Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1785

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй, хялбаршуулсан журмаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Н холбогдох эрүүгийн 1906 06105 2490 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.Н .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 34 дүгээр гудамжны 5 тоот гэртээ өөрийн төрсөн ах Д.Наранмандахтай маргалдан улмаар түүний биед баруун сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн далд хугарал, баруун хөмсөг, зүүн шанаа, эрүү, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр гэмт хэрэг, захиргааны зөрчлын талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-2-3/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Наранмандахын өгсөн мэдүүлэг /хх-12/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 12080 дугаартай дүгнэлт /хх-17/, шүүгдэгч Д.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-28/, шүүгдэгч Д.Н урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-22/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 34 дүгээр гудамжны 5 тоот гэртээ өөрийн төрсөн ах Д.Наранмандахтай маргалдан улмаар түүний биед баруун сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн далд хугарал, баруун хөмсөг, зүүн шанаа, эрүү, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Наранмандахын өгсөн: “...Бид эхээс наймуулаа. Наранхүү миний төрсөн дүү. Би дүү Д.Н  220.000 төгрөгийн авлагатай байсан. 2019 оны 7 дугаар сард өгнө гэж аваад өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр би мөнгөө нэхээд дүү Наранхүүгийн гэрт очсон. Мөнгө төгрөгийг чинь өгөхийн хооронд “нэхлээ, мөнгө төгрөг байхгүй” байхад гэхээр нь “би зунжин сахиул хийгээд 500.000 төгрөгийн цалин аваад талыг нь чамд өгсөн, надад ч гэсэн хэцүү байна, мөнгөний хэрэг байна, бие өвдөөд эмчилгээ хийлгэх гээд байна” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд намайг дүү багалзуурдаад авахаар нь зүүн гараа урд нь гэмтээж байсан учир баруун гараараа дүүгээ тавиулах гэж оролдож хэсэг ноцолдсон. Тэгээд больцгоосон. Тэгээд хүзүү нүүр зулгараад баруун гар тэр даруйдаа хавдсан. Гэмтлийн эмнэлэг дээр зураг авахуултал баруун гарын чигчий хурууны шивнүүр яс хугарсан байсан.” /хх-12/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №12080 дугаартай дүгнэлтэнд:

         1. Д.Наранмандахын биед баруун сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн далд хугарал, баруун хөмсөг, зүүн шанаа, эрүү, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

  5.  Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.”
/хх-17/ гэх дүгнэлт,

 

  Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Н яллагдагчаар өгсөн: “...Би уурлаад боож унагаад газраас татаж босгоод түүнийг гэрээсээ хөөж гаргасан. Ахыг би боосон тэгэхэд хүзүүнд нь зулгарсан байх. Зууралдаж байх явцад шалбарсан байх. Ямар ч байсан бид хоёрын зууралтнаас үүссэн байх. Ахтайгаа эвлэрээд хамт амьдарч байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа угаасаа бид хоёр зууралдаад энэ гэмтлүүд учирсан тул түргэн шуурхай шийдэж өгнө үү.” /хх-28/ гэх мэдүүлэг,

 

   Гэмт хэрэг, захиргааны зөрчлын талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-2-3/,

   Шүүгдэгч Д.Н урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-22/ зэрэг болно.

 

  Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 34 дүгээр гудамжны 5 тоот гэртээ өөрийн төрсөн ах Д.Наранмандахтай маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Наранмандахын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Н гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №12080 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Н гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Наранмандах нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Н холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Н 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Н нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

                               

                                ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС