| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00334/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 334
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би С.*******ийн нэхэмжлэлтэй Ц.т холбогдох эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* би 1961 оны 05-р сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* суманд ын гийн хүү болон төрсөн. Миний ээжийг ын ******* гэдэг байсан бөгөөд би ээжээрээ овоглодог юм. ы нь 1971 онд төрсөн. ыг ээж аа нь төрүүлээд хотруу шилжээд явсан юм. ыг миний аав, ээж хоёр өсгөсөн бөгөөд албан ёсоор үрчилж аваагүй юм. Аав, ээж хоёр маань 2014 онд нас барсан бөгөөд тэднийг нас барсны дараа аавын гэрт гаанс, 4 үхэр, хөөрөг, том, жижиг 2 гэр, эмээл хазаар, калибр буу, хашаа, амбаар, хөлдөөгч, авдар сав гэх мэт эд хөрөнгө үлдсэн. Эдгээр эд хөрөнгүүдээс надад оногдох хэсгийг Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.******* нь аавынхаа өв хөрөнгө болох дээр үеийн цагаан чулуун гаансыг авахаар Ц.тай тохиролцож, талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь Ц.аас эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, С.******* нь аавынхаа өв хөрөнгө болох дээр үеийн цагаан чулуун гаансыг Ц.аас авахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар ааваасаа өвлөгдөж ирсэн цагаан чулуун гаансны үнэ ханшийг тогтоох, хэдээр үнэлэгдэх эд гэдгийг мэдэхгүй гэдэг бөгөөд уг гаансыг шүүх дээр авч ирж үнэ тогтоолгох боломжгүй гаансаа гаансаар нь өгч авалцана гэсэн тул улсын тэмдэгтийн хураамж бодохдоо үнэлэх боломжгүй байдлыг харгалзаж 70200 төгрөгөөр тооцож, түүний 50%-ийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох боломжтой.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ц. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, Ц.******* нь аавынхаа өв хөрөнгө болох дээр үеийн цагаан чулуун гаансыг Ц.аас авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56-р зүйлйин 56.1, 60-р зүйлийн 60.1 дэхь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ