Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1715

 

  2019         11         13                                       2019/ШЦТ/1715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Б.З  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З т холбогдох эрүүгийн 1906 05501 2129 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.З , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.З  нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойн задгайд иргэн А.Н г бусадтай хардан маргалдаж, баруун мөрөөс 1 удаа, баруун болон зүүн шанаанаас нэг, нэг удаа хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч А.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад байдаг найз залуу болох Зоригтбаатарын гэрт очиж хоносон. Унтаж сэрээд өглөө Зоригтбаатар 10:00 цагийн үед дэлгүүр явчихаад ирье гэж хэлээд гарч яваад буцаж орж ирээд чамайг манай хамаатны эгч Жавхаанаа хүртэл хэлж байна чи Билгүүнээ, Окоодоо эгч хоёртойгоо нийлээд найзуудтай нь заваараад явсан байна гээд миний толгой руу ундаа шидээд намайг өргөж аваад газарт шидсэн. Тэгээд миний дээр гарч давсган дээр өвдөглөж суугаад амыг хоёр гараараа дараад байсан. Зоригтбаатар намайг газар шидээд баруун мөрнөөс 1 удаа, баруун, зүүн шанаанаас нэг нэг удаа хазсан. Харин нүүр лүү цохиогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹11179 дүгнэлтэд “А.Н -н биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, нүүрэнд олон тооны цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтлүүд байна.” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 18 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойн задгайд иргэн А.Н г бусадтай хардан маргалдаж, баруун мөрөөс 1 удаа, баруун болон зүүн шанаанаас нэг, нэг удаа хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.З ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Хохирогч А.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад байдаг найз залуу болох Зоригтбаатарын гэрт очиж хоносон. Унтаж сэрээд өглөө Зоригтбаатар 10:00 цагийн үед дэлгүүр явчихаад ирье гэж хэлээд гарч яваад буцаж орж ирээд чамайг манай хамаатны эгч Жавхаанаа хүртэл хэлж байна чи Билгүүнээ, Окоодоо эгч хоёртойгоо нийлээд найзуудтай нь заваараад явсан байна гээд миний толгой руу ундаа шидээд намайг өргөж аваад газарт шидсэн. Тэгээд миний дээр гарч давсган дээр өвдөглөж суугаад амыг хоёр гараараа дараад байсан. Зоригтбаатар намайг газар шидээд баруун мөрнөөс 1 удаа, баруун, зүүн шанаанаас нэг нэг удаа хазсан. Харин нүүр лүү цохиогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹11179 дүгнэлтэд “А.Н -н биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, нүүрэнд олон тооны цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтлүүд байна.” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.З т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Б.З т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд шүүгдэгч Б.З  нь ирээгүй  байна. Иймд Б.З т холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч Б.З т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.