Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1678

 

2019         11         06                                         2019/ШЦТ/1678

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Ж.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г д холбогдох эрүүгийн 1906 01641 2050 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Парис бааранд хохирогч О.Ө  рүү пивоны шил шидэж толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Ө гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд сууж байтал 03:50 минутын үед би сандал дээрээ сууж байхад араас пиво цацах шиг болж эргэж харахад миний баруун чихний дээд талд пивоны шилээр цохих шиг болсон. Би толгойгоо бариад доошоо хараад суухад нэг танихгүй эмэгтэй ирж намайг уучлаарай, би чамайг санаандгүй пивоны шил шидээд оночихлоо гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр үед миний толгой өвдөж байгаад толгойны эм уугаад зүгээр болчихсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зөрүүлээд ширээн дээр байсан пивотой шилийг шидсэн чинь тэр ширээнд сууж байсан эмэгтэй босч ирж таараад миний шидсэн пивоны шил толгойд нь онож толгойг нь хагалсан. Ингээд би тэр эмэгтэйгээс уучлалт гуйхад цагдаа дуудна гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэсэг хугацааны дараа хажуугийн ширээний нэг эмэгтэй толгойгоо хагалуулсан байсан. Хамгаалагч нараас нь асуухад танай ширээнээс пивоны шил шидсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹3091 дүгнэлтэд “О.Ө гийн биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 26 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03:50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Парис бааранд хохирогч О.Ө рүү пивоны шил шидэж толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Ж.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Ө гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд сууж байтал 03:50 минутын үед би сандал дээрээ сууж байхад араас пиво цацах шиг болж эргэж харахад миний баруун чихний дээд талд пивоны шилээр цохих шиг болсон. Би толгойгоо бариад доошоо хараад суухад нэг танихгүй эмэгтэй ирж намайг уучлаарай, би чамайг санаандгүй пивоны шил шидээд оночихлоо гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр үед миний толгой өвдөж байгаад толгойны эм уугаад зүгээр болчихсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зөрүүлээд ширээн дээр байсан пивотой шилийг шидсэн чинь тэр ширээнд сууж байсан эмэгтэй босч ирж таараад миний шидсэн пивоны шил толгойнд нь онож толгойг нь хагалсан. Ингээд би тэр эмэгтэйгээс уучлалт гуйхад цагдаа дуудна гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэсэг хугацааны дараа хажуугийн ширээний нэг эмэгтэй толгойгоо хагалуулсан байсан. Хамгаалагч нараас нь асуухад танай ширээнээс пивоны шил шидсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹3091 дүгнэлт “О.Ө гийн биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”  /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Г д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн 1407 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Ж.Г  нь хохирогч Ж.Г д хохирол учруулсан гэж алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Ж.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч О.Ө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн утсаар ярьсан тэмдэгдэл байх тул шүүгдэгч Ж.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.