Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1767

 

  2019         11         21                                       2019/ШЦТ/1767

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Д.Ж , түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж д холбогдох эрүүгийн 1906 00301 1322 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Ж , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах наран хорооллын 10 байр, 16 тоотын үүдэнд иргэн М.А ийг хүүхдээ авах гээд очих үед нь өөрийн ээж С.Энхцэцэгт бөөгөөр хараал хийлгэсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар түлхэн унагаж, унасан байхад нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бэр эгч хүүхдээ авах гээд ирсэн. Би хаалгаа онгойлгох гэтэл ээж битгий онгойлго гэсэн. Тэгээд бүүр хаалга аймар нүдээд байхаар нь ээж хаалгаа онгойлгосон. Тэр үед ээжийг цохих шиг болсон би очиж түлхээд 2-3 удаа цохисон. Тэгээд явах гэтэл миний хөлнөөс зуураад орилоод байсан. Тэгээд ээж намайг болиулаад гэр рүү оруулсан” гэв.

Хохирогч М.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны орой хүүхдээ авах гээд хадмын гэрт очоод хаалгыг нь тогшиход манай нөхөр Гомбобаатарын дүү болох Жавзандулам хаалгыг нээсэн. Хаалганы цаана манай хүүхэд намайг харчихаад ээжээ гээд уйлаад гүйгээд ирсэн чинь Жавзандулам намайг оруулахгүйгээр шууд хаалга хаачихсан. Тэгээд би дахиад хаалгыг нь тогшиход Жавзандулам дахиад хаалга онгойлгоход манай хадам ээж Энхцэцэг цаанаас нь гарч ирээд над руу уурлаад “чи хэдэн бөөгөөр надад хараал хийлгэсэн” гээд над руу орилж дайраад, монголын бүх бөөгөөр чи надад хараал хийлгэсэн үү гээд над руу орилж дайраад, миний баруун цээж рүү гараараа 2 удаа түлхсэн. Тэгснээ миний толгойтой үснээс зулгаасан. Тэгж байтал Жавзандулам нь хажуугаар орж ирээд чи муу миний ээжид хараал хийдэг хэн бэ гээд намайг үсдэж чирээд, миний толгой, цээж рүү хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгсэн хажуу айлын ах гарч ирээд болиоч та нар гэж хэлсэн. Жавзандулам миний толгой руу цохиод, намайг үсдэж унагаагаад намайг чирээд миний дээрээс гутлаараа дэвсэх үед л тархи доргиж, баруун чамархай, шанааны гэмтэл үүссэн байх. Яг миний баруун талын шанаа орчим 1 удаа дэвссэн. Томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20, 64 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтанцэцэг ээж Энхцэцэгийн толгой хэсэг рүү цохиод авах шиг болохоор нь би хажуугаар нь ороод цээж рүү 2-3 удаа түлхсэн. Түлхэх явцад Алтанцэцэг газарт хойшоогоо биенийхээ баруун тал хэсгээр унасан. Үс нь миний гарт орооцолдсон байсан. Тэгээд миний хөлнөөс тэвэрч аваад зууралдаад хүн аллаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 176-179 дүгээр хуудас/,

Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жавзандулам гарч ирээд Алтанцэцэгийн цээжрүү 2 гараараа 2 удаа түлхсэн. Тэгсэн Алтанцэцэг газар уначихаад орилж чарлаад уйлаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн ¹799 дүгнэлтэд “М.А ийн биед тархи доргилт, баруун чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хэргийн 34 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 54 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 122 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах наран хорооллын 10 байр, 16 тоотын үүдэнд иргэн М.А ийг хүүхдээ авах гээд очих үед нь өөрийн ээж С.Энхцэцэгт бөөгөөр хараал хийлгэсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар түлхэн унагаж, унасан байхад нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч М.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хадам ээж Энхцэцэг цаанаас нь гарч ирээд над руу уурлаад миний баруун цээж рүү гараараа 2 удаа түлхсэн. Тэгснээ миний толгойтой үснээс зулгаасан. Тэгж байтал Жавзандулам нь хажуугаар орж ирээд чи муу миний ээжид хараал хийдэг хэн бэ гээд намайг үсдэж чирээд, миний толгой, цээж рүү хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Жавзандулам миний толгой руу цохиод, намайг үсдэж унагаагаад намайг чирээд миний дээрээс гутлаараа дэвсэх үед л тархи доргиж, баруун чамархайн, шанааны гэмтэл үүссэн байх. Яг миний баруун талын шанаа орчим 1 удаа дэвссэн. Томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20, 64 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтанцэцэг ээж Энхцэцэгийн толгой хэсэг рүү цохиод авах шиг болохоор нь би хажуугаар нь ороод цээж рүү 2-3 удаа түлхсэн. Түлхэх явцад Алтанцэцэг газарт хойшоогоо биенийхээ баруун тал хэсгээр унасан. Үс нь миний гарт орооцолдсон байсан. Тэгээд миний хөлнөөс тэвэрч аваад зууралдаад хүн аллаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 176-179 дүгээр хуудас/,

Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жавзандулам гарч ирээд Алтанцэцэгийн цээжрүү 2 гараараа 2 удаа түлхсэн. Тэгсэн Алтанцэцэг газар уначихаад орилж чарлаад уйлаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн ¹799 дүгнэлт “М.А ийн биед тархи доргилт, баруун чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” /хэргийн 34 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ж д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иргэний хуульд зааснаар Д.Ж аас 120.000 төгрөг гаргуулж, хохирогч М.А т олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ж д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.