| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1648/Э |
| Дугаар | 1679 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1679
2019 11 06 2019/ШЦТ/1679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч од холбогдох эрүүгийн 1906 04659 1917 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Ч , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал бааранд иргэн М.Х ыг шалтгаангүйгээр хөлөөрөө өшиглөж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчимд Генерал баарны хаалганы хажуу талын ширээн дээр 4-5 насаар ах хүмүүс байсан. Бид нарыг дуудаад хаанахын ямар атаманууд вэ гээд байхаар нь хол очоод суутал 2 эрэгтэй хүн ирээд шилэн хүзүүн дээрээс бариад байсан. Явъя гэдгээ хэлэхэд нэг ах нь шууд шатнаас жийгээд намайг шатны уруу унагасан. Манай найзыг мөн заамдаж, тэвэрч унагаагаад нүүрэн дээр нь дэвсээд байсан. Би салгахад буланд очоод хоорондоо цохилцоод байсан. Гэтэл намайг хийж унагасан ах хөлнөөс барьж байгаад ахиад таарна аа гэж хэлээд хөлнөөс татаж унагаагаад дээрээс дэвссэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-16 дугаар хуудас/,
Гэрч Л.Буян-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 3 багшийгаа аваад гартал үүдэнд үл таних хүмүүс бид нарыг “Хаанахын атаманууд вэ” гээд явуулахгүй доромжилоод байсан. Тэнд 4 эрэгтэй байсан. Тэгээд тухайн хүмүүс надаас холдохоор нь би босоод хашааны гадна гартал Хатанбаатарыг буланд 2 залуу дээрээс нь өшиглөөд байж байсан. Нэг залуу намайг тэвэрч аваад шатны хажуу талын хэсэг рүү дээрээс дарсан байдалтай унагаасан. Тэгээд хамт явсан залуучууд нь дээрээс нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Бум-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чингисболд маажуулчихсан юм уу гэхээр аль нэг хацартаа цус болчихсон байсан. Юу болсон талаар асуухад хүмүүстэй зодолдсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч Т.Сабыржаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чингисболдын нүүр цус болсон байдалтай зодуулчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-33 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹9477 дүгнэлтэд “М.Х ын биед тархи доргилт, духанд цус хуралт зулгаралт, дух, хацар, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 36 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 58 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал бааранд иргэн М.Х ыг шалтгаангүйгээр хөлөөрөө өшиглөж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч Д.Ч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны орой 23:00 цагийн орчимд Генерал баарны хаалганы хажуу талын ширээн дээр 4-5 насаар ах хүмүүс байсан. Бид нарыг дуудаад хаанахын ямар атаманууд вэ гээд байхаар нь хол очоод суутал 2 эрэгтэй хүн ирээд шилэн хүзүүн дээрээс бариад байсан. Явъя гэдгээ хэлэхэд нэг ах нь шууд шатнаас жийгээд намайг шатны уруу унагасан. Манай найзыг мөн заамдаж, тэвэрч унагаагаад нүүрэн дээр нь дэвсээд байсан. Би салгахад буланд очоод хоорондоо цохилцоод байсан. Гэтэл намайг хийж унагасан ах хөлнөөс барьж байгаад ахиад таарна аа гэж хэлээд хөлнөөс татаж унагаагаад дээрээс дэвссэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-16 дугаар хуудас/,
Гэрч Л.Буян-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 3 багшийгаа аваад гартал үүдэнд үл таних хүмүүс бид нарыг “Хаанахын атаманууд вэ” гээд явуулахгүй доромжилоод байсан Тэнд 4 эрэгтэй байсан. Тэгээд тухайн хүмүүс надаас холдохоор нь би босоод хашааны гадна гартал Хатанбаатарыг буланд 2 залуу дээрээс нь өшиглөөд байж байсан. Нэг залуу намайг тэвэрч аваад шатны хажуу талын хэсэг рүү дээрээс дарсан байдалтай унагаасан. Тэгээд хамт явсан залуучууд нь дээрээс нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Бум-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чингисболд маажуулчихсан юм уу гэхээр аль нэг хацартаа цус болчихсон байсан. Юу болсон талаар асуухад хүмүүстэй зодолдсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч Т.Сабыржаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чингисболдын нүүр цус болсон байдалтай зодуулчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-33 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹9477 дүгнэлт “М.Х ын биед тархи доргилт, духанд цус хуралт зулгаралт, дух, хацар, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Ч од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Д.Ч од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн харицуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч нь хохирлын талаар нотлох баримт ирүүлээгүй боловч хэргийн 37 дугаар хуудсанд Натур эмнэлэгт томографийн оношлогоо хийлгэсэн баримт авагдсан байх тул Иргэний хуульд зааснаар Д.Ч оос 120.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Х т олгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.