Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 428

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Үйзэн Ивээлт ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 1-2 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 27 настай, Боржигон овгийн Даваатогтохын Балдандоржид холбогдох

1.269.739 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ББСБ ХХК-ыг төлөөлж Өвөрхангай аймгийн салбарын захирал Д.Амартүвшин шүүхэд гаргасаннэхэмжлэлдээ: Д.Балдандорж нь манай байгууллагаас 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 500000 төгрөгий зээлийг 15/30 тоот барьцаат зээлийн гэрээгээр 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авснаас хойш байгууллагад эргээд хугацаа хэтрэлттэйгээр 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 3530 төгрөг, зээлийн төлбөр 65350 төгрөг, зээлийн хүүгээс 56120 төгрөг хасуулсан. Сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 71000 төгрөг, хүү 29000 төгрөний дутуу төлөлт хийснээс хойш одоо хүртэл огт төлөлт хийгээгүй. Иймд Д.Балдандоржоос өнөөдрийг хүртэл ашигласан хоногийн хүү 679241 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135848 төгрөг, зээлийн үндсэн төлбөр 434650 нотариатын зардал 20000 төгрөг нийт 1269739 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ББСБ ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл, хариуцагч Д.Балдандорж нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Өвөрхангай аймаг дахь Үйзэн Ивээлт ББСБ ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл миний бие Д.Балдандоржоос 1269739 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд Д.Балдандорж 1269739 төгрөгнөөс 369739 төлөхгүй байхаар үлдсэн 900 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгууллаа. Иймд бидний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ББСБ ХХК нь хариуцагч Д.Балдандоржид холбогдуулан 1269739 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ББСБ ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 369734 төгрөгнөөс татгалзаж 900000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Балдандорж зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,иргэний хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ББСБ ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл, хариуцагч Д.Балдандорж нар 900000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар хариуцагч Д.Балдандоржоос 17512 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728тоот данснаас 17512 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35024 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА