| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/05041/И |
| Дугаар | 101/ШШ2016/05261 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2016/05261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 17 дугаар хороо, Баянхайрхан 4-70 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 17 дугаар хороо, Эмнэлэгийн 17-499 тоотод байрлах, Хаан Боржгон ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д холбогдох
1,990,887 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 7 дугаар сарын 25-нд “” ХХК-ийн Саруул хороололд барилгын заслын ажлыг гүйцэтгэж байгаа , нартай зарын дагуу ярьж, заслын ажлыг гэрээгээр хийхээр болсон.
Энэ компани “Саруул” хороололд В2 блок, 2 дугаар орцны 1-13 давхраар нь авчихсан ажиллаж байсан. Үүний 2, 3 дугаар давхрыг миний бие бригадаараа авч заслын ажлыг нь гүйцэтгэсэн.
Би 8 дугаар сарын 27, 29, 8 дугаар сарын 02-нд тус тус гэрээ хийхийг шаардсан боловч гэрээ яах вэ, ажлаа хурдан хий гээд хашаад байсан. Дараа нь туслан гүйцэтгэгч компани, туслан гүйцэтгэгч компанитай гэрээ хийдэггүй гээд байсан. Ингээд надтай 2015 оны 8 дугаар сарын 09-нд нь 7 дугаар сарын 27-нд орсноор тооцож гэрээ хийсэн.
Нийт 2, 3 дугаар давхрын ажлын хөлс 5,950,888 төгрөг авах ёстойгоос баталгаат хугацааны 297,544.40 төгрөгийг 6 сарын дараа таньд буцааж өгнө гээд ажлын хөлснөөс суутгаж авсан.
Ингээд үлдэгдэл 5,653,343.60 төгрөгөөс 2015 оны 8 дугаар сарын 27-нд надад 1,200,000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаа гэж өгсөн. 410,000 төгрөгийг миний бие аас ажилчдын хоол унааны урьдчилгаа мөнгө гэж зээлж авсан. Үүнээс үлдэгдэл 4,043,343.60 төгрөг “Хаан боржгон” ХХК-иас аваагүй үлдсэн. Энэ компани дээр авсан ажлаа 2015 оны 8 дугаар сарын 31-нд хийж дуусгаад , нарт хүлээлгэж өгсөн.
Санхүүгийн албаны дарга тэй миний бие уулзаж, танай блокны ажлыг чинь гүйцэтгэе, та надад “Хаан боржгон” ХХК-иас авах үлдэгдэл ажлын хөлсийг авч өгөөч гэхэд дарга зөвшөөрч “Хаан боржгон” ХХК-иас ажлын хөлсний тооцоо гаргуулаад ир гэсэн.
Менежер ч ажлын хөлсний тооцоог албан ёсоор тамга тэмдгээ дараад гаргаж өгсөн.
ын гаргасан 4,043,343.60 төгрөгийн ажлын хөлснөөс 9 дүгээр сарын 04-нд дарга ыг дуудаж надад 1 сая төгрөг авч өгсөн. 9 дүгээр сарын 10-нд дарга бас ыг дуудаж дахин 1 сая төгрөг авч өгсөн. 10 дугаар сарын 05-нд надаас гэнэт 300,000 төгрөг таны үлдэгдэл мөнгөнөөс авна, таны хийсэн ажлын засварыг хийсэн гээд байхаар нь би дургүйцэж 150,000 төгрөг суутгуулсан.
Ингээд ын бодож өгсөн 4,043,343.60-2,000,000-150,000=1,893,343.60 төгрөгийн миний бие авах ёстойгоос 460,000 төгрөгийг надаас үндэслэлгүй хасч дарж 1,433,343 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримт дээрээ бичиж өгсөн.
1,433,343.60 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримтаа дарга дээр 10 дугаар сарын 29-нд ажлын багаж шатчихлаа гээд авч очоод энэ төгрөгөөс 200,000 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримт дээр бичиж авсан.
11 дүгээр сарын 08-нд “” ХХК-ийн ня-бо миний авах ёстой 1,433,343.60 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтыг надаас авсан.
Үлдэгдэл 1,230,000 төгрөгийг дарга надад 12 дугаар сарын 19-нд өгч дуусгасан боловч, 2016 оны 2 дугаар сарын 07-нд “” ХХК дээр яаралтай хийсэн В1, В2-ын дундын гаражийн ажлын хөлс 20304,519 төгрөгөөс 1,230,000 төгрөгийг ор үндэсгүй хассан байсныг асуухад “” ХХК-ийн санхүү мэдэхгүй, 1,230,000 төгрөгийн учрыг “Хаан боржгон” ХХК-иас өөрөө учраа ол гэсэн.
Менежер руу залгахад тэр 1,433,343.60 төгрөгийн баримтыг чинь авчихсан байлаа. той ярь, тэгэхдээ энэ надтай холбоотой шүү гэсэн. Жич: , нар нь үгсэн хуйвалдаж, Алтайн санхүүгийн хэлтэст намайг худал хэлж, залилан мэхэлж, ажлын хөлс 1,230,000 төгрөг авчихсан байлаа. Ингээд той ярихад ХХК усны насосууд алдсан гээд манай компани дээр 1-13 давхар тус бүрт 350,000 төгрөгийн акт тавьсан. Та 2, 3 дугаар давхарын хийсэн учраас таниас 700,000 төгрөг суутгаж авна гэсэн. Ингээд даргаас асуухад манай ня-бо-гоос асуу гэж хэлсэн. Ня-бо Солонго шалгаад манайх тийм акт тавиагүй байна гэж хэлсэн. Инженер Батсүхээс асуухад манайх тийм акт тавиагүй гэж хэлсэн. Жич: Ерөнхий инженер гээд өөрийгөө алдаршуулаад байгаа энэ авгай барилгын засалчин байсан Энхжаргал гэдэг нэртэй юм билээ. Энэ авгай нада манайх бичиг баримт гэрээгээ хуурамчаар үйлдэж байж л ашигтай ажилладаг. Би л гэхэд сард 3,000,000 төгрөгийн цалин авдаг гэж Саруул хорооллын гадна 00-д бие засчхаад явж байхдаа намар 9 сард хэлж байсан шүү дээ.
Энэ компаниас ажлын хөлсөө авч чадаагүй хүмүүс шүүхэд өргөдөл өгөхөөр улсад бүртгэлгүй компани байна гэж хариулт өгдөг гэсэн. 2016 оны 2 дугаар сарын 19-нд тай ярихад та цаашаа хууль хяналтаараа явж юм олж идээгүй гэж намайг доромжилсон. Цаашид Монгол улсын хууль, улсад бүртгэлгүй компанийн хуурамч тамга санхүүгийн тэмдэгтийг ашиглан улсын татвараас зайлсхийж олон хүний хийсэн хөдөлмөрийн хөлсийг залилан мэхэлж, барилгын заслын ажлын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа Хаан боржигон ХХК-д үйлчилдэг гэдгийг харуулж өгнө гэдэгт найдаж байна. Иймд энэ компанид залилуулсан миний ажилчдын ажлын хөлс учир битүүлгээр луйвардуулсан 1,230,000 төгрөг үлдэгдэл 3343 төгрөг, нуун дарагдуулсан 460,000 төгрөг, буцааж олгож өгнө гэсэн 297,544.40 төгрөг нийт 1,990,887 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч “Хаан боржгон” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ******* овогтой *******тай 0015/03/37 тоот хөлсөөр ажиллах гэрээ хийж “Алтай Констракшн” ХХК-ны саруул хороолол үйлчилгээ орон сууцны барилга дээр В-2 блокны 2,3 давхрын ажлыг хийлгэхээр гэрээ хийж ажил олгосон. Т.*******гийн ажпын хөлс нь алтай констракшны барилгын зургийн үндсэн хэмжээний дагуу 5,693,288 /таван сая зургаан зуун ерэн гурван мянга хоёр зуун наян найм/ төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн үүнээс гэрээний дагуу баталгаат хугацааны төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 5% -ийг улсын комисс хүлээж авснаас хойш 6 сарын хугацаанд захиалагч талын дансанд байршуулан авч үлддэг. Үүний дагуу 284,664 / хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг Алтай Констракшны дансанд хадгалагдаж байгаа бөгөөд үлдэгдэл 5,408,624 төгрөгөөс нийт өөрийн гар дээр авсан санхүүжилт 4,330,000 төгрөгийг олгосон байгаа бөгөөд суутгал: 2 айлын 4 ширхэг тоолуур алдсан 160,000 төгрөг суутгасан./ 1 тоолуур алтай констракшны торгуулийн актын дагуу 40,000 төгрөг/ , 2,3 дугаар давхрын нийтийн эзэмшлийн дутуу гүйцэтгэсэн ажлыг манай ерөнхий инженер Д.Энхжаргал болон Т.******* нар тохиролцсоны дагуу 1 давхарт 150,000 төгрөг буюу нийт 2,3 давхарт 300,000 мянган төгрөг суутгуулж нийт үлдэгдэл 618,624 / зургаан зуун арван найман мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөг үлдсэн. Гэтэл Т.*******гийн нэхэмжлэл дээр Алтай Констракшнтай гэрээ хийж гаражийн ажлыг гүйцэтгэж дууссан байхад нь манай компани ямар ч үндэслэлгүйгээр 1,230,000 төгрөгийн дураараа суутгаж авсан гэж бичсэн байна. Хуулийн дагуу хоорондоо гэрээ хийсэн байхад хэн дуртай нь очиж мөнгийг нь авах эрх байхгүй шүү дээ. Тэр 1,230,000 төгрөгийн асуудлынхаа талаар Алтай Констракшний нягтлантай Т.******* өөрөө очиж тооцоо нийлэх нь зөв бөгөөд манай компанид огтын хамааралгүй асуудал юм. Мөн Т.******* нь удаа дараа компаний нэр хүндэд халдаж бичиг баримтгүй хуурамч компани гэх мэтээр ярьж яваа. Манай компани нь улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байгаа бөгөөд улсад НӨАТ төлөгч албан ёсны барилгын зөвшөөрөлтэй компани болно. Санхүүгийн хямралтай зэрэгцэн компаний санхүү асар их уналтанд байгаатай холбогдуулан бид Т.*******д үлдэгдэл санхүүжилтийг олгож амжаагүй байгаа бөгөөд үлдэгдэл санхүүжилт болох 618,624 төгрөгийг нөхөн олгох болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “Хаан боржгон” ХХК-д холбогдуулан, 1,990,887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч “Хаан боржгон” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдаж, энэхүү гэрээгээр хөлсөөр ажиллагч Т.******* нь Саруул хорооллын барилгын 2, 3 дугаар давхарт барилгын заслын ажлыг цагаан замаск 1 үе зүлгүүртэйгээр м.кв-ийг 1400 төгрөгөөр, эмулс м.кв-ийг 2400 төгрөгөөр, амалгаа 1 ш-ийг 9000 төгрөгөөр хийхээр талууд тохиролцжээ.
Ажлын гүйцэтгэл, чанарын талаар талууд маргаагүй тул гэрээгээр тохиролцсон ажил хийгдсэн гэж үзэхээр байх бөгөөд гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг хариуцагч “Хаан боржгон” ХХК нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан, “Хаан боржгон” ХХК-ийн ерөнхий захирал Т.Баяртогтохын баталсан, Т.*******д олгох цалин хөлсний тооцооллоор Т.*******д жинхэнэ олгох хөлсийг 5,653,343.60 төгрөгөөр тооцжээ. Үүнээс нэхэмжлэгч Т.******* нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 1,610,000 төгрөгийг урьдчилгаа болгож авсан байх бөгөөд жинхэнэ олгох дүнг 4,043,343.60 төгрөгөөр тооцсон байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 10-нд 1,000,000 төгрөгийг тус тус авсан, 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийг ажлын хөлснөөс суутгах гэхэд нь дургүйцэж 150,000 төгрөг суутгуулсан болохоо нэхэмжлэлдээ дурдсан байх тул уг 2,150,000 төгрөгийг түүнд жинхэнэ олгох 4,043,343.60 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй. (5,653,343-1,610,000=4,043,343; 4,043,343-2,150,000=1,893,343)
Улмаар нэхэмжлэгч Т.******* нь 1,893,343.60 төгрөг авах ёстойгоос 460,000 төгрөгийг суутгуулж, 1,433,343.60 төгрөгийн бэлэн мөнгөний баримт авсан байх бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 29-нд ажлын багаж шатчихлаа гээд 200,000 төгрөгийг бэлэн мөнгөний баримттай авчээ.
Нэхэмжлэлд дурдсанаар Т.******* нь үлдэгдэл 1,230,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 19-нд дарга өгч дуусгасан гэх боловч 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “” ХХК дээр яаралтай хийсэн дундын гражны ажлын хөлсөөс 1,230,000 төгрөгийг ор үндэсгүй хассан хэмээн талуудын байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд дурдагдаагүй ажлын хөлсийг нэхэмжлэлээр шаарджээ.
Хариуцагч “Хаан боржгон” ХХК нь дээр дурдсанаар нэхэмжлэгч Т.*******гийн ажлын хөлснөөс 460,000 төгрөгийг суутгасан нь ойлгомжгүй буюу суутгалт хийх болсон шалтгаан нь нотлогдож тогтоогдоогүй байх тул түүний ажлын хөлсийг үндэслэлгүйгээр хассан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Т.******* нь ажлын багаж шатсан хэмээн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг авсан гэх боловч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлын хөлс 200,000 төгрөгийг “Хаан боржгон” ХХК-иас авсан болох нь хэрэгт авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
Дээр дурдсан Т.*******д олгох цалин хөлсний тооцооллоор Т.*******гийн хийсэн ажлын хөлсийг нийт 5,950,888 төгрөгөөр тооцож, уг дүнгээс 5 хувь буюу 297,544.40 төгрөгийг баталгаат хугацаа хэмээн хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас Т.*******д олгоогүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдов.
Иймд уг 297,544.40 төгрөг болон дээр дурдсанаар үндэслэлгүйгээр суутгагдсан 160,000 төгрөгийг хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас 457,544 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,533,343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 46,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 14,376 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА