| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00341/И |
| Дугаар | 341 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 341
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэгийг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ж.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ******* хороо *******ийн ******* ******* байр ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1974 оны 6-р сарын 30-нд Завхан аймгийн БТМС-ийг мужаан мэргэжлээр төгссөн. Ингээд 1974 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1974 оны 10-р сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын -ын нормчиноор, 1974 оны 10-р сарын 1-нээс 1976 оны 7-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Барилга конторт мужаанаар ажиллаад 1976 оны 7-р сарын 20-ноос 1979 оны 7-р сар хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1979 оны 8-р сарын 6-ны өдрөөс 1979 оны 9-р сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад нормчноор, 1979 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 6-р сарын 26-ны өдөр хүртэл тус үйлдвэрт жолоочоор, 1984 оны 6-р сарын 26-ны өдрөөс 1989 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн ийн д жолоочоор/зохион байгуулалттай элсэлтээр ийн д ажиллахаар очсон юм/, 1989 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл сумын захиргаанд жолоочоор, 1992 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал -н эзнээр ажиллаж байсан юм.
Би өндөр насны тэтгэврээ тогтоолгох гээд баримт материалаа бүрдүүлтэл миний хөдөлмөрийн дэвтэр байгаа ч зарим жилүүдийн тушаал нь архивт байхгүй учир ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэлээ. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие Завхан аймагт очиж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байна. Иймд энэ байдлыг минь харгалзан намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ж.нь 1974 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1974 оны 10-р сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын -ын нормчиноор, 1974 оны 10-р сарын 1-нээс 1976 оны 7-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Барилга конторт мужаанаар, 1979 оны 8-р сарын 6-ны өдрөөс 1979 оны 9-р сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад нормчноор, 1979 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 6-р сарын 26-ны өдөр хүртэл тус үйлдвэрт жолоочоор, 1984 оны 6-р сарын 26-ны өдрөөс 1989 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн ийн д жолоочоор, 1989 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл сумын захиргаанд жолоочоор, 1992 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал -н эзнээр ажиллаж байсанболохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.
Хүсэлт гаргагч Ж.******* нь Завхан аймагт очиж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүйг минь харгалзан намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүний дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь Завхан аймгийн хотын -ын барилга угсралтын конторын даргын 1974 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 174 тоот ажилд томилох тухай тушаал, ББМҮ яамны харъяа Завхан аймгийн барилга угсралтын конторын даргын 1975 оны 01 сарын 25-ны өдрийн 06 тоот ажилчдын ээлжийн амралт батлах тухай тушаал, ББМҮ яамны харъяа Завхан аймгийн барилга угсралтын конторын даргын 1976 оны 07 сарын 20-ны өдрийн 114 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 08 сарын 14-нйи өдрийн 71 тоот ажилд түр томилох тухай тушаал, тус үйлдвэрийн даргын 1979 оны 09 сарын 01-ний өдрийн 80 тоот ажлаас чөлөөлж, ажилд томилох, техник түр шилжүүлэн эзэмшүүлэх тухай тушаал, мөн тус үйлдвэрийн даргын 1983 оны 07 сарын 30-ны өдрийн 53 тоот арга хэмжээ авах тухай тушаал, Завхан аймгийн сумын АДХ-ын гүйтэтгэх захиргааны 1989 оны 4 сарын 12-ны өдрийн 10 тот газар олгох тухай тогтоол, мөн сумын 1992 оны 09 сарын 17-ны өдрийн 26, 1992 оны 09 сарын 18-ны өдрийн 31 тоот хөрөнгө зарах тухай тогтоолууд, 1985, 1986 онуудад авахуулсан гэрэл зураг, 1974 оны 06 сарын 27-ны өдөр нээлгэж ажиллаж байсан талаар бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Агийн Би 1985 онд суманд очсон. Тэгэхэд ын ТАА-н даргын жолооч хийж байсан. ТАА татан буугдтал тэндээ ажилласан. Тэгээд гурилын үйлдвэрт будаа гараар тээрэмддэг байсан.. гэсэн мэдүүлэг, гэрч Ү.Жаргалсайханы ******* 1985 онд ад очсон. сумын ТАА-д жолоочоор ажилласан. ЗИЛ-130 машин барьж байсан. Мөн ТАА-д даргын УАЗ 469 машиныг нэг хэсэг барьсан... гэсэн мэдүүлгээр Ж.*******ын ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 1*******, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ын *******ыг 1974 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1974 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын -ын нормчиноор, 1974 оны 10-р сарын 01-нээс 1976 оны 7-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Барилга конторт мужаанаар, 1979 оны 08-р сарын 06-ны өдрөөс 1979 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад нормчноор, 1979 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 06-р сарын 26-ны өдөр хүртэл тус үйлдвэрт жолоочоор, 1984 оны 06-р сарын 26-ны өдрөөс 1989 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ийн д жолоочоор, 1989 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 05-р сарын 25-ны өдөр хүртэл сумын захиргаанд жолоочоор, 1992 оны 05-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал -н эзнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ