Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 338

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Л.*******, хариуцагч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимдхаалттай хийж, Л.*******ын нэхэмжлэлтэй М.*******өд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгөө хуваалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хот *******, ******* хороо *******ийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 03-р сарын 11-нд М.*******тэй гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. *******тэй хамт амьдрах хугацаанд буюу 2009 оны 09-р сарын 27-ны өдөр охин г төрүүлсэн. ******* хамт амьдрах хугацаанд архийг маш ихээр /7 хоногт 3-4удаа/ хэрэглэж байсан. 2010 оноос эхэлж миний биед удаа дараа гар хүрч намайг зоддог болсон ба гэрийн эд хогшилоо эвдэж сүйтгэж архийг хэтрүүлэн хэргэлсэн үедээ ухаанаа алдаж ямар үйлдэл хийснээ мэддэггүй учир хамт амьдрахад хэцүү байдаг болсон. Хамт амьдарч байх хугацаандаа маш их айдас түгшүүртэй байдаг байсан. Миний хамрыг муруйлгаж толгой тархи руу зодож, савыг удаа дараа гажааж байсан. Мөн миний ажил дээр ирж намайг цохиж зодож, хамт олныг маань зодож танхайрч байсан. Үүнээс болж 2013 оноос хойш тусдаа амьдарсаар өдий хүрсэн. 2015 онд ******* хотод архины эмчилгээнд явуулсан боловч донтолтын 3-р шатанд орсон байсан учраас архинаас гараагүй. Иймд гэрлэлтцуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, охин г өөрийн асрамждаа үлдээлгэх, эд хөрөнө гаргуулах хүсэлтэй байна гэжээ. 

Хариуцагч Завхан аймгийн сумын багт оршин суух  овгийн ын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* овогтой *******ын нэхэмжлэлтэй танилцсан. Бид 2 сум болон ******* хотод 3 жил тус тусдаа амьдарлаа. Дахин эвлэрэх хугацаа өгөхгүйгээр салгаж өгнө үү. Нэхэмжлэлд дурдьсан зүйлүүд үнэн болно гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эд хөрөнгөө хуваахаар гэрээ байгуулаад гарын үсэг зурчихсан. Хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Би өөр дээрээ авна гэж тохиролцсон. М.******* маш их архи уудаг, маш их хартай. Намайг удаа дараа зодож байсан. Тиймээс цаашид хамт амьдрах боломжгүй гэв.

Хариуцагч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйлүүд үнэн. ******* бүгдийг нь ярьсан учраас надад хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Л.******* нь М.*******өд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгөө хуваалгахыгхүссэн нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Л.******* М.******* нар 2009 оны 03 дугаар сарын 11-нд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн 0006 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.******* нь М.*******тэй хамт амьдрах хугацаанд архийг маш ихээр хэргэлэж 2010 оны 11-р сараас эхлэн миний биед удаа дараа гар хүрч намайг зоддог болсон ба гэрийн эд хогшилоо эвдэн сүйтгэж, архийг хэтрүүлэн хэргэлсэн үедээ ухаанаа алдаж, ямар үйлдэл хийснээ мэддэггүй учир хамт амьдрахад хэцүү байдаг гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд үүнийг хариуцагч М.******* хүлээн зөвшөөрч нэхэмжлэлд дурдсан зүйлүүд үнэн гэсэн тайлбар ирүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэстэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-д заасны дагуу зохигчид хүүхдийнхээ асрамж болон тэтгэлгийн талаар харилцан тохиролцон тохиролцооны дагуу 2009 оны 09-р сарын 27-ны өдөр төрсөн охин Б. г эх Л.*******ын асрамжид үлдээж, эцэг М.*******өөс нь сар бүр хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх боломжтой гэж үзлээ.

Зохигчид эд хөрөнгийн талаар тохиролсон одоо энэ талаар ямар нэгэн маргаангүй болсон тухайгаа шүүх хуралдааны хэлэгцүүлэгт тайлбарласан тул эд хөрөнгийн маргаангүй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож 28166 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн132.6 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар *******гийн *******, ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Монгол Улсын Гэр бүийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөртөрсөн охин *******ийн г эх Л.*******ын асрамжид үлдээсүгэй

3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б. г 11нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг М.*******өөр нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөрболсноос хойш 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахН.Гүнчинсүрэнд даалгасугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

8. Зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ      Л.ЭХЛЭЛТ