Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1723

 

 

  2019         11         13                                       2019/ШЦТ/1723

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч М.Үүрийнтуяа,

иргэний нэхэмжлэгч Г.О ,

шүүгдэгч Ө.Д , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Д д холбогдох эрүүгийн 1806 08218 2088 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө.Д , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ө.Д  нь насанд хүрээгүй байхдаа /17 настай байхдаа/ буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар тооцооны төвөөс Хүрэлбаатарын Эрдэнэ гэх хүний иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг ашиглан Х.Э ийн Хаан банкны 5014388740 дугаар бүхий данснаас 8.400.000 төгрөг гаргуулан бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагт Ундрам төвийн 1 давхарт манай банк хойд зааланд ажиллаж байсан. Ахлах теллертэйгээ нийлээд дөрвүүлээ ажиллаж байсан. Ө.Д гэх хүн ахынхаа иргэний бүртгэлийн тамга тэмдэгтэй цаастайгаа орж ирж эхлээд ахлах теллер дээр очиж дансны үлдэгдлээ асуусан, ахлах теллер дансны үлдэгдлийг нь хэлсний дараа хажуу талын буфетэд очиж баримтаа бичиж ирсэн. Яг тухайн үед нэг гарын үсэг дутуу байсан. Би дарааллаараа үйлчлүүл гэж хэлсэн чинь миний бие өвдөөд байна гээд суусан, тухайн зураг нь их бүдэгхэн Ө.Д тэй ижилхэн харагдаж байсан тул би мөнгө өгсөн байгаа. Би Эрдэнэ гэх хүнд бичлэгийг үзүүлэхэд манай дүү байна гэж мэдсэн. Цагдаад очиход Капитал банкид Ө.Д ий дансанд 2.000.000 төгрөг байсан. Би Эрдэнэ гэх хүнд та энэ 2.000.000 төгрөгийг түр авчих гэж хэлэхэд Эрдэнэ гэх хүн үгүй ээ, би чамаас заавал бүхэл 8.400.000 төгрөгийг авна гэж хэлээд аваагүй. Тэр өдрийн дараа Эрдэнэ залгаж Ө.Д нь Капитал банкнаас 2.000.000 төгрөгөө авчихсан байна гэж хэлсэн. Над руу дараа нь Чингэлтэй дүүргээс 2 хүнтэй хамт явж миний бичиг баримтыг авсан байна гэж хэлж байсан. 2015 онд Эрдэнэ гэх хүн миний данснаас 1.000 ам.доллар алга болж байсан гэж давхар гомдол гаргасан. Би бодохдоо тухайн Капитал банкинд байсан 2.000.000 төгрөг нь тэр яриад байгаа 1.000 ам.доллар нь гэж бодсон. Би энэ мөнгийг хэзээ л бол хэзээ авчихна гэж хэлж байснаа дараа нь Д  очоод авчихсан гэж хэлсэн. Би нийт 8.200.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

Шүүгдэгч Ө.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн хамаатны ах болох Х.Э э ахын дансанд мөнгө байж магадгүй, дансыг нь шалгаж үзье гэж бодоод би ганцаараа 100 айлын тэнд байдаг Улсын бүртгэлийн газарт очиж, би иргэний үнэмлэхээ гээгдүүлчихсэн гэж хэлээд Х.Э э ахьн иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг авсан юм. Тэгээд би Баянцээлийн гудамжинд байх “Хаан банк” орж Х.Э э ахын иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг үзүүлээд миний дансанд хэдэн төгрөг байна бэ гэж асуухад банкны теллер нь 8.400.000 төгрөг байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би уг мөнгийг бүгдийг нь авъя гэж хэлээд банкнаас 8.400.000 төгрөгийг бэлнээр авч гарсан юм. Тэгээд би уг бэлэн мөнгөнөөс би өөрийн дансанд мөнгө хийх гээд 13 хороололд байсан Капитрон банк орж өөрийн дансанд 2.000.000 төгрөг хийсэн юм. Тэгээд үлдсэн мөнгөөр нь хоол авч идээд, ПС тоглоод явж байгаад 2018 оны 10 сарын дунд үед надаар машин угаалгаад байсан ахтай тааралдаад өөрт байсан мөнгөнөөсөө хэдэн төгрөгийг нь үлдээгээд ихэнх мөнгийг нь тэр ахад өгчихсөн юм. Би Капитрон банк орж дансандаа байсан 2.000.000 төгрөгийг аваад дахиад нилээд хэд хоног ПС тоглоод, хоол идээд, өөртөө хувцас аваад үрээд дуусгасан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 102-106 дугаар хуудас/,

Хохирогч Х.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Хаан банкнаас зарлагын мессэж ирсэн. Миний 5014388740 данснаас 8.400.000 төгрөгний зарлага гарлаа гэж мессэж ирсэн. Би шалгаж үзэх гээд Ард кино театрын Хаан банк дээр очиход ахлах теллер нь Сансарын Хаан банкнаас та бичиг баримттайгаа очиж авсан байна гэж хэлж байсан. Би Сансарын колонкийн автобусны буудлын ард талын Хаан банк дээр очиж үзэхэд камер шүүж үзсэн. Тэгтэл ээжийн дүүгийн хүүхэд Д  миний лавлагааг үзүүлээд мөнгө авсан байсан. Миний хохирлыг Хаан банкнаас 2018.10.18-ны өдөр бүрэн барагдуулсан. Одоо надад Д өөс ямар нэг байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Миний дансанд мөнгө байгаа гэдгийг гадарладаг юм шиг байсан. Теллер дээр очоод асуугаад 8.400.000 төгрөг байгааг мэдсэн байсан. Миний регистрийн дугаарыг яаж мэддэг эсэхийг мэдэхгүй байна. 2-3 жилийн өмнө цээжилсэн байсан, надад цээжээр зөв хэлж үзүүлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-24, 28-31 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ сууж байхад банкнаас гүйлгээ хийхээр 170 см өндөр хацраараа жаахан махлаг, хэл яриа жаахан муу ярьдаг хүн хүрч ирээд надаас данснаасаа 8.400.000 төгрөг авна гэсэн гүйлгээ баримт аваад ирсэн. Би лавлагааг хараад царайг нь хартал адилхан байсан учир өгч явуулсан. Удалгүй ахлах над дээр ирээд буруу гүйлгээ хийсэн байна гэж хэлээд данс эзэмшигчээс гомдол ирсэн гэж хэлсэн. Үүний дагуу гомдол гаргасан харилцагчийг дуудаж авч ирээд камерын бичлэг үзүүлэхэд гомдол гаргагч уг хүнийг хараад ээжийн дүүгийн хүүхэд байна гэж шууд таньсан. Эрдэнэ гэж хүн хяналтын камер шүүгээд хамаатны хүүхэд болох Өрнөхбаатар овогтой Д  гэж таньсан. Сүүлд манай банкны зэргэлдээ байдаг цайны газрын эзэн Пүүжээ эгчтэй ярилцахад тухайн өдөр уг залуу нь нэг танихгүй хүнээр зарлагийн мэдүүлэг бөглүүлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч А.Сугарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай зөөгч охин нөгөө Увсаас ирсэн хүүхэд чинь аймар их мөнгө сая гаргаж ирээд тоолоод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

Хаан банкны зарлагын баримт /хэргийн 17 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹127 дүгнэлтэд “Ө.Д  нь DS F 06.7 Органик танин мэдэхүйн хөнгөн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь 1-2 настайд таталт өгсөн гэх үеэс эхэлсэн байх боломжтой, олдмол өвчин болно. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна.” гэжээ /хэргийн 51-54 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 62 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ө.Д нь насанд хүрээгүй байхдаа /17 настай байхдаа/ буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар тооцооны төвөөс Хүрэлбаатарын Эрдэнэ гэх хүний иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг ашиглан Х.Э ийн Хаан банкны 5014388740 дугаар бүхий данснаас 8.400.000 төгрөг гаргуулан бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Ө.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн хамаатны ах болох Х.Э э ахын дансанд мөнгө байж магадгүй, дансыг нь шалгаж үзье гэж бодоод би ганцаараа 100 айлын тэнд байдаг Улсын бүртгэлийн газарт очиж, би иргэний үнэмлэхээ гээгдүүлчихсэн гэж хэлээд Х.Э э ахьн иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг авсан юм. Тэгээд би Баянцээлийн гудамжинд байх “Хаан банк” орж Х.Э э ахын иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг үзүүлээд миний дансанд хэдэн төгрөг байна бэ гэж асуухад банкны теллер нь 8.400.000 төгрөг байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би уг мөнгийг бүгдийг нь авъя гэж хэлээд банкнаас 8.400.000 төгрөгийг бэлнээр авч гарсан юм. Тэгээд би уг бэлэн мөнгөнөөс би өөрийн дансанд мөнгө хийх гээд 13 хороололд байсан Капитрон банк орж өөрийн дансанд 2.000.000 төгрөг хийсэн юм. Тэгээд үлдсэн мөнгөөр нь хоол авч идээд, ПС тоглоод явж байгаад 2018 оны 10 сарын дунд үед надаар машин угаалгаад байсан ахтай тааралдаад өөрт байсан мөнгөнөөсөө хэдэн төгрөгийг нь үлдээгээд ихэнх мөнгийг нь тэр ахад өгчихсөн юм. Би Капитрон банк орж дансандаа байсан 2.000.000 төгрөгийг аваад дахиад нилээд хэд хоног ПС тоглоод, хоол идээд, өөртөө хувцас аваад үрээд дуусгасан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 102-106 дугаар хуудас/,

Хохирогч Х.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Хаан банкнаас зарлагын мессэж ирсэн. Миний 5014388740 данснаас 8.400.000 төгрөгний зарлага гарлаа гэж мессэж ирсэн. Би шалгаж үзэх гээд Ард кино театрын Хаан банк дээр очиход ахлах тиллер нь Сансарын Хаан банкнаас та бичиг баримттайгаа очиж авсан байна гэж хэлж байсан. Би Сансарын колонкийн автобусны буудлын ард талын Хаан банк дээр очиж үзэхэд камер шүүж үзсэн. Тэгтэл ээжийн дүүгийн хүүхэд Д  миний лавлагааг үзүүлээд мөнгө авсан байсан. Миний хохирлыг Хаан банкнаас 2018.10.18-ны одоо бүрэн барагдуулсан. Одоо надад Д өөс ямар нэг байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Миний дансанд мөнгө байгаа гэдгийг гадарладаг юм шиг байсан. Теллер дээр очоод асуугаад 8.400.000 төгрөг байгааг мэдсэн байсан. Миний регистрийн дугаарыг яаж мэддэг эсэхийг мэдэхгүй байна. 2-3 жилийн өмнө цээжилсэн байсан надад цээжээр зөв хэлж үзүүлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-24, 28-31 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14:00 цагийн үед ажил дээрээ сууж байхад банкнаас гүйлгээ хийхээр 170 см өндөр хацраараа жаахан махлаг, хэл яриа жаахан муу ярьдаг хүн хүрч ирээд надаас данснаасаа 8.400.000 төгрөг авна гэсэн гүйлгээ баримт аваад ирсэн. Би лавлагааг хараад царайг нь хартал адилхан байсан учир өгч явуулсан. Удалгүй ахлах над дээр ирээд буруу гүйлгээ хийсэн байна гэж хэлээд данс эзэмшигчээс гомдол ирсэн гэж хэлсэн. Үүний дагуу гомдол гаргасан харилцагчийг дуудаж авч ирээд камерын бичлэг үзүүлэхэд гомдол гаргагч уг хүнийг хараад ээжийн дүүгийн хүүхэд байна гэж шууд таньсан. Эрдэнэ гэж хүн хяналтын камер шүүгээд хамаатны хүүхэд болох Өрнөхбаатар овогтой Д  гэж таньсан. Сүүлд манай банкны зэргэлдээ байдаг цайны газрын эзэн эгч Пүүжээ эгчтэй ярилцахад тухайн өдөр уг залуу нь нэг танихгүй хүнээр зарлагийн мэдүүлэг бөглүүлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч А.Сугарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай зөөгч охин нөгөө Увсаас ирсэн хүүхэд чинь аймар их мөнгө сая гаргаж ирээд тоолоод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

Хаан банкны зарлагын баримт /хэргийн 17 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹127 дүгнэлт “Ө.Д  нь DS F 06.7 Органик танин мэдэхүйн хөнгөн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь 1-2 настайд таталт өгсөн гэх үеэс эхэлсэн байх боломжтой, олдмол өвчин болно. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна.” /хэргийн 51-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ө.Д д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ө.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Д  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлж байгаа байдал, түүний хувийн байдал буюу төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байдлыг харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Иргэний хуульд зааснаар Ө.Д өөс 8.200.000 төгрөг гаргуулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлөх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, иргэний нэхэмжлэгч Г.О т олгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.