Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 188

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000259 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Э.Д

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 05 дугаар сарын 26-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 13-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгээд гэртээ байж байхад О 17 цаг өнгөрөөгөөд ажлаасаа тараад ирсэн. Би уур хүрсэн байсан учир Ог гараараа хэд цохиод авсан. Тэгтэл ээж аав орж ирээд салгасан. Тэгээд дахин зодоогүй. Тэр өдөр хүүхдийн төрсөн өдөр байсан учир хүүхдэд чипс аваад ирье гэж гараад дахин гэртээ ирж хоноогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019.05.26-ны өдөр ажил дээрээ очиж байгаад орой ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Д архи уучихсан байсан. Намайг “хаана хоноод ирэв” гээд хардаад үсдэж аваад толгой руу гараараа цохиод данхаар миний нуруу руу цохисон. Мөн миний баруун гар руу өшиглөсөн. Мөн толгой руу гараараа цохиод байсан. Миний баруун гуя, шилбэ рүү өшиглөөд байсан. Тэгээд би гэрээс гараад зугтаах гээд зугтааж чадахгүй байж байгаад дараа нь зугтааж буудалд ганцаараа очиж хоносон. Тэгээд маргааш нь ажлын хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Би ажлынхаа нярав Од зодуулсан тухайгаа хэлсэн байсан юм. Намайг Дд зодуулахад хадам ээж О хорьсон. Хадам аав тухайн үед бас гэрт байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 29-33 /

4. Гэрч Ч.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           ... Тэгээд нэг мэдэхэд Дын гэрт хүмүүс чанга дуугараад байхаар нь би гэрт нь орсон чинь Д Ог үсдээд толгой болон бие рүү нь гараараа цохиж хөлөөрөө өшиглөж байсан. Тэгэхээр нь би салгаад болиулсан. Э бас миний араас ороод ирсэн байсан. Тэгээд орой нь бас дахиад О яваад гадуур хоносон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

5. Гэрч Б.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 09 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад нөхөртөө зодуулчихлаа тархи толгой өвдөөд босож чадахгүй байна ажилдаа очиж чадахгүй нь ээ гэсэн тэгээд тэр өдрөө ирээгүй маргааш нь ирсэн юм...Д.О надтай ярьсны маргааш ирэхдээ .... эмзэглээд сайн алхаж чадахгүй байгаа бололтой нүд нь хөхөрч нүүр нь хавдсан нуруу нь цохиулсан юм шиг улайж хөхрөн няцарсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

6. Гэрч Б.Эынмөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 26-ны өдөр Д гэртээ ирсэн байж байгаад орой О гэртээ ирсний дараа маргаад байх шиг сонсогдохоор нь эхнэр бид 2 гэрт нь ороход Д эхнэрээ үсдчихсэн байхаар нь салгасан..гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 342 дугаартай шинжээчийн:

1. Д.Огийн биед тархи доргилт, баруун доод зовхи, бугалга, шуу, гуя, шилбэ, өвдөг, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн Д.Огийн биед 2019.05.26-ны өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/ болон хавтаст хэргийн 79-86 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Дын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 69-73 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Дын эзэмшлийн хөлдөөгч битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 107-108 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Д нь 2019 оны 05 дугаар сарын 26-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 13-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт болсон нь хохирогч Д.О, гэрч Ч.О, Б.О, Б.Э нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 342 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Дыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Дынг оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Дын эзэмшлийн хөлдөөгч битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг хөлдөөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Дд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх данхыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг данхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь ял шийтгэгдэж байсан гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.Дыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Дд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Дд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Дын эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хөлдөөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Дд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаэр энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан данхыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг данхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Эрдэнэбатад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ