Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/01280

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 18 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/01280

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн, 6 дугаар хороо, Их тойруу, 6 дугаар байрны 3 тоотод оршин суух Насан овогт Дашдаваагийн Сүхбаатар  /РД:ХЙ79011735/-ийн хүсэлттэй,

Ц.Хэрлэнтуяаг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сүхбаатар, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ц.Хэрлэнтуяа нь миний эзэмшлийн LEHUS RH400 маркийн 5473 УБН улсын дугаар бүхий автомашиныг худалдан авахаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр өгч хүлээн авсан. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж үлдэгдэл төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гүйцээж өгөхөөр тохирсон.

Ц.Хэрлэнтуяа нь гэрээ байгуулах үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо  15 дугаар хороолол, 2 дугаар байрны 99 тоотод бүртгэлтэй иргэний үнэмлэхтэй байсан. Үлдэгдэл төлбөрөө өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Ц.Хэрлэнтуяаг үнэмлэх дээрх хаягандаа байхгүй байна гээд миний нэхэмжлэлийг буцаасан.

Иймээс Ц.Хэрлэнтуяаг эрэн сурвалжилж оршин суух хаягыг нь тодорхойлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч нь автомашин нэхэмжлэх зорилгоор Ц.Хэрлэнтуяаг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.

Д.Сүхбаатар нь Ц.Хэрлэнтуяатай 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийжээ.

Гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхэд Ц.Хэрлэнтуяа нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо  15 дугаар хороолол, 2 дугаар байрны 99 тоот гэсэн хаягт оршин суудаггүй болох нь, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

тогтоох нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ц.Хэрлэнтуяа / РД:ЖЮ83091163, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 99 тоот/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Хэрлэнтуяаг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО