Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 185

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000259 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто зам засварчин мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Быг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгээд архиа дуусаад Быг дахш нэг шил архи аваад өг гэхэд Б үгүй гэсэн Тэрнээс болоод бид 2 маргаад Б намайг эхлээд араас дагз руу гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь би машинаас Быг буугаад ир гэсэн чинь Б бууж ирсэн. Тэгээд гараад ирэнгүүт нь би Бы шилэн хүзүү дээрээс нь дарж байгаад нүүр рүү нь нэг удаа өвдгөлсөн юм. Тэгсэн чинь Бы хөмсөгнөөс нь цус гарсан. Тэгээд би уучлалт гуйж манайд очоод цусаа угаачих гэхэд үгүй гээд дүүгээ утсаар дуудсан. Тэгээд би эхнэрээ дуудаж машинаа өгч явуулсан. Манай эхнэр Бтай уулзаагүй. Би Бы хамт гудамжны үзүүр дээр үлдээд байж байтал Бы дүү нь ирээд цагдаа дуудаад Бы авч явсан. Намайг цагдаа авч явсан. Өөр зодоон цохион болоогүй. Дэргэд хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Р.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Тэгээд архиа уугаад дуусаад Б намайг нэг шил архи аваад өг гэсэн би мөнгөгүй гээд түүнээс болоод Бтай маргасан. Би тухайн үед нэлээн муудсан байсан ба Б намайг архи аваад өг гэж байсныг санаад байгаа юм тэрнээс хойш сайн санахгүй орж гараад байгаа юм. Нэг мэдэхэд манай дүү ирчихсэн намайг аваад эмнэлэг явсан. Би зарим зүйлсээ санахгүй байна. Би өмнө нь архи уучихсан байсан учир нэмж уугаад нэлээд согтоод тасарсан юм. Тэгээд орой нь сэрэхэд миний хөмсгөнд оёо тавьж нүд хавдсан байсан. Отгонзаяа надад Бд зодуулсан гэсэн ба Б өөрөө ч гэсэн тэр оройдоо цагдаа дээр таарахад намайг нэг удаа өвдөглөсөн гэж хэлсэн. Архинаас л боллоо, би гомдолгүй нэхэмжпэх зүйл байхгүй .Би гомдолгүй ажил хөдөлмөр хийж хөдөө гадаа явмаар байгаа тул хэргийг хурдан шийдүүлэх л саналтай байна. Б.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 17-20 /

4. Гэрч Р.Отгонзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэгээд намайг дуудсан би тэгээд Б ах руу хөх толгойд олон дэлгүүрийн орчимд очиход гудамжны үзүүр дээр Б ах Б нар согтуу байсан. Намайг очиход Б ах хөмсөг нь сэтэрсэн, нүүрэнд нь цус болсон сууж байсан. Тэгэхэд Б ах Б архи аваад өг гэхээр нь үгүй гэж хэлсэн чинь тэндээсээ маргаад зодчихлоо гэж байсан. Б нь архи аваад өг гэхэд нь архи авч өгөөгүй тэгээд маргаад зодсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад эмнэлэг рүү ахыгаа авч явж үзүүлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 351 дугаартай шинжээчийн:

1. Р.Бы биед духанд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ болон хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 52-56 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 74-76 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Быг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Р.Бы мэдүүлэг, гэрч Р.Отгонзаяагийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 351 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Б нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ