Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 340

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэгийг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Л.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* дүүрэг ******* хороо ******* ******* тоотод оршин суух *******овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс эхлэн 1986 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын т хүмүүжүүлэгчээр, 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн 1992 оны 03 сарын 16-ны өдрийг дуустал тус сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Надад энэ талаар бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир би аймгийн архивт хандахад цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Би өндөр насны тэтгэвэрт орохын тулд ажилласан жилүүдийнхээ баримт материалыг бүрдүүлж байгаа учир миний дээрх хугацааны ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлага бий боллоо. Иймд намайг 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс эхлэн 1986 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын т хүмүүжүүлэгчээр, 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн 1992 оны 03 сарын 16-ны өдрийг дуустал тус сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллаж байсанболохыг тогтоож өгнө үү. миний бие өрх толгойлсон эмэгтэй, тодорхой орлого, тэтгэвэр, тэтгэмжгүй учир тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнөүү. Мөн Завхан аймагт очиж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүйг минь харгалзан намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Л.******* нь 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс 1986 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын т хүмүүжүүлэгчээр, 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1992 оны 03 сарын 16-ны өдрийг дуустал тус сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.

Хүсэлт гаргагч Л.******* нь Завхан аймагт очиж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүйг минь харгалзан намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүний дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь Завхан аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дугаар цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ажиллуулах тухай тушаал, мөн тус сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 10 сарын 16-ны өдрийн 63 дугаар II Корпусын цэвэрлэгчээр авч ажиллуулах тухай тушаал, тус сургуулийн захирлын 1992 оны 03 сарын 26-ны өдрийн 09 дугаар сургуулийн үйлчлэгчийн ажлаас чөлөлөөх тухай тушаал зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд Л.*******ыг 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс 1986 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын т хүмүүжүүлэгчээр, 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1992 оны 03 сарын 16-ны өдрийг дуустал тус сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоох үндэстэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******гийн *******ыг 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс 1986 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын т хүмүүжүүлэгчээр, 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1992 оны 03 сарын 16-ны өдрийг дуустал тус сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ