| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1775 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа
улсын яллагч: Б.Ганзориг
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: З.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт З М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906059862516 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт З М, 19 оны 7 дугаар сарын 18-ны өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогтоогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж яваагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
З.М нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны орой тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.М гадуур явлаа гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгой, тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал,цус хуралт,баруун бугалга, тохойд цус хуралт,зүүн гуянд цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 26-ны 20.00 цагийн орчимд 2 найзтайгаа уулзаад 3 ширхэг пиво уугаад байж байтал манай найз М манай эхнэрийг дуудсан байсан. Бид хоёр сүүлийн нэг сар орчим тусдаа амьдарч байсан юм. Тэгээд намайг эхнэртэйгээ учраа ол гэж хэлээд бид хоёрыг гадаа гаргасан. Гадаа гартал манай эхнэр нилээн согтуу байж байсан. Намайг харангуутаа гудамжинд янхан банзал, өөр хүнтэй амьдарч байгаа лалар пизда гэх зэргээр орилоод доромжлоод байхаар нь би чимээгүй бол гэж хэлээд явах гэтэл цамцнаас зуураад байсан. Тэгээд гэрт нь оруулж өгчихөөд гарах гэтэл гаргахгүй 2 хүүхдийн дэргэд элдвээр хэлээд байхаар нь би 00-ийн өрөөнд ороод хаалгаа түгжээд суучихсан чинь хаалга эвдэх гээд байхаар нь онгойлгоод гартал намайг зодоод нүүр маажиж дайраад байхаар нь би цааш нь түлхчихсэн юм. Тэгээд бүр дайраад байхаар нь би нэг алгадсан чинь эхнэр цагдаа дуудсан. Бид хоёр хамт амьдраад 14 жил болж байна дундаасаа 2 хүүхэдтэй гэжээ. /хх-н 7/
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 26-ны орой 23.00 цагийн орчим нөхрийн найз Ш, М нар намайг Сансарын тунел дээр хүрээд ир нөхөртэй чинь хамт явж байна гэхээр нь би ажлаа тараад харих гэж байсан учраас зам дагуу очсон. Тэгээд бид дөрөв гудамжинд зогсоод жаал буу халж байтал Ш, М нар гэр гэртээ харихаар явцгаасны дараа нөхөр З.М бид хоёр гэртээ ороод би нөхрийгөө нэг сар гаран гэртээ ирэхгүй хаагуур яваад ирж байгаа юм гэж хэлээд уурлаад чанга орилж загнасан. Гэтэл манай нөхөр бас уурлаад намайг алгадаад миний толгой тархи руу цохиж зодож байгаад зүүн нүдрүү цохисон. Үүнээс болоод миний уур хүрээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай албан ёсны гэр бүл юм. /хх-н 29-32/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11812 тоот дүгнэлт:
1.О.М биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохойнд цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 34/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 35-36/
2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 413 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол/ хх-н 53/
З.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 12-15 /, гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /хх-н 39/
З.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 19/, прокурорын тогтоол /хх-н 20-21/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23- 25/
З.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26-27/ зэрэг болно.
З.М нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны орой 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 30 дугаар байрны 12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.М гадуур явлаа гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгой, тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт,баруун бугалга, тохойд цус хуралзүүн гуянд цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... нөхөр З.М бид хоёр гэртээ ороод би нөхрийгөө нэг сар гаран гэртээ ирэхгүй хаагуур яваад ирж байгаа юм гэж хэлээд уурлаад чанга орилж загнасан. Гэтэл манай нөхөр бас уурлаад намайг алгадаад миний толгой тархи руу цохиж зодож байгаад зүүн нүдрүү цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 29-32/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11812 тоот дүгнэлтээр: О.М биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохойнд цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоожээ. /хх-н 34/
Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гадаа гартал манай эхнэр нилээн согтуу байж байсан. Намайг харангуутаа гудамжинд янхан банзал, өөр хүнтэй амьдарч байгаа лалар пизда гэх зэргээр орилоод доромжлоод байхаар нь би чимээгүй бол гэж хэлээд явах гэтэл цамцнаас зуураад байсан. Тэгээд гэрт нь оруулж өгчихөөд гарах гэтэл гаргахгүй 2 хүүхдийн дэргэд элдвээр хэлээд байхаар нь би 00-ийн өрөөнд ороод хаалгаа түгжээд суучихсан чинь хаалга эвдэх гээд байхаар нь онгойлгоод гартал намайг зодоод нүүр маажиж дайраад байхаар нь би цааш нь түлхчихсэн юм. Тэгээд бүр дайраад байхаар нь би нэг алгадсан чинь эхнэр цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх-н 7/ зэрэг болно.
З.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч О.М нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул З.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас З.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх З.М хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өмгөөлөгчөөр хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх З.М ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг болон прокурорын гаргасан ялын санал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт З М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.М нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.М нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. З.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, З.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН