Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 339

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Т.Э*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүххуралдааны танхимд нээлттэй хийж, Б.Н************ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянанхэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын ************ дүүрэг **-р хороо ******* хэсэг ************** гудамж ********** тоотод оршин суух ************ овогт Б*******ын Н********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1987 оны 06 дугаар сарын 03-наас 1991 оны 03 сарын 30-н хүртэл Завхан аймгийн Д********* сумын ***********нэгдлийн давсан тасагт давс гаргадаг ажлыг нөхрийн хамт хийж байсан юм. Энэ ажилласан хугацаа бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нийгмийн даатгалын хэлтэс нь дээрх ажилласан хугацааг шүүхээр тогтоолго гэсэн тул шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н********* миний бэр эгч юм. Миний мэдэхийн аймгийн зураг төсвийн товчоо гэж байхад ажиллаж байсан. Тэнд ажиллаж байгаад гараад *********** сумын давсан тасагт ажиллахаар явсан юм. Намайг 1985 онд 10-р ангиа төгсөж байхад л тийшээ явсан. Тэндээ 1986-1991 он хүртэл давс ууталж ачдаг байсан. Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.Н********** нь 1987 оны 06 сарын 03-наас 1991 оны 03 сарын 30-н хүртэл Завхан аймгийн Д*********** сумын 2-р таван жил нэгдлийн давсан тасагт ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.Н************ийг дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 05-рт бичигдсэн 1987.06.03 Д********* сумын 2-р таван жил нэгдлийн давсан тасагт үндсэн ажилчнаар томилов гэсэн нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 03-ны өдрийн 22-р тушаалыг үндэслэв гэснээр, 06-рт 1991.03.30 өөр газар шилжих болсон учир Давсан тасгийн ажилчнаас чөлөөлөв гэсэн нэгдлийн даргын 1991 оны 04 сарын 05-ны өдрийн 08 тоот тушаал зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.Ө**********ийн...Н************ийнх манайхтай 1986 оноос 1991 он хүртэл ********* сумын Хомын давсан дээр айл байдаг байсан. 1986 оны 04 сарын үед л ирж байсан. Давсаа 4 сараас эхэлж гаргадаг байсан. Цалингаа ********** сумын 2-р таван жил нэгдлээс авдаг байсан гэсэн мэдүүлгээр Б.Н**************ийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарБ*******ын Н**********ийг 1987 оны 06-р сарын 03-наас 1991 оны 03-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн *********** сумын 2-р таван жил нэгдлийн давсан тасагт ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ