Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1769

 

  2019         11         21                                       2019/ШЦТ/1769

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Д.Ариунжаргал,

хохирогч Г.У ,

шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М т холбогдох эрүүгийн 1906 04586 2115 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 байр 2 давхараас иргэн Г.У ын хар өнгийн Трек маркийн унадаг дугуйг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёр нэг удаа нүүр тулж уулзсан. Тэр үед миний мөнгийг 3 хоногийн дараа өгнө гэж хэлж миний гар утасны дугаарыг авсан тэрнээс хойш нэг ч удаа залгаагүй. Үүний өмнө дүү ирж таны мөнгийг 7 хоногийн дараа өгнө гэж хэлж байсан. Б.М  нь манай дугуйг шөнө биш өдөр, согтуу биш цоо эрүүл байхдаа хулгайлсан. Хулгай хийх зорилготой масктай нүүрээ далдалж хулгай хийсэн, камерийн бичлэг байгаа, шүүгдэгч царайгаа таниулахгүй гэж битүү нүүр амаа нуусан байсан. Би 960.000 төгрөг авах хүсэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны шөнө гэж санаж байна. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны нэг орцноос Трек маркийн дугуйг хулгайлаад үл таних хүнд зарсан. Согтуу байсан болохоор зам зуурын явж байсан хүнд зарсан байх. Би нэг л удаа нэг унадаг дугуй хулгайлсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-29 дүгээр хуудас/,

Хохирогч Г.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 ны 08 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 00 минутын үед намайг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 7-45 тоотод байрлах гэртээ ирэхэд манай дугуй 2 давхарт байсан ба өнөөдөр 15 цаг 30 минутын үед хүүтэйгээ хамт дэлгүүр орох гээд гэрээсээ гарахад дугуйны булан хэсэг нь харагддаг боловч харагдахгүй болохоор нь очоод хартал дугуй байхгүй байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай хүү Хангай хамгийн сүүлд тус алга болсон дугуйг унасан ба унаад буцааж 2 давхарт байрлуулахдаа төмөр гинжээр бус дугуйны тороосоор холбоод орхисон юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-8 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 960.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 байр 2 давхараас иргэн Г.У ын хар өнгийн Трек маркийн унадаг дугуйг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Хохирогч Г.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 ны 08 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 00 минутын үед намайг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 7-45 тоотод байрлах гэртээ ирэхэд манай дугуй 2 давхарт байсан ба өнөөдөр 15 цаг 30 минутын үед хүүтэйгээ хамт дэлгүүр орох гээд гэрээсээ гарахад дугуйны булан хэсэг нь харагддаг боловч харагдахгүй болохоор нь очоод хартал дугуй байхгүй байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай хүү Хангай хамгийн сүүлд тус алга болсон дугуйг унасан ба унаад буцааж 2 давхарт байрлуулахдаа төмөр гинжээр бус дугуйны тороосоор холбоод орхисон юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-8 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 960.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 14-15 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.М т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож , эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөөгүй байх тул Иргэний хуульд зааснаар Б.М аас 960.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.У ад олгож шийдвэрлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.