Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 677

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, нэхэмжлэгч Д.Т, Т.Э-А, Д.Б, Д.Ч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.Д, Ө.Ч, Д.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г, Н.Б, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Г.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, С.М, Ц.Ш, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нарыг оролцуулан Б.Д нарын 98 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нэр бүхий 12 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б ны Д 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г ийн Д

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нэр бүхий 19 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө ийн Ч 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нэр бүхий 27 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т ийн Б 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нэр бүхий 9 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч: ЖД Л 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нэр бүхий 13 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д ийн Т

Нэхэмжлэгч: Г ын А-О

Нэхэмжлэгч: Д ын Т 

Нэхэмжлэгч: Т ийн Э-А 

Нэхэмжлэгч: Н н А 

Нэхэмжлэгч: Б-О ын Я 

Нэхэмжлэгч: Б ийн Г Ц

Нэхэмжлэгч: Б ийн Ж

Нэхэмжлэгч: Б ын Н 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-нд холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/08 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нэр бүхий 90 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Т.Б, Г.Д, Ж.Л, Ө.Ч, Д.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамж нь Улаанбаатар хотод ТҮЦ эрхэлж буй бидний 90 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гаргаж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 3/08 тогтоолоор баталсан. Уг хөтөлбөрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамж гарч нийтийн эдэлбэр газар, гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөхөөр захирамжилжээ.

Энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-4.2.6, 4.2.8, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.3, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 5.1.7-д заасныг тус тус зөрчжээ. Ингэснээр Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ эрхлэгчдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэх буюу ТҮЦ худалдан авсан үнэ болон байнгын орлогын эх үүсвэрийг хаах байдлаар хохироож байна.

Нийслэлийн Засаг дарга нь "аз жаргалтай хот” дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон 2016 оны А/863 дугаар захирамж гаргахдаа ТҮЦ эрхлэгчид болон манай Төрийн бус байгууллагад урьдчилан мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй, бид Нийслэлийн Засаг даргад ТҮЦ эрхлэх үйл ажиллагааг журамлах талаар удаа дараа саналаа өгч байсан боловч ямар нэгэн хариу өгч байгаагүй. 10 гаруй жилийн хугацаанд ТҮЦ эрхэлж байгаа ч зохих шатны байгууллагаас ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг авч чадаагүй иргэн ч манай байгууллагын гишүүдийн дунд байна. Гэтэл шууд зөвшөөрөл аваад шинээр ТҮЦ авчирч байрлуулж буй иргэд бас байна. Чухам ямар шалгуураар, яагаад ийм хурдан зөвшөөрөл олгож буй нь ил тод бус байгаа юм.

ТҮЦ ажиллуулах журам болон зөвшөөрөх байршлыг тогтоохоос өмнө ТҮЦ ажиллуулж эхэлсэн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах талаар тодорхой дүрэм журам байхгүй байна. Төрийн байгууллага ТҮЦ эрхлэхтэй холбоотой дүрэм, журмаа тодорхой болгож, түүний дагуу ил тодоор, тэгш, шударга ёсны зарчимд тулгуурлан ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг олгох, үүний дараа шалгуур хангаагүй ТҮЦ-ийг албадан нүүлгэх буюу газар чөлөөлөх шийдвэр гаргах нь хуульд үндэслэх зарчимд нийцнэ. Нэг байрлалд хуучин байсан ТҮЦ-нд зөвшөөрөл өгөхгүй атлаа шинээр өөр ТҮЦ-нд зөвшөөрөл олгож, хуучныг нь хүчээр хөөж байгаа нь хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байгаа бөгөөд хуучин ТҮЦ-нд ямар шалтгааны улмаас зөвшөөрөл олгохоос татгалзсан тухайгаа бичгээр хариу өгөхгүй байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамж нь уг журмыг үндэслээгүй нь мөн үндэслэл муутай захирамж болжээ.

Захирамж, зохион байгуулах ажлын удирдамжид нүүлгэн шилжүүлж газар чөлөөлөх, шууд шилжүүлж газар чөлөөлөх гэсэн хоёр зохицуулалтыг тусгажээ. Нүүлгэн шилжүүлэх тохиолдолд хаашаа нүүлгэх талаар тодорхой заагаагүй атлаа журмын хашаанд буулгаж байгаа нь төрийн байгууллагын шийдвэр үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн өмнөх удирдлагаас олгосон ТҮЦ эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусаагүй, эрх бүхий байгууллагаас батлагдсан загвар дизайны дагуу ТҮЦ хийдэг гэх К ХХК-иас ТҮЦ худалдан авсан, газрын болон хог хаягдлын тээврийн мөнгө, татвар төлсөн байхад газар чөлөөлөх тухай мэдэгдэл өгч, албадан нүүлгэж байгаа нь төрийн байгууллагын залгамж чанар байхгүй, өгсөн зөвшөөрлөө албан ёсоор цуцалсан шийдвэргүйгээр хоморголон нүүлгэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн захирамжийг хэрэгжүүлж буй Нийслэл, дүүргүүдийн газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд адилхан зөвшөөрөлгүй ТҮЦ-нээс өөрийн үзэмжээр нүүлгэж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-нд холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу” гэжээ.

Нэхэмжлэгч Г.А-О, Д.Т, Т.Э-А, Н.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Г.А-О би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны буудлын орчим Түргэн үйлчилгээний цэгийг /ТҮЦ/ 2015 оноос, Д.Т би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны соёлын ордны автобусны буудлын орчим Түргэн үйлчилгээний цэгийг /ТҮЦ/ 2006 оноос, Т.Э-А би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Ажилчны соёлын ордны автобусны буудлын орчим Түргэн үйлчилгээний цэгийг /ТҮЦ/ 2016 оноос, Н.А би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол урд автобусны буудлын Түргэн үйлчилгээний цэгийг /ТҮЦ/ 2010 оноос тус тус ажиллуулж холбогдох татвар, хураамжуудыг хуулийн дагуу сар бүр төлж, дүүргийн Газрын харилцааны албанд газрын төлбөр тодорхойлох актын дагуу газрын төлбөрийг төлж үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Гэтэл 2016 оны 12 дугаар сард Газрын албанаас газар албадан чөлөөлөхийг мэдэгдсэн шаардах хуудас ирүүлсэн ба ямар учраас, ямар шийдвэрийн дагуу газар чөлөөлөх болсон тухай огт дурдаагүй байсан бөгөөд бид энэхүү үйл ажиллагаа ямар шийдвэрийн дагуу явагдаж байгааг тодруулахад Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн дагуу Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг албадан нүүлгэж байгаа тухай мэдлээ.

Бид Дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэр, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан загварын дагуу Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд нийцүүлэн дээрх ТҮЦ-үүдийг ажиллуулж байгаа болно.

Энэхүү ТҮЦ-үүдийг ажиллуулахын тулд 2015 онд Нийслэлийн удирдлагуудаас өгсөн үүргийн дагуу “К” ХХК-ийн гэрээ байгуулж нэг бүр нь 10-20 сая төгрөгийн үнэ бүхий киоск буюу байрыг зээлээр худалдан авч Нийслэл, дүүргээс тавьсан шаардлагын дагуу ижил загвараар гадна, дотно тохижилт, хаяг, Гүүлэг, камер зэргийг 2-5 сая төгрөг зарцуулан тохижуулж,  үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн газрын төлбөр, татвараа зохих журмын дагуу газрын төлбөр тодорхойлох актын дагуу төлдөг бөгөөд дүүргийн тохижилт үйлчилгээний төвтэй Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, хорооны Засаг даргатай ажлын байрны орчныг тохижуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан, Улаанбаатар цахилгаан түгээх станц ХК-иас техникийн нөхцөл, Галын дүгнэлт, зэрэг бичиг баримтуудын хуулийн дагуу авч зохих журмын дагуу ажиллаж байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзахгүйгээр бидний өмч хөрөнгө, амьдралын эх үүсвэр болсон хөрөнгийг дур мэдэн албадан нүүлгэж бидний эрх ашгийг ноцтой зөрчиж, амьдралын эх үүсвэрээс салгах үр дагаварт хүргэж байна.

Иймд бидний өмчлөх, аж ахуй эрхлэх эрхийг ноцтой зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Б.Я миний бие Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын автобусны буудал дээр байрлах Түргэн үйлчилгээний цэгийг /ТҮЦ/ 1998 оноос ажиллуулж татвар, хураамжуудыг хуулийн дагуу сар бүр төлж, дүүргийн Газрын харилцааны албанд газрын төлбөр тодорхойлох актын дагуу газрын төлбөрийг төлж үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Миний бие энэхүү ТҮЦ-ийг ажиллуулахын тулд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс галын аюулгүйн дүгнэлт гаргуулан, 2015 онд Нийслэлийн удирдлагуудаас өгсөн үүргийн дагуу “К” ХХК-тай гэрээ байгуулж 10 сая төгрөгөөр зээлээр худалдан авч Нийслэл, дүүргээс тавьсан шаардлагын дагуу ижил загвараар гадна, дотор тохижилт, хаяг, Гүүлэг зэрэгт хөрөнгө зарцуулан тохижуулж үйл ажиллагаа явуулж байгаа.

Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 3-нд Газрын албанаас газар албадан чөлөөлөхийг мэдэгдсэн шаардах хуудас ирүүлсэн ба Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн дагуу дээрх үйл ажиллагааг явуулж байгааг мэдсэн болно.

Миний бие энэ ТҮЦ-ийг ажиллуулахын тулд газрын төлбөр, татвараа зохих журмын дагуу газрын төлбөр тодорхойлох актын дагуу төлдөг бөгөөд дүүргийн тохижилт үйлчилгээний төвтэй Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, Галын дүгнэлт бичиг баримтуудыг хуулийн дагуу авч 1998 оноос хойш зохих журмын дагуу ажиллаж байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжаар дээрх нөхцөл байдлуудыг харгалзахгүйгээр миний өмч хөрөнгө, амьдралын эх үүсвэр болсон ТҮЦ-ийг дур мэдэн албадан нүүлгэж миний эрх ашгийг ноцтой зөрчиж, амьдралын эх үүсвэрээс салгах үр дагаварт хүргэж байна.

Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан бөгөөд одоо гэрээр эмчилгээтэй байгаа болно. Миний өмчлөх, аж ахуй эрхлэх эрхийг ноцтой зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.ГЦ, Б.Н, Ш.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТҮЦ-тэй холбоотой гаргасан Нийслэлийн засаг даргын захирамж нь ТҮЦ эрхлэгч иргэн бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгааг эсэргүүцэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гаргаж байна. 

Энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-4.2.6, 4.2.8, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.3, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 5.1.7-д заасныг тус тус зөрчжээ. ТҮЦ эрхлэгчдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу түц худалдаж авсан үнэ, зарахаар авсан барааны үнэ, эд хогшил гэмтэж хохирсон бодит үнэ болон байнгын орлогын эх үүсвэрийг хүчээр таслан зогсоох байдлаар хохироож байна. 

Нийслэлийн Засаг Даргаас А/863 дугаар захирамжийг гаргахдаа ТҮЦ эрхлэгчдийн оролцоог хангаагүй интернет сайтаар олон нийтийн санал асуулга авсан нэрээр асуудалд хуумгай хандсан, ажлын хэсэг уг асуудлын эх үндэс болох түц эрхлэгчдийн оролцох оролцоог хангаагүй түц эрхлэгчид, холбоод хамтран журам батлахдаа оруулсан саналыг аваагүй, тодорхой хариу гаргаагүй өнөөдрийг хүрсэн. 

Хууль, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гаргасан захирамж шийдвэрийг огт биелүүлээгүй хууль бус ажиллагаа явуулсаар байна.

Захирагчаас гаргасан А/863 захирамж албан ёсоор батлагдаагүй байхад захирамжийн биелэлтийг урьдчилан хангаж ТҮЦ-г ачсаар байгаа нь тэдэнд хууль үйлчлэхгүй байгааг харуулж байгаа төдийгүй үндсэн хуульд заасан төр нь хүний эрх, эрх чөлөөг зөрчилтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг хангалгүй иргэнийхээ эрх ашгийг ноцтой зөрчиж, хууль эрх тэгш ялгаваргүй үйлчлэх эрх, эрх чөлөөг хүчээр дарж олон хүнийг хэлмэгдүүлж байна. 

Төрийн албаны залгамж чанар алдагдсанаас шинэчилсэн журам нэрээр сонгууль бүрийн дараа журам батлах нэрээр иргэдийг хохироож, дүүрэг бүрт ашиг хуваарилж буй мэт ТҮЦ-тэй холбогдох зөвшөөрлийг газрын акт, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл гэх мэтчилэн тус тусад нь олгодог атлаа хоёуланг нь авсан ТҮЦ эрхлэгчид тун цөөхөн. Бусдад нь батлагдаагүй захирамжаа үндэслэн газрын акттай ч үйлчилгээний зөвшөөрөлгүй тул зөвшөөрөлгүй гэж үзэж ачлага хийж хохироосон.

Хоорондоо уялдаагүй олон зөвшөөрлийг газрын алба үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс олгосон нь бүгд хүчин төгөлдөр үйлчилж чадаагүйгээс олон ТҮЦ бий болох, бүлэг хүмүүс олон ТҮЦ эрхэлж, ТҮЦ-ийг амьжиргааны эх үүсвэр ажлын байр бус бизнес болгож, ашиг хонжоо олж бусдын эрх ашгийг хохироох боломж бүрдүүлж өгсөн. ТҮЦ ачлага хийж төрийн санд их хэмжээний хөрөнгийг хүчээр төвлөрүүлсэн. Эдгээр зөрчлийг арилгахаар түц эрхлэгчдээс ажлын хэсэгт оруулах зөвшөөрлийг ТҮЦ эрхлэгчдээр өөрсдөөр нь төлөөлөл болгон, холбоогоор дамжуулан судалгаа хийж саналыг Нийслэлд хүргүүлэн хамтран хянаж батлах эрхийг зөвхөн нийслэлийн ажлын хэсэгт олгох, хүсэлт гаргасан ч хүлээн зөвшөөрөлгүй өнөөдрийг хүрч байгаа нь шударга ёс, эрх тэгш байх зарчимд үл нийцэж буй тул А/863 захирамжийг үндэслэн ТҮЦ-д холбогдон явуулж буй ажиллагааг зогсоож хүчингүй болгоно уу” гэжээ.

Нэхэмжлэгч Г.А-О, Д.Т, Т.Э-А, Н.А, Б.Я нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэгч Г.А-О, Д.Т, Т.Э-А, Н.А, Б.Я бид тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 413 дугаар захирамжаар дээрх захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн бөгөөд уг захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа билээ. 

Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн газрын албанаас газар албадан чөлөөлөх шаардах хуудас ирүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж гаргасныг мэдлээ. Энэхүү асуудлаар дээд шатны Засаг дарга буюу Нийслэлийн Засаг даргаас захирамж гарсан бөгөөд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлт түдгэлзсэн байхад дүүргийн Засаг даргаас дахин энэхүү маргаантай асуудлаар захирамж гаргаж байгаа нь бидний эрхийг зөрчиж байна. 

Дээрх Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж гарснаар зохих хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу татвар хураамжаа төлж ажиллаж байсан ТҮЦ эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчиж байна.

Нэгэнт зохих байгууллагаас зөвшөөрөл аван, тавьсан шаардлагыг биелүүлэн ТҮЦ ажиллуулж байгаа иргэд Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбогдуулан эрхээ хамгаалуулахаар Үндсэн хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад ТҮЦ-ийг ачиж, газар албадан чөлөөлөх арга хэмжээ авах нь иргэдэд илт хохиролтой гэж үзээд шүүхээс өмнө нь дээрх асуудлаар гаргасан захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн. Ийм байхад дүүргийн Засаг даргаас дахин уг асуудлаар захирамж гаргаж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч бидний өмчлөх, аж ахуй эрхлэх, шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчиж байна. 

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/25 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татан оролцуулж өгнө үү.

Нэгэнт нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой асуудлаар дээд шатны Засаг дарга болох Нийслэлийн Засаг даргаас өмнө нь адил утга бүхий захирамж гарч уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан учир захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хандах боломжгүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамж нь Улаанбаатар хотод ТҮЦ эрхэлж буй бидний 90 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3-т зааснаар А/863 дугаар захирамжийн ТҮЦ-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн. Уг захирамж гарсны дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг албадан нүүлгэх талаар А/25 дугаар захирамж гаргажээ. Энэ нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжтай холбогдуулан гаргасан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл болжээ.

Дээрх захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэхийн зэрэгцээ, тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг албадан нүүлгэх гэжээ. Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамж 2016 оны 12 дугаар сарын 8-нд гарсан бөгөөд уг захирамж нь цаг хугацааны болон хууль зүйн хүчин чадлын хувьд дүүргийн Засаг даргын захирамжаас илүү гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлийг шийдвэрлэх явцад дүүргийн Засаг дарга ийн захирамж гаргасан нь Төрийн байгууллагын уялдаа холбоог алдагдуулахын зэрэгцээ, хууль дээдлэх, шударга ёсны талаарх төрийн албаны зарчмыг зөрчиж байна. Мөн аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийн саналыг авах талаар Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг илэрхий зөрчиж байна.

Нөгөө талаар тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ТҮЦ саад болж буй мэтээр захирамжид дурдсан нь судалгаагүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм. Энэ талаар ямар нэг баримт иргэдээс болон ТҮЦ эрхлэгчдээс авсан судалгаа одоогийн байдлаар байхгүй байна.

Эцэст нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх байгууллага хэрэгжүүлэх бөгөөд Хан-Уул дүүрэгт ТҮЦ эрхлэгчдийг уг нөхцөл байдалд буруутай мэт дүгнэлтийг дүүргийн Засаг дарга хийх ёсгүй билээ. Биднийг зөвшөөрөлгүй газар эзэмшиж байна гэж үзвэл Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга, газар эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх ёстой гэж үзнэ. 

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 8-ны А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Ө.Ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамж нь Улаанбаатар хотод ТҮЦ эрхэлж буй бидний 90 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3-т зааснаар А/863 дугаар захирамжийн ТҮЦ-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн. Уг захирамж гарсны дараа Сүхбаатар дүүргийн газрын алба тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажиллагаа явуулж эхэлсэн ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/16 дугаар талаар захирамжийг үндэслэн гэж тайлбарлаж шаардах хуудас хүргүүлж байгаа боловч уг захирамжаа бидэнд үзүүлэхгүй, өмнө нь уг захирамжийг ТҮЦ эрхлэгчдэд үзүүлж байгаагүй.

Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамж 2016 оны 12 дугаар сарын 8-нд гарсан бөгөөд уг захирамж нь цаг хугацааны болон хууль зүйн хүчин чадлын хувьд дүүргийн Засаг даргын захирамжаас илүү гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамж гарснаар дүүргийн Засаг даргын А/16 дугаар захирамж хүчин төгөлдөр бус болох ёстой гэж үзэж байна.

Нөгөө талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/16 дугаар захирамж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны А/56 дугаар тогтоолд үндэслэсэн байх боломжтой. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний 01/4172 тоот мэдэгдэлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан журам нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй тул уг журмыг баримтлахгүй байхыг мэдэгдсэн байдаг. Нэгэнт Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн санд хянуулж, бүртгүүлээгүй тул дээрх А/56 дугаар тогтоолоор баталсан журам нь хүчин төгөлдөр бус бөгөөд хүчин төгөлдөр бус журамд үндэслэсэн захирамж нь мөн хүчин төгөлдөр бус байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь дээрх мэдэгдлийг хүлээн авсан атлаа 2015 оны А/16 дугаар захирамжийн дагуу албадан нүүлгэх ажиллагаа хийж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Ө.Ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамж нь Улаанбаатар хотод ТҮЦ эрхэлж буй бидний 90 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3-т зааснаар А/863 дугаар захирамжийн ТҮЦ-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн. Уг захирамж гарсны дараа Сүхбаатар дүүргийн газрын алба тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажиллагаа явуулж эхэлсэн ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/16 дугаар талаар захирамжийг үндэслэн гэж тайлбарлаж шаардах хуудас хүргүүлж байгаа боловч уг захирамжаа бидэнд үзүүлэхгүй, өмнө нь уг захирамжийг ТҮЦ эрхлэгчдэд үзүүлж байгаагүй.

Гэтэл шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/08 дугаар захирамжийг ирүүлжээ. Уг захирамж нь Нийслэлийн засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжийг үндэслэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамж нь хууль зөрчсөн гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хууль зөрчиж гарсан захирамжид үндэслэсэн аливаа захирамж нь мөн хууль зөрчсөн гэж үзэх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний А/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Нөгөө талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 дугаар захирамжид “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулж, тохижилт хийх нөхцөлийг бий болгох, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор ... газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж ажилсугай” гэсэн. Эндээс тус дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэгчид нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд саад болж, авто замын түгжрэл үүсгэж байна гэсэн логик дүгнэлтэд хүрч байна. Гэтэл ТҮЦ эрхлэгчид хэрхэн авто замын түгжрэл үүсгэж байгаа болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар тодорхой үндэслэл бүхий судалгаа, тоо баримт байхгүй, энэ талаар дүүргийн иргэд болон ТҮЦ эрхлэгчдээс саналыг нь авалгүйгээр ийнхүү шийдвэр гаргаж буй нь Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтыг зөрчжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамж нь Улаанбаатар хотод ТҮЦ эрхэлж буй бидний 90 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61,3-т зааснаар А/863 дугаар захирамжийн ТҮЦ-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн. Ийнхүү түдгэлзүүлсэн захирамжийг дүүргүүдийн Засаг дарга болон газрын албад зөрчиж ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажиллагааг удаа дараа хийсэн. Иймд бид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 590 дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандсан. Баянгол дүүргийн Засаг даргаас ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажиллагаа хийхгүй гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд албан тоотоор мэдэгдсэн атлаа тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ эрхлэгч нэхэмжлэгчдийг газар чөлөөлөхийг шаардаж байна.

Баянгол дүүргийн засаг даргын А/626 дугаартай захирамжийг бид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хувийн хэргээс үзсэн бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт хандаж уг захирамжийн хуулбар хувийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор авлаа. Энэ захирамж нь Нийслэлийн засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжийг үндэслэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамж нь хууль зөрчсөн гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хууль зөрчиж гарсан захирамжид үндэслэсэн аливаа захирамж нь мөн хууль зөрчсөн гэж үзэх тул Баянгол дүүргийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны А/626 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийтийн эзэмшлийн зам талбайд хууль ёсны зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам, Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг зөрчин худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгийг буулган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 8 дугаар зүйлийн 8.2.4 дахь заалтуудыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болно.

Дүүргийн Газрын албанаас зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглах гэрчилгээ олгогддоггүй бөгөөд дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуй байгууллагатай зөөврийн байгууламж түр байрлуулах газар ашиглуулах гэрээ байгуулдаг болно.

Дээрх нэр бүхий иргэдэд зөөврийн байгууламж түр байрлуулах зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгоогүй байна.

Иймд тухайн иргэдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд багтаж газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 57.3. дахь заалтыг зөрчсөн тул албадан нүүлгэж, газар чөлөөлөх ажиллагаа хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Д нарын 98 иргэний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу хүрүүлж байна. 

1. Тус нэхэмжлэлийн шаардлага дүүргийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Албадан буулгаж газар чөлөөлөх тухай А/16 дугаар захирамжаар албадан буулгах ажиллагаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан түргэн үйлчилгээний цэгийн эзэмшигч гэх 95 иргэний нэр байхгүй юм. Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч нарын тухайн түргэн үйлчилгээний өмчлөгч гэх баримт байхгүй.

2. Дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгийн газрыг чөлөөлөх ажлыг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс зохион байгуулан ажилласан. 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл дүүргийн Засаг даргын 2015 оны А/16 дугаар захирамжаар газар чөлөөлсөн гэх үйл баримт нь цаг хугацааны /2016.12.01/ хувьд зөрж байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэгчдийн нэхэмжлэлтэй тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байнa.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” заасныг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлдлийг таслан зогсоох иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийг гаргасан. 

Өөрөөр хэлбэл хууль ёсны газар эзэмших, ашиглах эрх үүссэн этгээдэд чиглэгдээгүй захиргааны акт бөгөөд хууль, тогтоомж зөрчиж дур мэдэн байршуулсан ТҮЦ эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэгчдийн нэхэмжлэлтэй тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн’’, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” заасныг зөрчсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын үйлдлийг таслан зогсоох иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжийг гаргасан.

Өөрөөр хэлбэл хууль ёсны газар эзэмших, ашиглах эрх үүссэн этгээдэд чиглэгдээгүй захиргааны акт бөгөөд хууль, тогтоомж зөрчиж дур мэдэн байршуулсан ТҮЦ эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нарын нийт 98 иргэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас Г.Б нарын 8 иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Т болон Д.Ч нарын 5 иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгч Г.А-О, Д.Т, Т.Э-А, Н.А, Б.Я нараас Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгох, С.Б нарын 27 иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Т.Б нараас Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох, М.С нарын 19 иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ө.Ч нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/16 дугаар захирамж, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/08 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг дараахь хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863 дугаар захирамж нь нийтийн эдэлбэрийн газар, гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж болон авто зам, явган хүний зам хаасан объект, хашаа зэргийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг тус тус хавсралтаар баталсан байна. Тус захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн  “л” нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”, 29.2.”Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 30.1.”Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 30.1.1 “сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 “... газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой, ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “...нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.5. “ хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих” гэж тус тус заасныг үндэслэсэн нь хуульд нийцсэн байна. 

Маргаан бүхий А/863 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын ажлын удирдамжид  “...нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх зэрэг арга замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн нутаг дэвсгэрийн барилгажсан хэсгийн нийтийн эдэлбэрийн гудамж, зам, талбайн ашиглалтыг сайжруулах, тохижилт хийх нөхцөл, бололцоог бий болгох, авто замын түгжрэлийг бууруулах...” гэсэн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нийтийн тухайлбал,  нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах зорилготой тухайн захирамжийг гаргажээ гэж дүгнэхээр байна.  

Нэхэмжлэгч нар “...  байнгын орлогын эх үүсвэрийг хаах байдлаар хохироож байна, ... 2016 оны А/863 дугаар захирамжийг гаргахдаа ТҮЦ эрхлэгчид мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй...” гэж маргадаг, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид “...маргаан бүхий акт нь зохион байгуулалтын шинжтэй удирдамж, гадагшаа бус дотогшоо чиглэсэн тул сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй...” гэж тайлбарладаг. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамж нь газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамжийн агуулгатай байх боловч   захирамжийн 2 дугаар хавсралтын 1-т “Нийтийн эдэлбэрийн гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламжууд /түц,... зэрэг/-ыг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх...” гэсэн нь түц эрхлэгч нарт, өөрөөр хэлбэл гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны акт гэж дүгнэхээр байна. 

Тухайн захирамж нь зөвхөн зөвшөөрөлгүй байрлуулсан, тухайлбал Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан байршлаас бусад газарт байрлуулсан түц-д хамаарч байгаа тул А/863 дугаар захирамж нь батлагдсан зөвшөөрөлтэй байршилд түц-ийн үйл ажиллагаа эрхэлж буй нэхэмжлэгч нарт чиглэгдээгүй учраас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. 

Нэхэмжлэгч нарын зүгээс хүчингүй болгохоор маргаж буй дээр дурдсан Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн Засаг даргын захирамжууд шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийн биелэлтийг шүүхээс түдгэлзүүлснээс хойш А/863 дугаар  захирамжид үндэслэж гарсан тул хууль бус гэж нэхэмжлэгч нар маргадаг.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 1-дэх заалтын түц-д холбогдох хэсгийн биелэлтийг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 590 дүгээр  захирамжаар түдгэлзүүлсэн. 

Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626,   Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/08 дугаар захирамжууд нь Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамжийг үндэслэсэн бөгөөд цаг хугацааны хувьд актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн 590 дүгээр захирамжаас өмнө гарсан байна. Харин маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн А/16, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар 8-ний өдрийн А/25 дугаар  захирамжууд нь А/863 дугаар захирамжийг үндэслээгүй бөгөөд дүүргийн Засаг дарга хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай дээр зөвшөөрөлгүй баригдсан болон байршуулсан объект, байшин, өргөтгөл, хашаа, контейнер, вагончик, ТҮЦ, павильон зэргийг албадан буулгаж газар чөлөөлөх ажлыг хуулийн дагуу зохион байгуулахаар гаргасан захирамж байгааг дурдах нь зүйтэй юм.  

Дээрх дүүргүүдийн Засаг дарга нарын захирамжууд нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 “... газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой, ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах,”, 56.5  “... газар чөлөөлөх тухай мэдэгдлийг ... өгсөн тохиолдолд ... тухайн иргэн, ... заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57.3 “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол ... дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 “... газрыг чөлөөлөөгүй бол ... дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, ...” гэх заалтуудыг тус тус үндэслэсэн нь  дүүргийн Засаг нарт холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнх нь хэмжээнд нийцжээ гэж шүүх дүгнэв.    

Нэхэмжлэгч нар дүүргийн Засаг даргын захирамжууд гарахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй гэж маргадаг тухайд. Захиргааны ерөнхий хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1. “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.5. “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж тус тус зохицуулсан бөгөөд энэ нь нийтийн ашиг сонирхлын төлөө нийтийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түц-ийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийг, өөрөөр хэлбэл, дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх  ажиллагаа хийгджээ гэж дүгнэхээр байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5. “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ...” гэж заасны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан байршилд түц-ийн үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан байршилд зөвшөрөлтөйгөөр түц-ийн үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн аливаа нэгэн захиргааны акт гаргасан тохиолдолд эдгээр нэхэмжлэгч нарын шүүхэд хандах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр  хязгаарлахгүй болно.    

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Хэдийгээр тус журмыг Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй гэх боловч энэхүү журам нь батлагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах харилцааг зохицуулж буй цорын ганц журам байх бөгөөд түүнийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны аливаа нэгэн шийдвэр байхгүй байна. Журмын 2.1.”Түргэн үйлчилгээний цэгийн байгууламжид дараах шаардлага тавигдана. Үүнд:

2.1.1.Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана.  

2.1.2. Тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална” гэсэн зохицуулалттай. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай” 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/36, 2015 оны 6 дугаар сарын А/73 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/135 тоот тушаалуудаар дүүргүүдэд байрлуулах түргэн үйлчилгээний цэгийн тоог баталсан байна. Нэхэмжлэгч иргэдийн ажиллуулж буй түц-ийн байршлыг нэхэмжлэгч тус бүрээр нягталж үзэхэд 2015 оны А/135 дугаар захирамжаар Баянгол дүүрэгт зөвшөөрөгдсөн “Гандангийн замын хойд талд” байршилд нэхэмжлэгч Э.Г, “10-р хороолол замын урд, хойно” байршилд нэхэмжлэгч Ц.А, 2015 оны А/73 дугаар захирамжаар зөвшөөрөгдсөн “36 и байрны хойд талд”  байршилд нэхэмжлэгч Д.А нар, Хан-Уул дүүрэгт 2015 оны А/73 дугаар захирамжаар зөвшөөрөгдсөн “Таван богдын урд талын автобусны буудал” байршилд нэхэмжлэгч М.Оц, Д.Б нар, “Э ХХК-ний замын урд” байрлалд Н.О, “19-ийн автобусны буудлын урд талд” байршилд нэхэмжлэгч Н.А, Д.Т,  Т.Э-А /тушаалаар 2 түц байрлуулахаар баталсан боловч бодит байдалд 3 түц байгаа/, 120 мянгатын автобусны буудал дээр” байршилд нэхэмжлэгч Б.Я байх боловч тус байршлыг “одоо байгаа байршлын баруун хойд талд шилжүүлэн шинэчлэн байршуулна” гэж заасан, “120 мянгатын автобусны буудлын зүүн талд” байршилд нэхэмжлэгч Г.А-Оын түц тус тус байршиж байна. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Г.Д, Т.Бц, Ж.Л, Д.Т нар нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар 29-ний өдрийн А/407 захирамжийг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлсэн нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/407 дугаар захирамж байсныг шүүхээс тодруулж “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай” 2017 оны 2 дугаар сарын 7-ний өдрийн 1078 дугаар шүүгчийн захирамж гаргасан боловч нэхэмжлэгч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй тул хуульд зааснаар нэхэмжлэлийг буцаасныг тэмдэглэх  нь зүйтэй. 

Хэдийгээр нэхэмжлэгч нар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/407 дугаар захирамжтай маргах эрх зүйн боломжоо алдсан ч Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжтай маргаж байгаагийн хувьд шүүхээс тухайн дүүрэгт түц-ийн үйл ажиллагаа эрхэлж буй нэхэмжлэгч нарын түц-ний байршлыг тогтооход Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны А/36 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэгт “29 дүгээр хорооны лабораторийн автобусны буудал” байршилд нэхэмжлэгч Т.Ч, “18 дугаар хорооны лабораторийн автобусны буудал” байршилд нэхэмжлэгч О.Э, Д.М нар, “Саппоро үйлчилгээний төвийн зүүн талд” байршилд Ч.С, “Макс супермаркетийн  урд талд” байршилд нэхэмжлэгч Ж.Л нарын түц  байрлаж байна.   

Эдгээрээс бусад нэхэмжлэгч нарын хувьд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай” 2015 оны А/36, 2015 оны А/73,  2015 оны А/135 тоот тушаалаар батлагдсанаас өөр байршилд өөрөөр хэлбэл зөвшөөрөгдөөгүй газарт түц-ээ байрлуулжээ. 

Иймд  дээрх тушаалыг зөрчиж, дурын газартаа түц байршуулан ажиллуулж буй нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий актууд нь тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй бөгөөд тухайн иргэдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлж, мэдэгдэх хуудаст заасан хугацаанд багтаж газар чөлөөлөх үүргээ биелүүлэлгүй Газрын тухай хуулийн 57.3. дахь заалтыг зөрчсөн тул албадан нүүлгэж, газар чөлөөлөх ажиллагаа хийснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 Хэдийгээр нэхэмжлэгч нарын “...түц-ийг ажиллуулахын тулд газрын төлбөр тодорхойлох актын дагуу төлбөр төлдөг бөгөөд дүүргийн тохижилт үйлчилгээний төвтэй хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, галын дүгнэлт зэрэг бичиг баримтуудыг авч олон жил ажиллаж байна ...“ гэх тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй ч энэ нь зөвшөөрөлгүй байршилд түргэн үйлчилгээний цэг ажиллуулж болох үндэслэл болохгүй юм. Түц-ийн үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд цахилгаан тавиулах, хог хаягдлаа ачуулах зэрэг зайлшгүй шаардлагын дагуу дээрх гэрээ, төлбөрийг хийжээ гэж шүүх дүгнэв. 

Зарим нэхэмжлэгч /С.О, Ө.Ч/ нарын шүүх хуралдаан дээр хэлсэн “... тухайн байршилд 20-оод жил түц ажиллуулж байгаа, ... аавыгаа нас барснаас хойш үргэлжлүүлэн ажиллуулж байна, ... энэ байрлалд 10 гаруй жил худалдаа эрхэлж байна, яагаад одоо болохоо байчхаад байгаа юм...” гэх тайлбаруудыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь маргаж буй актууд нь холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хэмжээнд  нийтийн эрх, ашиг сонирхолд чиглэсэн, газрын зөрчлийг арилгах зорилготой байна. 

Улс орон хөгжин дэвжиж, хүн ам өсөхийн хэрээр Улаанбаатар хотын зохион байгуулалт, өнгө үзэмж нийслэл хотын өнөөгийн шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд нийслэл хотоо дэлхийн улс орнуудын хэмжээнд хөгжүүлэхийн тулд иргэн бүрийн ухамсар, оролцоо, идэвх санаачлага шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.  

Эцэст нь бодит нөхцөл байдлыг дүгнэхэд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид дүүргийн Газрын албанаас зөөврийн байгууламж түц-ийг түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгогддоггүй бөгөөд дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн байгууллагатай зөөврийн байгууламж түр байрлуулах газар ашиглуулах гэрээг байгуулдаг байна. 

Дээрх нэр бүхий нэхэмжлэгчид /батлагдсан байршилд түц-ийн үйл ажиллагаа эрхэлж буй нэхэмжлэгч нараас бусад/ эрх бүхий албан тушаалтны тушаалаар батлагдаагүй байршилд түц-ийн үйл ажиллагаа олон жилээр эрхэлж даамжирсаар өнөөдөр төрийн байгууллага, түц эрхлэгчдийн хооронд үл ойлголцол бий болж, асуудал хүндэрсэнд төрийн байгууллага, албан тушаалтнуудын цаг тухайд нь шаардлагатай арга хэмжээг аваагүйтэй холбоотой юм. Гэвч төрийн байгууллага алдаагаа засаж, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх арга хэмжээг авч байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх ажил хийгдэж, боловсруулалтын шатанд явж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шийн шүүх хуралдаанд тайлбар хийснийг дурдах нь зүйтэй байна.        

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5 дахь хэсэгт заасныг тус тус  үндэслэн Д.Д нарын 98 нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”, Г.Б нарын 8 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Т болон Д.Ч нарын 5 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч С.О нарын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгох”, С.Б нарын 27 нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Т.Бийн “Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох”, М.С нарын 19 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ө.Чгийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаар захирамж, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/08 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох“ шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч М.Оц, Н.О, Д.Б, Г.А-О, Д.Т, Т.Э-А, Н.А, Б.Я нарын “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгох”, нэхэмжлэгч Д.А, Э.Г, Ц.А нарын “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”, “Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох”, нэхэмжлэгч Т.Ч, Ч.С, Ж.Л, О.Э, Д.М нарын “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.ГЦгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, Г.Б нарын 8 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, нийт 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.А-О, Д.Т, Т.Э-А, Т.А нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, нэхэмжлэгч Б.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, нийт 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДОЛГОРСҮРЭН