| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00333/И |
| Дугаар | 333 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 333
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, С.Б*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ********** багт суух Л*********** овгийн С***********ын Б******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ: Би 1972 оноос 1982 он хүртэл ********** сумын Үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1983 оноос 1993 он хүртэл *********** сумын ******* нэгдлийн ********* бригадад ажилласан. 1996 онд орон гэрээ шатааж хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох бусад бичиг баримт гэртэй хамт шатсан. Иймд тухайн үед ажиллаж цалин хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас тэтгэвэрт гарч чадахгүй байна. Завхан аймгийн архиваас авсан баримтын үндэслэн 1972 оноос 1993 онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.Б********* нь 1972 оноос 1993 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.
Хүсэт гаргагч С.Б******* нь миний 2 нүд хараагүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өрхийн орлогогүй тул аймаг орж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийгбайлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Б********ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас 1972 оноос 1976 он хүртэл Г********** гэсэн нэр бүхий баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
С.Б******* нэхэмжлэлдээ Г********* гэж хэн болох ямар учраас ийм баримт хавсрагасан талаар огт дурдаагүй байна. Түүнчлэн гэрч А.А********** нь Г********** Б********н төрсөн ах гэж мэдүүлдэг хэдий ч энэ хугацаанд С.Б******* ********** сумын Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан тул түүний хөдөмөрийн хөлс ах Г********нхаа нэр дээр хамт бодогдсон гэх боломжгүй. Хэрвээ Б*****ын цалин хөлс өрхийн тэргүүлэгчийн дээр хамт бодогдсон гэж үзвэл тэр үед түүний эцэг С********** гэдэг хүний нэр дээр бодогдох боломжтой.
Иймд С.Б******* 1972 оноос 1975 онуудад ажиллаж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Харин С.Б******* 1976 оноос 1993 онуудад ажиллаж болох нь 1976 оноос 1993 онуудад түүний авч байсан цалин хөлсийг сар сараар нь бичиж тэмдэглэсэн нэгдлийн гишүүдийн тооцооны дансаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан энэхүү нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарС*********ын Б******ыг 1976 оны 01-р сарын 01-нээс 1982 оны 12-р сарын 31 хүртэл Завхан аймгийн ******** сумын Энх тайван нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтан, 1983 оны оны 01-р сарын 01-нээс 1993 оны 06-р сарын 01-н хүртэл ********* сумын Э********** нэгдлийн Т********* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ