Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1681

 

  2019         11         06                                       2019/ШЦТ/1681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б ид холбогдох эрүүгийн 1903 00868 0384 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг, 113 дугаар байранд байрлах "Алтан тэвш" ХХК-ний хашаанд байрлуулсан 71-05 УНУ улсын дугаартай ачааны "Митцибуши Кантер" маркийн  тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөхдөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 10.14-т заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Г.Д ийг ачаа буулгагч замаар ханатай хавсран хавчсаны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүгдийг хэлсэн байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Батдорж нь анх гэмтлийн эмнэлэг дээр зураг авхуулахад 300-400 орчим мянган төгрөг өөрөөсөө гаргасан. Харин би өөрөөсөө 70.000 төгрөгний зардал гаргаж таяг болон эм тариа авсан байгаа. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа. Би ажлаа хийж байгаа бөгөөд Төв аймгийн Эрдэнэ суманд захирал Батбилэгтэй хамт ажиллаж байгаа. Би Батдоржоос эмчилгээний зардалд бэлнээр болон дансаар 800.000-1.000.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн нутаг “Алтан Тэвш” ХХК-ний хашаанд ажилтан Дашзүг, Амартөр, Ариунсайхан нарын хамт Кантер маркийн машины араас складруу 9-ийн тос буулгаж байсан юм. Тэгээд бид нар тоснуудаа буулгачихаад би өөрөө дур мэдээд уг Кантер машиныг холдуулъя гэж бодоод урд кабины хэсэгт очиход жолооч Гантулга нь хоолоо идэх гээд явсан байсан. Тэгэхээр нь би уг машинд суухад машины түлхүүр нь хянах самбар дээр байхаар нь түлхүүрийг аваад уг машиныг асаагаад хүрдийг нь баруун гар тал руугаа дараад толиндоо хараад зөөлнөөр хөдөлсөн. Гэтэл толинд 9-ийн тос буулгадаг ногоон өнгийн гүйдэг зам хөдлөх шиг болсон. Тэр үед ард байсан Амартөр зогс гэж орилсон. Би машинаа зогсоогоод унтраагаад буугаад машины ард хэсэгт очиход Дашзүг намайг хавччихлаа гээд доошоогоо тонгойгоод зогсож байсан. Амартөр бид 2 гүйдэг замаа хойш нь болгож байгаад Дашзүгийг тэндээс холдуулчихаад бас машиныг хөдөлгөж урагшаагаа болгосон. Тэр үед хохирогч Дашзүг надад ташаан толгой хэсгээр өвдөөд байна гэж хэлж байсан. Эмчилгээний зардалд 1.000.000 сая гаран төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-54, 91-94 дүгээр хуудас/,

Гэрч Х.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Жигд хүч” ХХК-нд 2011 оноос хойш одоог хүртэл механик инженерээр ажиллаж байгаа бөгөөд Митсубиши Кантер маркийн 71-05 УНУ улсын дугаартай машиныг 2015 оноос хойш одоог хүртэл барьж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би уг машинаар 3 удаагийн үйлдлээр ургамлын тосыг зөөж авчирсан бөгөөд сүүлийн тосыг 12 цаг 30 минутын орчимд байгууллагынхаа хашааандаа оруулаад буулгадаг хэсэгт нь байрлуулаад хоолондоо орох гээд машинаа унтраагаад түлхүүрийг нь сугалаад хянах дээрээ тавиад 2 дугаар давхар руу гарсан. Тухайн үед машинд байсан тосыг ажилчид буулгаж дуусаагүй байсан юм. Би хоолоо идчихээд өөр хүмүүсийн хоол хүлээж байгаад хоолнуудыг нь аваад гадагшаа гарах гэтэл ажилтан Дашзүгийг манай ажилтнууд өргөөд гараад ирсэн. Би юу болсон талаар асуухад Батдорж машин хөдөлгөх үед Дашзүгийг тос буулгадаг шатны завсараар хавчуулагдсан гэж хэлсэн. Би Батдоржийг чамайг хэн машин хөдөлгө гэсэн юм гэж хэлээд машин дээрээ очиход миний анх байрлуулсан газраас 30-40 орчим см урагш хөдөлгөсөн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч В.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг машиныг манай байгууллагын жолооч нар буюу Алтансүх, Гантулга буюу том тэрэг унах эрхийн үнэмлэхтэй хүмүүс унадаг. Уг машин нь тээврийн хэрэгслийн даатгалтай бөгөөд даатгал дээр нь том тэрэг унах ангилалтай хүн байвал хязгааргүй гэж зааж өгсөн байдаг. Яг нэр заасан тушаал шийдвэр байдаггүй. Ер нь бол жолооч Гантулга л хариуцаж байдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 58-59 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19ий өдрийн шинжээчийн ¹8861 дүгнэлтэд “Г.Д ийн биед зүүн талын суудал ясны доод салааны хугарал, ууцны 2-р нугалмын баруун талын латералл массын цууралт, баруун гуянд зулгаралт, зүүн гуя, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №46026 шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-40 дүгээр хуудас/,

Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №364 шинжээчийн дүгнэлтэд: “Митсубиши Кантер маркийн 71-05 УНУ улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож явсан жолооч Баяраа овогтой Батдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ /хэргийн 65-66 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хэргийн 5-10 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 46 дугаар хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 86 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг, 113 дугаар байранд байрлах "Алтан тэвш" ХХК-ний хашаанд байрлуулсан 71-05 УНУ улсын дугаартай ачааны "Митцибуши Кантер" маркийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөхдөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 10.14-т заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Г.Д ийг ачаа буулгагч замаар ханатай хавсран хавчсаны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүгдийг хэлсэн байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Батдорж нь анх гэмтлийн эмнэлэг дээр зураг авхуулахад 300-400 орчим мянган төгрөг өөрөөсөө гаргасан. Харин би өөрөөсөө 70.000 төгрөгний зардал гаргаж таяг болон эм тариа авсан байгаа. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа. Би ажлаа хийж байгаа бөгөөд Төв аймгийн Эрдэнэ суманд захирал Батбилэгтэй хамт ажиллаж байгаа. Би Батдоржоос эмчилгээний зардалд бэлнээр болон дансаар 800.000-1.000.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн нутаг “Алтан Тэвш” ХХК-ний хашаанд ажилтан Дашзүг, Амартөр, Ариунсайхан нарын хамт Кантер маркийн машины араас складруу 9-ийн тос буулгаж байсан юм. Тэгээд бид нар 9-ийн тоснуудаа буулгачихаад би өөрөө дур мэдээд уг Кантер машиныг холдуулъя гэж бодоод урд кабины хэсэгт очиход жолооч Гантулга нь хоолоо идэх гээд явсан байсан. Тэгэхээр нь би уг машинд суухад машины түлхүүр нь хянах самбар дээр байхаар нь түлхүүрийг аваад уг машиныг асаагаад хүрдийг нь баруун гар тал руугаа дараад толиндоо хараад зөөлнөөр хөдөлсөн. Гэтэл толинд 9-ийн тос буулгадаг ногоон өнгийн гүйдэг зам хөдлөх шиг болсон. Тэр үед ард байсан Амартөр зогс гэж орилсон. Би машинаа зогсоогоод унтраагаад буугаад машины ард хэсэгт очиход Дашзүг намайг хавччихлаа гээд доошоогоо тонгойгоод зогсож байсан. Амартөр бид 2 гүйдэг замаа хойш нь болгож байгаад Дашзүгийг тэндээс холдуулчихаад бас машиныг хөдөлгөж урагшаагаа болгосон. Тэр үед хохирогч Дашзүг надад ташаан толгой хэсгээр өвдөөд байна гэж хэлж байсан. Эмчилгээний зардалд 1.000.000 сая гаран төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-54, 91-94 дүгээр хуудас/,

Гэрч Х.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Жигд хүч” ХХК-нд 2011 оноос хойш одоог хүртэл механик инженерээр ажиллаж байгаа бөгөөд Митсубиши Кантер маркийн 71-05 УНУ улсын дугаартай машиныг 2015 оноос хойш одоог хүртэл барьж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би уг машинаар 3 удаагийн үйлдлээр ургамлын тосыг зөөж авчирсан бөгөөд сүүлийн тосыг 12 цаг 30 минутын орчимд байгууллагынхаа хашааандаа оруулаад буулгадаг хэсэгт нь байрлуулаад хоолондоо орох гээд машинаа унтраагаад түлхүүрийг нь сугалаад хянах дээрээ тавиад 2 дугаар давхар руу гарсан. Тухайн үед машинд байсан тосыг ажилчид буулгаж дуусаагүй байсан юм. Би хоолоо идчихээд өөр хүмүүсийн хоол хүлээж байгаад хоолнуудыг нь аваад гадагшаа гарах гэтэл ажилтан Дашзүгийг манай ажилтнууд өргөөд гараад ирсэн. Би юу болсон талаар асуухад Батдорж машин хөдөлгөх үед Дашзүгийг тос буулгадаг шатны завсараар хавчуулагдсан гэж хэлсэн. Би Батдоржийг чамайг хэн машин хөдөлгө гэсэн юм гэж хэлээд машин дээрээ очиход миний анх байрлуулсан газраас 30-40 орчим см урагш хөдөлгөсөн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч В.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг машиныг манай байгууллагын жолооч нар буюу Алтансүх, Гантулга буюу том тэрэг унах эрхийн үнэмлэхтэй хүмүүс унадаг. Уг машин нь тээврийн хэрэгслийн даатгалтай бөгөөд даатгал дээр нь том тэрэг унах ангилалтай хүн байвал хязгааргүй гэж зааж өгсөн байдаг. Яг нэр заасан тушаал шийдвэр байдаггүй. Ер нь бол жолооч Гантулга л хариуцаж байдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 58-59 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19ий өдрийн шинжээчийн ¹8861 дүгнэлт “Г.Д ийн биед зүүн талын суудал ясны доод салааны хугарал, ууцны 2-р нугалмын баруун талын латералл массын цууралт, баруун гуянд зулгаралт, зүүн гуя, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна/хэргийн 23 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №46026 шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-40 дүгээр хуудас/,

Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №364 шинжээчийн дүгнэлт: “Митсубиши Кантер маркийн 71-05 УНУ улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож явсан жолооч Баяраа овогтой Батдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.”  /хэргийн 65-66 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хэргийн 5-10 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 46 дугаар хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 86 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б ид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж  дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн Б.Б ийн 1114175 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж,

хохирогчид 1 сая төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.