Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1778

 

  2019         11         22                                       2019/ШЦТ/1778

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Б.Ганзориг,

шүүгдэгч Б.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц д холбогдох эрүүгийн 1906 03733 2341 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .Ц , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Товчоо”-ны хажууд Т.Т тай “эхнэртэй маргалдсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цамцаар нь боож, толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Товчооны зам дээр мод худалдаж байхад Б.Хулантай мод худалдах асуудлаас болж маргалдсан. Тэгсэн нөхөр Билгүүн нь эхнэртэй яаж харьцаад байгаа юм гээд миний хувцасны захаар боож, гараараа нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Мөн цээжинд өшиглөсөн. Тухайн үед шүд хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-23 дугаар хуудас/,

Гэрч Б.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нөхөр Цэндбилгүүн бид хоёр хүүхдийн тоглоом худалдсан юм. Нэг хүнд мод худалдах гэхээр нь би очоод нөгөө хүнд мод худалдсан. Бид хоёр маргалдаж байхад манай нөхөр Цэндбилгүүн ирээд гараараа мангасдаж, цээж хэсэгт өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг автомашинтай хүн ирээд мод худалдаж авахаар ирээд асуусан Б.Хулан 3.500 төгрөгөөр худалдаж байгаа гэж хэлсэн. Тэр хүн надаас 8.000 төгрөгөөр 8 ширхэг мод худалдаж авсан явсан. Б.Хулан надад та яагаад миний урд орж мод худалдаж байгаа юм гээд маргалдсан. Цэндбилгүүн ирээд манай нөхөр Т.Т тай зодолдсон. Т.Т ын амнаас цус гарч байсан. Манай нөхөр Т.Т ыг Цэндбилгүүнээс өөр хүн зодоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹6769 дүгнэлтэд “Т.Т -н биед зүүн хацар, уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, тухайн хэрэг болсон гэх хугацанд үүссэн байх боломжтой” гэжээ /хэргийн 37 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Товчоо”-ны хажууд Т.Т тай “эхнэртэй маргалдсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цамцаар нь боож, толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Товчооны зам дээр мод худалдаж байхад Б.Хулантай мод худалдах асуудлаас болж маргалдсан. Тэгсэн нөхөр Билгүүн нь эхнэртэй яаж харьцаад байгаа юм гээд миний хувцасны захаар боож, гараараа нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Мөн цээжинд өшиглөсөн. Тухайн үед шүд хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-23 дугаар хуудас/,

Гэрч Б.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нөхөр Цэндбилгүүн бид хоёр хүүхдийн тоглоом худалдсан юм. Нэг хүнд мод худалдах гэхээр нь би очоод нөгөө хүнд мод худалдсан. Бид хоёр маргалдаж байхад манай нөхөр Цэндбилгүүн ирээд гараараа мангасдаж, цээж хэсэгт өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг автомашинтай хүн ирээд мод худалдаж авахаар ирээд асуусан Б.Хулан 3.500 төгрөгөөр худалдаж байгаа гэж хэлсэн. Тэр хүн хүн надаас 8.000 төгрөгөөр 8 ширхэг мод худалдаж авсан явсан. Б.Хулан надад та яагаад миний урд орж мод худалдаж байгаа юм гээд маргалдсан. Цэндбилгүүн ирээд манай нөхөр Т.Т тай зодолдсон. Т.Т ын амнаас цус гарч байсан. Манай нөхөр Т.Т ыг Цэндбилгүүнээс өөр хүн зодоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹6769 дүгнэлт “Т.Т -н биед зүүн хацар, уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, тухайн хэрэг болсон гэх хугацанд үүссэн байх боломжтой”  /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ц д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн ялыг нэмж нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Хохирогч нь хохиролд гэр авсан гомдол саналгүй гэжээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.