| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2019/00029/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 31
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Р.Л нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1937000000023 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1967 оны 11 сарын 30-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, Ховд аймгийн Цэцэг гол багт оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Р гийн Л регистр / / нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэр “Баруун булан” гэх газарт байрлах Ч.Рагчаасүрэнгийн гэрт Ч.Хашбатын нүүрэн тус газарт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Яллагдагч Р.Л гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2019 оны 03 сарын 18-ны өдөр цэргийн баярын өдөр байсан.Н.Рагчаасүрэнгийн эхнэр над руу залгаад ирж цай уу гэхээр нь явж очиход Одсүрэн, Хашбат, Отгонбаяр нар байсан.Тухайн үед нэг шил архи задлаад уугаад сууж байтал Ч.Хашбат намайг янз бүрээр хэлээд дайрч доромжлоод байхаар нь би гараараа нүүр ам руу нь цохисон бид хоёрыг Отгонбаяр салгасан.
Шүд хийлгээд өгье гээд аймаг ороод эмчид үзүүлэхэд амны ариун цэвэр бохир байна дараа нь шүд хийнэ гэж хэлэхээр нь хийлгээгүй байж байгаа.Хохиролыг төлж өгсөн. Бид хоёрт урьдны ямар өс хонзонгийн асуудал байхгүй гэх мэдүүлэг
Хохирогч Ч.Хашбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2019 оны 03 сарын 18-нд Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн Баруун булан гэх газар Рагчаасүрэнгийнд баярын цай уугаад байж байтал Р.Л нь надтай хэрүүл маргаан хийж Р.Л намайг гараараа миний нүүр лүү цохиход миний нүүр ам цус болж гэрт байсан хүмүүс салгасан.Би нэлээн согтуу байсан.Р.Л эрүүл байсан.Одоо миний биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй.Би шүдээ хийлгэж авмаар байна гэх мэдүүлэг
Гэрч Бараг овогт Лхагважавын Бадамцэцэгийн “...Манайд Ч.Хашбат,Р.Л ,Отгонбаяр, Рагчаасүрэн нар цэргийн баярын цай уугаад хөзөр тоглож байгаад Хашбат, Л хоёр маргасан.Би гэрээс гараад нэлээн удаж байгаад эргээд гэрт ирэхэд Ч.Хашбат, Р.Л хоёр дахин маргаад зодолдсон.Ч.Хашбатын нүүр ам нь цус болчихсон.Р гийн хүүхдүүд намайг зодлоо гээд хашгирч байсан.Би гэрээс гаргаад цусыг нь угааж өгөөд явуулсан.Шүд нь унасан эсэхийг сайн мэдэхгүй байна.Ч.Хашбат, Р.Л хоёр нэг нэгнийгээ баян тарган, халх захчин гээд хоорондоо маргасан гэх мэдүүлэг
Гэрч Бор ишиг овогт Баатарын Эрдэнэхишигийн“... 2019 оны 03 сарын 18-ны өдөр 17 цагийн үед байх Р.Л ах манайд ирээд айлд цэргийн баяр тэмдэглээд ирлээ.Би Ч.Хашбаттай зодолдлоо гээд надаас архи нэхэхээр нь архи алга гэсэн чинь гараад явсан.Ганцаараа манайд ирсэн.Би Ч.Хашбат ахтай 2019 оны 03 сарын 19-ны өдөр уулзахад шүд нь уначихсан нүүр нь хавдчихсан байсан яасан талаар асуухад Р.Л бид хоёр зодолдоод гэж хэлж байсан.Р.Отгонбаярын талаар яриагүй гэх мэдүүлэг.
Гэрч Хүнхэр овгийн Шагдарсүрэнгийн Энхтуяагийн...”Рагчаасүрэн ахтай 7 хоногийн дараа Ч.Хашбатын шүдийг хийлгэх гээд Ховд аймаг руу хамт явсан.Тэгсэн Ч.Хашбат замдаа уг нь намайг Р.Л зодсон гээд хэлээд явж байсан.Р.Отгонбаярын хамар хавдчихсан зүүн талын нүд улаачихсан байсан.Би Ч.Хашбатыг дагуулаад эмнэлэгт үзүүлэхэд 3 шүд нь уначихсан байсан гэж эмч хэлсэн гэх мэдүүлэг
Гэрч Онхороохон овогт Баасанжавын мягмаржавын...” Н.Рагчаасүрэн ахынд намайг байх хугацаанд бүгд эрүүл байсан.хөзөр тоглох зуур Н.Рагчаасүрэн ах нэг шил архи задалсан тэгээд би гараад явсан.Маргааш нь Ч.Хашбатынд очиход Р.Л , Р.Отгонбаяр зодсон гэж хэлж байсан.Миний шүд уначихлаа гээд хэлж байсан гэх мэдүүлэг
Гэрч Боржигон овгийн Р гийн Одсүрэнгийн....”Би Н.Рагчаасүрэн ахынхаас яг хэдэн цагт гарснаа сайн мэдэхгүй байна.Намайг байх хугацаанд Ч.Хашбат гэрт байсан хүмүүсийг олон янзын үгээр хэлээд хүмүүсийг доромжлоод байхаар нь би гараад явсан.Тэгтэл Бадмаа эгч над руу яриад Р.Отгонбаяр, Р.Л , Ч.Хашбат нар хоорондоо зодолдоод байна чи хүрч ирээд Ч.Хашбатыг гэрт нь хүргээд өгөөдөх гэхээр нь очсон тэгсэн Ч.Хашбат Рагчаасүрэн ахын гэрийн гадна байхаар нь гэрт нь хүргэж өгсөн.Ч.Хашбатын хамарнаас цус гарсан байсан.Р.Отгонбаярын биед шарх сорви байсан эсэхийг хараагүй болохоор би мэдэхгүй.Би маргааш нь утсаар ярихад миний шүд уначихсан байна гэж Ч.Хашбат ярьж байсан гэх мэдүүлэг
Ховд аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 29ний өдрийн 148 дугаартай ....1.Ч.Хашбатын биед гэмтэл тогтоогдлоо.
2.Ч.Хашбатын биед дээд эрүүний үүдэн хоёр шүдний уналт, дээд эрүүний зүүн талын 5 дугаар шүдний уналт, 13 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо
3.Ч.Хашбатын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Ч.Хашбатын биед учирсан дээд эрүүний үүдэн 2 шүдний уналт дээд эрүүний зүүн талын 5 дугаар шүдний уналт, 13 дугаар шүдний хугарал гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой бусад шүднүүд нь хуучин унасан байна.
5.Ч.Хашбатын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Ч.Хашбатын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
7.Ч.Хашбатын биед учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт
2019 оны 04 сарын 17-ны өдрийн ...185 дугаартай Р.Л гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт.
Эд зүйлийн үнэлгээ /2 тооны үхэр битүүмжилсэн 1.100.000 төгрөгний үнэлгээтэй/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Р.Л нь 2019 оны 03 сарын 18 өдөр Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэр Баруун булан гэх газар Н.Рагчаасүрэнгийн гэрт Ч.Хашбатын нүүрэн тус газар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал,Р.Л д тухайн үйлдсэн гэмт хэрэгт нь прокуророос торгох ял оногдуулах саналтай ирүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байхгүйг дурьдах нь зүйтэй байна.Хэрэгт Р.Л гийн 2 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Р гийн Л г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Р.Л г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Р.Л д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Р.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдсугай.
6.Хэрэгт 2 тооны үхэр /800.000 төгрөгний үнэлгээтэй/ битүүмжилсэн 2019 оны 04 сарын 11-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.