| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00337/И |
| Дугаар | 337 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 337
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.Ц*********** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Д.Ц*************ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн *********** сумын *********** багт оршин суух ********** овгийн Д********* Ц************ шүүхэд гаргасанхүсэлтдээ: Миний бие 1982 оны 01-р сарын 01-нээс одоо хүртэл Завхан аймгийн *********** сумын ******* бригадад мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Тийм учраас 1982 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 26-ны өдөр хүртэл ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би анх өргөдөлдөө 1983 оноос ажилласнаа 1982 он гэж андуурч бичсэн байна лээ. Би 1983 онд 8-р анги төгсөөд 7-р сарын 01-нээс нь мал малласан. Үүнийг залруулж 1983оны 07-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 26-ны өдөр хүртэл ажилласныг тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц********** Завхан аймгийн Э********** сумын А******* нэгдэлд 1983 оны 07-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 26-ны өдөр хүртэл мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн баримтаас хуулбарлаж ирсэн 1984 оноос 1990 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнээс суутгах суутгалын талаар тэмдэглэсэн баримтууд, 1984 онд нээлгэж 1984 оны 01-р сарын 01-нээс 1990 оныг дуустал бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Э********** сумын ******* нэгдлийн даргын 1983 оны 12-р сарын 26-ны өдрийн 66 дугаартай, илгээлтийн хүүхдийг ажилд томилох тухай тушаалаар тус тус тогтоогдож байна.
Иймд Д.Ц***********ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарД*******ийн Ц***********ийг 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн ********* сумын ************ нэгдэлд мал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ