| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00342/И |
| Дугаар | 342 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 342
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийж, Ц.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээдТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Б.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаартай Завхан аймгийн архивын тасгийн лавлагаа, 1980 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн баярын бичиг зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ