Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2016/05241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,, тоотод оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох

Түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******,*******,*******ны******* тоотын 3 өрөө орон сууцаа 2015 оны намар орон сууц ид түрээслэх үеэр зар тавиад  хүмүүст үзүүлж түрээслүүлэх гэж байхад эртний анд Д. нь надад түрээслүүлчих, хүүхэд харах үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг ажиллуулах гэсэн юм, удаан хугацаагаар түрээслэнэ гэхээр нь урьдын нөхөрлөлөө бодоод найзынхаа амьдралд дэм болох үүднээс хууль хэрэгжиж эхлэх буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрөө авч эхлэхээр, тэр болтол ажлын байраа бэлдэж зөвшөөрөл авах хүртэл буюу 2 сарын хугацаанд үнэ төлбөргүй суулгахаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 01-нд Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээр 5 жилээр байгуулж нотариатаар гэрчлүүлж, ЭХЭБГ-т бүртгүүлсэн юм.

Д. нь ган нэг хүүхэд ирсэн, ах дүү хоёрыг харж байна гэхчилэн ярьдаг байсан ба 2016 оны 01 дүгээр 04-нд 01 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 700,000 төгрөгийг, 2 дугаар сарын төлбөрийг удаа дараа шаардуулж байж 2016 оны 02 дугаар сарын 24-нд өгөөд 3 дугаар сарын төлбөрөө 2016 оны 3 дугаар сарын 01-нд төлөх ёстой байтал түрээслүүлэгчид урьдчилж хэлж мэдэгдэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 01-нд байрнаас гарсан байсан.

Түрээслэгч нь Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “Гэрээ цуцлах саналыг нэг тал гаргавал нөгөө талдаа 3 сарын өмнө мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг дуусгавар болгоно” гэсэн заалтыг зөрчиж түрээслүүлэгчид дараагийн түрээслэгчийг олох боломж олгоогүйгээс миний бие банкны зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй бусдаас зээл авах зэргээр хохирол хүлээгээд байна.

Иймд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар Д.аас 3 сарын түрээсийн төлбөр болох 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хуучны анд С.*******тай 2015 оны 10 дугаар сарын дунд үед утсаар мэнд мэдэлцэн ярилцах зуур би С.*******д чи тэтгэвэрт гараад “хүүхэд харах үйлчилгээ” зуслан дээрээ нээгээд өөрөө ач зээ нараа хамтад нь хараад суух боломж байна даа. Тун зүгээр хууль байна гэхчилэн ярьж байтал С.******* нь тийм ажил хийхгүй гээд өөрийн*******д сул байгаа байранд хийгээч, би чамд байраа түрээслүүлье гэдэг саналыг анх тавьсан юм. Тэгээд биеэр уулзаж ярилцаж тохирсон.

2015 оны 10 дугаар сарын 20-д гаргаад С.******* над руу утсаар ярьж, ирж уулзаач, ажлаа хийх юм уу, үгүй юм уу гэж дуудсан. Очиж уулзахдаа Хүүхэд харах үйлчилгээний хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр УИХ чуулгахаар бөатлагдсан, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих тул 2015 оны 11, 12 дугаар сарын мөнгийг би төлж чадахгүй гэсэн. Иймд чиний бизнест саад болох байх гэсэн санаагаа би хэлж байсан. Харин ч С.******* 2015 оны 11, 12 дугаар сард үнэ төлбөргүй ашиглаж, Хүүхэд харах үйлчилгээндээ байр саваа тохижуулах ажлаа хий гэж зөвшөөрөхөд туйлын ихээр баярлаж талархаж байлаа.

2015 оны 11 дүгээр сарын 16-нд С.*******гийн Баянзүрх дүүргийн *******,**************ны******* тоот байрыг түрээслэх албан ёсны гэрээ байгуулсан бөгөөд байрыг цэцэрлэгт зориулж бэлдээд, ашиглахад бэлэн болгосон байлаа.

Төрийн байгууллага, Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь 2016 оны 01 дүгээр сарын 01-нд Хүүхэд харах үйлчилгээг нээж санхүүжүүлэх шийдвэр гаргаагүй учир үйл ажиллагаа явуулах боломжгүй байлаа. Төр, засгийн зүгээс санхүүжилтийн мөнгө төгрөг өгөөгүй ч 2016 оны 01, 02 дугаар сарын түрээсийн мөнгө 1,400,000 төгрөгийг С.*******д төлсөн.

2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр утсаар ярьж, надад гачигдал зовлон тохиолдлоо 2 сарын түрээсийн мөнгийг 02 дугаар сарын 22-ныг хүртэл хойшлуулж өгөөч гэж гуйхад зөвшөөрсөн. Би С.*******д 02 дугаар сарын 22-нд өгч чадахгүй байсан учир утсаар хэлэхэд намайг чадахгүй бол байраа суллаж өгөөд гэрээгээ цуцал, цаана чинь түрээслэх өчнөөн хүн байна гэж ярихад нь би за, тэгье гэсэн.

2016 оны 02 дугаар сарын 02-нд ээр миний түрээслэж буй 1*******ллын*******ны 44 тоот орон сууц дахь тохижилтыг үзэн сурвалжилж, Монголын ард түмэнд жишиг болгон үзүүлж байсан.

2016 оны 02 дугаар сарын 23-нд С.*******д 02 дугаар сарын түрээсийн төлбөр 700,000 төгрөгийг бэлнээр өгч, цаашид Заяа чиний хүсэлтээр түрээсийн гэрээгээ цуцалъя, цаашид Хүүхэд харах үйлчилгээ хэзээ нээж, санхүүжүүлэх тухай тодорхой шийдвэр байхгүй байна. Тиймээс түрээсийн мөнгө төлөх нь хэцүү байгааг хэлж ойлголцсон юм.

Хэрэв төр засгаас 2016 оны 01 дүгээр сарын 01-нд хүүхэд харах үйлчилгээг бүрэн утгаар нь нээж санхүүжүүлсэн бол би энэ маргаан байхгүй байх байсан.

Түрээсийн гэрээг цуцлах анхны саналыг С.******* өөрөө гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 27-ны хагас сайн өдөр байрыг суллаж бэлэн болгосныг *******д хэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 01-нээс хойш ямар нэгэ хэлбэрээр ашиглаагүйн төлөө 2,100,000 төгрөг төлөх санхүүгийн боломж байхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.ад холбогдуулан, Түрээсийн гэрээний үүрэгт 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Түрээслүүлэгч С.*******, болон түрээслэгч Д. нар нь Баянзүрх дүүргийн *******,*******,*******ны******* тоот хаягт байрлах 44 м.кв талбайтай орон сууцыг хүүхдийн сургалтын төв, хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нотариатаар гэрчлүүлж, мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлжээ.

 

Түрээсийн гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэгч тал нь сард 700,000 төгрөгийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд түрээслэгч нь 2016 оны 01, 02 дугаар саруудын төлбөрийг төлсөн талаар зохигчид тайлбарласан бөгөөд хариуцагч Д. нь түрээсийн төлбөрийг цаашид төлөх боломжгүй болж түрээсийн орон сууцнаас гарсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдов.

 

Хэрэгт авагдсан “Үүрэг дуусгавар болсон тул гэрээг цуцлуулах тухай” 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хэлцлээс үзэхэд түрээслэгч нь түрээсийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь дээрх түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Гэрээ цуцлах саналыг аль нэг тал гаргавал нөгөө талдаа 3 сарын өмнө мэдэгдэж, харилцан тохиролцсон үндсэн дээр гэрээг дуусгавар болгоно”, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж тус тус заасныг баримтлан, 2016 оны 3 дугаар сараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцож 3 сарын түрээсийн төлбөр нэхэмжилсэн үндэслэлгүй  байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд нийцсэн бөгөөд талууд зохих ёсоор үүргээ гүйцэтгэж, гэрээ дуусгавар болсон нь тогтоогдсоноос гадна, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан хугацаанд гэрээг цуцлах талаар мэдэгдсэнээр тухайн хөрөнгийг хөлслөгчийн эрх ашгийг хамгаалдаг болно. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалт нь гэрээ цуцлах санал ирж гэрээ дуусгавар болох хүртэл, эсхүл гэрээ дуусгавар болсноос хойш тодорхой хугацааны турш хөлслөгч талд хөлс авах боломж олгосон зохицуулалт гэж үзэхгүй.

 

Иймд түрээсийн гэрээний үүрэгт 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан, хариуцагч  Д.ад холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******гийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА