| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00336/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 336
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ц.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
******* хотын ******* дүүргийн ******* хорооны ******* тоотод оршин суух *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1956 онд Завхан аймгийн ******* сумын гэдэг газар төрсөн. Би 1972-1974 он хүртэл эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1974 онд цэргийн албанд татагдаж 1977 онд цэргээс халагдаж ирээд 1980 он хүртэл мал малласан. 1980 онд аймгийн Тд трактор, комбайны курст суралцаж төгсөөд улмаар 1981 оноос 1991 он хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд тракторын жолоочоор тасралтгүй ажилласан.
Иймд намайг 1972 оны 01-р сараас 1980 оны 01-р сарын 29-ний өдөр хүртэл мал маллаж байсан, 1988 оны 04-р сарын 11-нээс 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* 1972 оноос эцэг, эхтэйгээ хамт мал маллаж байгаад 1974 оны 06-р сарын 01-ний өдөр цэрэгт явсан. 1977 онд цэргээс халагдаж ирээд мал маллаж байгаад 1980 онд тракторын жолоочийн курст суралцсан. Улмаар 1981 оноос 1992 он хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан юм. Иймд С.*******г 1972 оны 01-р сараас 1980 оны 01-р сарын 29-ний өдөр хүртэл мал маллаж байсан, 1988 оны 04-р сарын 11-нээс 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь Завхан аймгийн ******* сумын нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэл мал малчинаар,1988 оны 4-р сарын 11-нээс 1992 оны 01-р сарын 01 хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2012 оны 07-р сарын 31-ний өдрийн А/502 дугаартай лавлагаа, 1986 онд нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Г.гийн ...******* анх 1969 оноос эхэлж аав ээжтэйгээ мал маллаж байсан. Тэгээд 1974 онд цэрэгт явж 1977 онд цэргээс ирээд 1980 он хүртэл аав ээжтэйгээ малаа малласан. 1980 онд аймагт тракторын жолоочийн 45 хоногийн курст суусан. Тэгээд ******* сумын нэгдэлд 1992 он хүртэл тракторын жолооч хийсэн... гэсэн мэдүүлэг
Гэрч Ц.ын ...******* 1964, 1965 оны үед ******* сумын бага сургуульд сурч байсан. Бид 2 нэг жил байранд хамт байсан. Тэгээд 1970, 1971 оны үед аав ээжтэйгээ мал маллаж байсан.Би тэр жил цэрэгт яваад 1974 онд халагдаж ирэхэд надтай зөрөөд цэрэгт яясан. Цэргээс ирээд мал маллаж байгаад 1980-аад оны үед аймагт тракторын жолооч болсон. Түүнээс хойш ******* сумд тракторын жолоочоор ажилласан. Тэгээд 1991 он хүртэл трактор барьсан. ... гэсэн мэдүүлгүүдээр С.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******ын *******г Завхан аймгийн ******* сумын нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэл мал малчнаар,1988 оны 4-р сарын 11-нээс 1992 оны 01-р сарын 01-нийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ