| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1680/Э |
| Дугаар | 1717 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1717
2019 11 13 2019/ШЦТ/1717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
хохирогч С.Т ,
шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ч т холбогдох эрүүгийн 1906 03994 2119 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Ч , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харилцааны улмаас С.Т гийн нүүрэнд цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 02-ны орой төрсөн өдөрт уригдаж би найз охинтойгоо хамт очсон. Тэр өдөр хохирогчтой танилцсан. Тэнд байсан бүх хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид нийт 2 машинтай байсан. Би найз охинтойгоо хамт дуудлагын жолооч ирэхийг хүлээгээд сууж байсан. Төрсөн өдрийн эзэн, хохирогч, мөн 2 найзтай нь хамт нөгөө машиндаа байсан. Би үйл ажиллагаа дууссан харих байх гэж бодож байсан. Төрсөн өдрийн эзэн болох Еркегүль гэх хүн нь манай найз охины дарга нь байгаа юм. Дуудлагын жолооч ирсэн, би машинд амраад нэг сэрэхэд 113 дугаар хорооллын Жулъяа гэх дэлгүүрийн гадна ирчихсэн байсан. Тэгээд харих гэтэл ар талын зүүн талын хаалгаар Тэлмэн орж ирсэн мөнгө байна уу үргэлжлүүлж ууя гэж хэлэхээр нь би мөнгө байхгүй зүгээр гэртээ харьцгаая, бүгд хангалттай уусан гэж хэлсэн. Манай найз охин Тэлмэнтэй найз байсан тул мөнгө зээлж дэлгүүрээс коняак авч өгөөд болчихдоо гээд манай найз охин машинд суухад Тэлмэн эргэж орж ирчихээд одоо буудлын мөнгө байвал өгчих гэсэн. Нөгөө машинд төрсөн өдрийн эзэн тасарчихсан байсан би Тэлмэнд чи эхнэр хүүхэдтэй байж яах гээд байгаа юм бэ гэхэд чи ямар олон үгтэй юм бэ гэж хэлж миний зүүн нүд рүү цохисон. Намайг 2-3 удаа намайг цохисон. Миний хаалгыг өшиглөж ямар олон үгтэй юм гэж бодсон. Зүгээр явчих гэж хэлэхэд жолооч яваагүй, намайг цамцнаас татаж буулгаж цохисон. Би салахгүй байсан учраас нэг удаа цохисон. Би гэмтэл учруулна гэсэн санаатай цохиогүй. Бид 3 гэртээ харьсан. Үлдсэн хүмүүс нь Тэлмэн гэдэг залууг орхиж явсан байсан. Орхиж явсанд шаралхаад гомдол гаргасан байх гэж бодож байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байсан гэж бодож байгаа. Би хохирогчийг цохиж гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчоос уучлалт гуйя би 1.000.000 төгрөгийг өгсөн байгаа гэв.
Хохирогч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид төрсөн өдөр дээр уулзсан. Би энэ залуутай огт харилцаагүй би найз охиныг нь таньдаг байсан. Би найз охиноос нь мөнгө зээлсэн. Тасарсан хүүхнийг буудалд авч орох гэж яах гэж байгаа юм бэ гэж дээрэнгүй байдлаар хэлсэн. Бид 4 машинд буудалд орж ууя гэж тохирсон байсан. Би нийт баримтаар 2.700.000 орчим төгрөгийг нэхэмжилсэн, надад шүүгдэгч 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Би хохирол барагдуулчих юм бол гомдолгүй гэв.
Шүүгдэгч Т.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэлмэн тухайн үед надад хандаж хөгшөөн чамд мөнгө байхгүй юм уу, одоо буудлын мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж, чи юу яриад байгаа юм бэ, архийг чинь хүртэл Мөнх-Оюун аваад өглөө, ер нь чи авгай хүүхэдтэй биз дээ, тэр тасарсан Еркегүлийг авч явж яах гээд байгаа юм, гэртээ хариач гэж хэлсэн чинь Тэлмэн уурлаад чамд ямар хамаатай юм бэ, чи ер нь ямар олон үгтэй юм бэ гээд миний баруун нүдний хөмсөг рүү цохисон. Би гайхаж байтал Тэлмэн үргэлжлүүлээд маш хурдан миний нүүр лүү 2-3 удаа дахиад цохисон. Миний малгайтай цамцнаас татангуутаа дахиж нэг удаа нүүр лүү цохиод цамцнаас татаад миний цамц дээшээ нүүр лүү сөхөгдсөн байхад би Тэлмэнг гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 94-98 дугаар хуудас/,
Хохирогч С.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Караокеоноос 06 цагийн үед гараад Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулиа нэртэй худалдааны төвөөс виски авах гэж очсон. Би мөнгөгүй байсан учир Оюукагаас вискиний мөнгө зэээлээч би маргааш өгье гээд 100.000 төгрөг авсан. Тэгээд тухайн авсан вискийгээ буудалд орж уух зорилготой байсан. Би буудлынх нь мөнгийг төлөх болж дахиад Оюукагаас мөнгө зээлээч маргааш өгье гэсэн чинь Оюукагийн найз залуу манай найз охиноос мөнгө нэхдэг хэн бэ гэхэд нь би “чи энэ асуудалд битгий оролц” гэхэд намайг цохиод авсан. Цаашаа юу болсоныг санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹8250 дүгнэлтэд “С.Т -н биед хамар яс, таславчийн хугарал, зүүн чамархайд шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹1256 дүгнэлтэд “С.Т гийн биед урьд гаргасан хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8250 тоот дүгнэлтэнд тусгагдсан гэмтлээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. ЭМЖЖ эмнэлгийн өвчний түүх болон КТГ-н шинжилгээнээс үзэхэд хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдож байгаа нь №8250 тоот дүгнэлтэнд дурьдагдсан болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 55-56 дугаар хуудас/,
Өвчний түүх /хэргийн 25-51 дүгээр хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 59-67 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 69 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харилцааны улмаас С.Т гийн нүүрэнд цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Шүүгдэгч Т.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэлмэн тухайн үед надад хандаж хөгшөөн чамд мөнгө байхгүй юм уу, одоо буудлын мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж чи юу яриад байгаа юм бэ, архийг чинь хүртэл Мөнх-Оюун аваад өглөө, ер нь чи авгай хүүхэдтэй биз дээ, тэр тасарсан Еркегүлийг авч явж яах гээд байгаа юм гэртээ хариач гэж хэлсэн чинь Тэлмэн уурлаад чамд ямар хамаатай юм бэ, чи ер нь ямар олон үгтэй юм бэ гээд миний баруун нүдний хөмсөг рүү цохисон. Би гайхаж байтал Тэлмэн үргэлжлүүлээд маш хурдан миний нүүр лүү 2-3 удаа дахиад цохисон. Миний малгайтай цамцнаас татангуутаа дахиж нэг удаа нүүр лүү цохиод цамцнаас татаад миний цамц дээшээ нүүр лүү сөхөгдсөн байхад би Тэлмэнг гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 94-98 дугаар хуудас/,
Хохирогч С.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Караокеоноос 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулиа нэртэй худалдааны төвөөс виски авах гэж очсон. Би мөнгөгүй байсан учир Оюукагаас вискиний мөнгө зэээлээч би маргааш өгье гээд 100.000 төгрөг авсан. Тэгээд тухайн авсан вискийгээ буудалд орж уух зорилготой байсан. Би буудлых нь мөнгийг төлөх болж дахиад Оюукагаас мөнгө зээлээч маргааш өгье гэсэн чинь Оюукагийн найз залуу манай найз охиноос мөнгө нэхдэг хэн бэ гэхэд нь би чи энэ асуудалд битгий оролц гэхэд намайг цохиод авсан. Цаашаа юу болсоныг санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹8250 дүгнэлт “С.Т -н биед хамар яс, таславчийн хугарал, зүүн чамархайд шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹1256 дүгнэлт “С.Т биед урьд гаргасан хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8250 тоот дүгнэлтэнд тусгагдсан гэмтлээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. ЭМЖЖ эмнэлгийн өвчний түүх болон КТГ-н шинжилгээнээс үзэхэд хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдож байгаа нь №8250 тоот дүгнэлтэнд дурьдагдсан болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Ч т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Т.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Хохирогч С.Т нь 2.718.996 төгрөгийг хохирлыг нэхэмжилсэнээс 1 сая төгрөгийг шүүгдэгч Т.Ч төлсөн байх тул Иргэний хуульд зааснаар Т.Ч оос 1.718.996 төгрөг гаргуулж, хохирогч С.Т д олгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.