| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1733/Э |
| Дугаар | 1771 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1771
2019 11 21 2019/ШЦТ/1771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Д.Ариунжаргал,
шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т т холбогдох эрүүгийн 1906 03867 2174 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Т ,/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн авттобусны буудал дээр хохирогч О.Д г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч О.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үед би ажлаа тараад ажлын хүмүүсээ дөхүүлж өгдөг юм. Тэгээд ажлын газрын эмэгтэй болох Насаа гэх хүнийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн автобусны буудал дээр буулгасан. Тэгээд явах гэтэл хөөе байж бай гэсэн. Тэгэхээр нь би зогстол пизданууд минь байж бай гээд миний хамар луу нэг удаа цохисон. Тэгээд би яаж байна гэтэл ахиад 7-8 удаа нүүр рүү цохисон. Тэгээд хамраас цус гараад би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч А.Энхнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл манай нөхөр чи одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдсан. Хоорондоо маргалдаж байгаад манай нөхөр Доржсүрэнгийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹8080 дүгнэлтэд “О.Д гийн биед хамар ясны 2 хажуу ханын хугарал, хамрын хянганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 10 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 17 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн автобусны буудал дээр хохирогч О.Д г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Д.Т ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үед би ажлаа тараад ажлын хүмүүсээ дөхүүлж өгдөг юм. Тэгээд ажлын газрын эмэгтэй болох Насаа гэх хүнийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн автобусны буудал дээр буулгасан. Тэгээд явах гэтэл хөөе байж бай гэсэн. Тэгэхээр нь би зогстол пизданууд минь байж бай гээд миний хамар луу нэг удаа цохисон. Тэгээд би яаж байна гэтэл ахиад 7-8 удаа нүүр рүү цохисон. Тэгээд хамраас цус гараад би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч А.Энхнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл манай нөхөр чи одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдсан. Хоорондоо маргалдаж байгаад манай нөхөр Доржсүрэнгийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹8080 дүгнэлт “О.Д гийн биед хамар ясны 2 хажуу ханын хугарал, хамрын хянганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Т т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Д.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.