| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1695/Э |
| Дугаар | 1737 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1737
2019 11 15 2019/ШЦТ/1737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б д холбогдох эрүүгийн 1906 00395 2291 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1107б тоотоос Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн явах замд иргэн Б.О г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Амин-Эрдэнэ бид хоёр гадуур явж байгаад Бердмуратын гэрт архи ууж, хоол хийж идээд гарах замдаа зодсон нь үнэн” гэв.
Хохирогч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.08-ны өдрийн 14 цагийн орчим би гэрээсээ гараад "Сутаб" дэлгүүрийн ойролцоо явж байхад манай гэрийн ойролцоо байдаг Бэкү гэдэг ахтай дайралдаад мэнд мэдээд хаачих гэж байгаа юм гэхээр нь би ажил хайгаад л явж байна гэж хэлсэн чинь манайд нэг эмэгтэй байгаа пабад ажилладаг гэсэн, чи очоод уулзахгүй юу гэж хэлхээр нь би Бэкү ахыг дагаад гэрт нь очиход тэднийд Болороо, Амин-Эрдэнэ, Төмрөө гэдэг нэртэй хүмүүс байсан. Энэ хүмүүстэй би тэр өдөр танилцсан юм. Тэдний гэрт нь 0.75 л хоёр шил “Соёрхол” нэртэй архи ууцгаасан. Намайг ороход Болороо гэдэг эгч юу хийдэг вэ гэж асуухаар нь би ажилгүй, ажил хайгаад явж байна гэж хэлсэн чинь эгч нь нэг паб ажиллуулдаг юм, чамайг сургаад ажилд авна гэж хэлж байсан. Тэгээд архиа ууж дуусаад орой 21 цагийн орчим би харилаа гэж хэлээд гарсан чинь миний хойноос Болороо, Амин-Эрдэнэ хоёр гарч ирээд чи хаана хүрэх юм гэж асуухаар нь би Дэнжийн 1000 орно гэж хэлсэн чинь хэдүүлээ хамт Ботаник хүртэл алхъя гэж хэлээд хамт алхаж байгаад нэг мэдсэн чинь намайг Болороо гэдэг эгч зодож байсан. Нэг мэдсэн намайг үстээд нүүр лүү гараараа цохиж байсан. Хоёр нүд хавдсан, уруул хавдсан, үүдэн шүд гэмтсэн, газар чирүүлсэн учир баруун хөлийн өвдөг хөхөрч зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/,
Гэрч А.Бэрдмуратын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрч байхад найз Төрөө бид 2 манайд архи уучихаад гараад дэлгүүр ороод архи аваад явж байтал Отгоо гэх манай ойролцоо байдаг айлын охин, нэг хүүхэнтэй цуг явж байгаад таараад манайд ороод манай найз Төрөө, Отгоо, Болороо бид 4 нийлээд 2 шил 0.75 л архи уусан. Архи ууж дуусаад Отгоо гэх хүүхэн найз Болороо гэх хүүхэнтэй маргалдсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд би нэг найз охиноо дуудаад бид нар унтаж амарсан. Тэгж байтал шөнө цагдаа ирээд аваад ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹1271 дүгнэлтэд “Б.О гийн биед баруун, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн сулрал, дээд уруулын язрал, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, нүүрэнд зулгарал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,
Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Б.О гийн биед учирсан баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын язрал, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, нүүрэнд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь нэг удаа унах үед үүсэхгүй, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүднүүдийн сулрал, дээд уруулын язрал, цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхинд цус хуралт нүдний алиманд цус харвалт гэмтэл нь мөн дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, нүүрэнд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэх мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1107б тоотоос Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн явах замд иргэн Б.О г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч А.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Амин-Эрдэнэ бид хоёр гадуур явж байгаад Бердмуратын гэрт архи ууж, хоол хийж идээд гарах замдаа зодсон нь үнэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.08-ны өдрийн 14 цагийн орчим би гэрээсээ гараад "Сутаб" дэлгүүрийн ойролцоо явж байхад манай гэрийн ойролцоо байдаг Бэкү гэдэг ахтай дайралдаад мэнд мэдээд хаачих гэж байгаа юм гэхээр нь би ажил хайгаад л явж байна гэж хэлсэн чинь манайд нэг эмэгтэй байгаа пабад ажилдаг гэсэн чи очоод уулзахгүй юу гэж хэлхээр нь би Бэкү ахыг дагаад гэрт нь очиход тэднийд Болороо, Амин-Эрдэнэ, Төмрөө гэдэг нэртэй хүмүүс байсан. Энэ хүмүүстэй би тэр өдөр танилцсан юм. Тэдний гэрт нь 0.75 л хоёр шил “Соёрхол” нэртэй архи ууцгаасан. Намайг ороход Болороо гэдэг эгч юу хийдэг вэ гэж асуухаар нь би ажилгүй, ажил хайгаад явж байна гэж хэлсэн чинь эгч нь нэг паб ажиллуулдаг юм чамайг сургаад ажилд авна гэж хэлж байсан. Тэгээд архиа ууж дуусаад орой 21 цагийн орчим би харилаа гэж хэлээд гарсан чинь миний хойноос Болороо, Амин-Эрдэнэ хоёр гарч ирээд чи хаана хүрэх юм гэж асуухаар нь би Дэнжийн 1000 орно гэж хэлсэн чинь хэдүүлээ хамт Ботаник хүртэл алхъя гэж хэлээд хамт алхаж байгаад нэг мэдсэн чинь намайг Болороо гэдэг эгч зодож байсан. Нэг мэдсэн намайг үстээд нүүр лүү гараараа цохиж байсан. Хоёр нүд хавдсан, уруул хавдсан, үүдэн шүд гэмтсэн, газар чирүүлсэн учир баруун хөлийн өвдөг хөхөрч зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/,
Гэрч А.Бэрдмуратын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрч байхад найз Төрөө бид 2 манайд архи уучхаад гараад дэлгүүр ороод архи аваад явж байтал Отгоо гэх манай ойролцоо байдаг айлын охин, нэг хүүхэнтэй цуг явж байгаад таараад манайд ороод манай найз Төрөө, Отгоо, Болороо бид 4 нийлээд 2 шил 0.75 л архи уусан. Архи ууж дуусаад Отгоо гэх хүүхэн найз Болороо гэх хүүхэнтэй маргалдсан. Тэгэхээр нь би тэр 2 гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд би нэг найз охиноо дуудаад бид нар унтаж амарсан. Тэгж байтал шөнө цагдаа ирээд аваад ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹1271 дүгнэлт “Б.О -н биед баруун, зүүн дээд үүдэн 1-р шүнүүдийн сулрал, дээд уруулын язрал, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, нүүрэнд зулгарал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” /хэргийн 24 дүгээр хуудас/,
Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Б.О гийн биед учирсан баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын язрал, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, нүүрэнд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь нэг удаа унах үед үүсэхгүй, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүднүүдийн сулрал, дээд уруулын язрал, цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхинд цус хуралт нүдний алиманд цус харвалт гэмтэл нь мөн дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, нүүрэнд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэх мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч А.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Б.О нь хохирол нэхэмжлээгүй, ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч А.Б ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.