| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06858/И |
| Дугаар | 101/ШШ2016/05325 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05325
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05325 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3/9-д байрлах, “Жи мобайл” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 байр 49 тоотод оршин суух, Булгадар овогт Төвцэнгэлийн Уранчимэг /регистрийн дугаар ЦГ70102600/-т холбогдох,
270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Уранчимэг нь 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240,000 төгрөгийн үнэтэй ИР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Т.Уранчимэг нь одоогийн байдлаар манай компанид ИР10 төхөөрөмжийн 180.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.
Иймд Т.Уранчимэгээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90,000 төгрөг буюу нийт 270,000 төгрөгийг гаргуулж өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Уранчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 270,000 төгрөгөөс 180,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төллөө. Үлдэж байгаа 90,000 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Т.Уранчимэгт холбогдуулан 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Уранчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 270,000 төгрөгөөс 180,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Жи мобайл ХХК-д төлсөн бөгөөд үлдэх 90,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА