| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 139/2017/00293/и |
| Дугаар | 001/ХТ2018/00257 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00257
М.Бий нэхэмжлэлтэй
иргэнийхэргийнтухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2017/00315 дугаар шийдвэр,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218/МА2017/00022 дугаар магадлалтай,
М.Бий нэхэмжлэлтэй
Д А С С З Дхолбогдох
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017.06.05-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, суутгагдсан цалин 71123 төгрөг гаргуулах, 1-р улирлын үр дүнгийн урамшуулалд олгогдох мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
НэхэмжлэгчМ.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны 12 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж Монгол Улсын Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн. Гэтэл Сайнцагаан сумын Засаг дарга Р. Мнь 2017 оны 06 сарын 05-ны өдөр Б/14 тоот захирамжаар надад ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Аймгийн Засаг даргын А/03 тоот захирамжийг удирдлага болгон Аймгийн Засаг даргын А/65 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж сарын үндсэн цалинг 10 хувиар 3 сарын хугацаатай бууруулж сахилгын арга хэмжээ авсныг эс зөвшөөрч байна.Сумын Засаг дарга Р. Мнь миний үндсэн цалингийн 10 хувиар 3 сарын хугацаагаар бууруулж сахилгын арга хэмжээ авахдаа ямар хуулийн заалтыг хэрхэн зөрчсөн, ямар алдаа гаргасан талаарх үндэслэлээ заалгүй, үл ойлгогдох хууль бус захирамж гаргасанд гомдолтой байна. Уг захирамжийг гаргахдаа Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эгийн гарын үсэгтэй санал дүгнэлт хүргүүлэх тухайгэсэн албан бичиг болон Аймгийн Засаг даргын А/65 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас гэгчийг танилцуулсан бөгөөд уг илтгэх хуудсанд сумын Засаг даргын зүгээс 1-р цэцэрлэгийн эрхлэгчид сахилгын арга хэмжээ авах талаар заагаагүй, харин зөвлөн тусалж хамтран ажиллах талаар дурдсан байхад надад сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Илтгэх хуудас нь 2017 оны 05 сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд түүнд ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга нарын болон зарим гишүүдийн гарын үсэггүй баримтыг үндэслэн сахилгын арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д ...буруутай этгээдэд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулнагэж хуульчилсан бөгөөд сумын Засаг дарга надад зөрчил илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн байхад илтэд хууль зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байх тул сумын Засаг даргын2017.06.05-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, суутгагдсан цалин 71123 төгрөг гаргуулах, 1-р улирлын үр дүнгийн урамшуулалд олгогдох мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай сахилгын шийтгэлийг шийдвэрлэх хүртэл хугацааны /7, 8 дугаар сарын цалингийн 10 хувь болох 142.246 төгрөг, амралтын мөнгөний зөрүү болох 16.165 төгрөг/ нийт 158.411 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сар бүр ажлын төлөвлөгөөгөө гаргаад сардаа тайлангаа танилцуулж сар бүр 15 хувиар бодож үр дүнгийн урамшуулал олгодог. Улирлаар 45 хувийн урамшуулал олгодог. 1-3сарын үр дүнгийн урамшуулал нь нэг сарын 106.576 төгрөг буюу 3 сараар бодоход нийт 320.053 төгрөг, 6-8 сарын цалингийн 10 хувь нь 213.369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16.165 төгрөг, 1-р улирлын үр дүнгийн урамшуулал 320.053 төгрөг, нийт 549.587 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Цэцгээ, өөр 2 хүний хамт манай цэцэрлэг дээр 3-р сард ажилласан. Ажлын хэсэг ажиллах үед илтгэх хуудсанд дурьдагдсан зөрчлүүд манай дээр гарсан байсан гэжээ.
Хариуцагч Р. Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Бд дараах үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан болно.1.Аймгийн засаг даргын А/03 тоот захирамжид аймгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажилд томилох, ажлаас халах, чөлөөлөхөөс бусад Аймгийн Засаг даргын эрх үүргийг сумдын Засаг дарга нарт шилжүүлсэн.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.3.Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг дээр 2017 оны 03 сарын 07-ны өдөр багш нар хараа хяналтгүй хүүхдийг удаан хугацаагаар орхиж, үе тэнгийн хүчирхийлэл үйлдсэн ноцтой зөрчил гарсан учраас аймгийн Засаг даргын А/65 тоот захирамжаар байгуулагдсан Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 сарын 10-ны өдөр байгуулагдан, 2017.05.25-ны өдрийн 7/539 тоот албан бичгээр цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж хүүхэд хамгааллын чиглэлээр хариуцлагагүй ажиллаж, алдаа дутагдал гаргасан эрхлэгчдэд ажлын хариуцлага тооцож ажиллах тухай албан бичгийг ирүүлсэн болно.4.1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Бд Аймгийн засаг даргын 7/359 тоот албан бичгийг танилцуулж сахилгын арга хэмжээ авах тухай сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, ярилцлага хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар уг зөрчил гарснаас хойш 3 сарын дотор, илрүүлснээс хойш 10 хоногийн дотор сахилгын арга хэмжээг сумын Засаг даргын 2017.06.05-ны өдөр Б/14 тоот захирамжаар авсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр байгууллагын хүүхэд хамгаалалтын бодлогын хэрэгжилтийн талаар 2016-2017 оны хичээлийн жилийн хүүхэд хамгаалах бодлогын төлөвлөгөөгүй, хүүхэд хамгааллын бодлогыг ил тод байрлуулаагүй, багш, ажилчдын ёс зүйн гэрээ байгуулаагүй, эцэг эх асран хамгаалагч нарт байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг сурталчилж байгаагүй, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны дарамт, үл хайхрах, ялгаварлах үе тэнгийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн сургалт үйл ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалж буй талаар багш нар хараа хяналтгүй хүүхдийг удаан хугацаагаар орхиж үе тэнгийн хүчирхийлэл үйлдсэн ноцтой зөрчил гаргасан, багшийн сургалтын үйл ажиллагаа явуулж байх үед бусад багш ажиллагсад чөлөөтэй орж ирэн сэлгүүцэн хүүхдийн анхаарал сарниулж буй нь удаа дараа давтагдсан, камерын урдуур таазнаас чимэглэл өлгөж халхалсан гэх мэт зөрчлүүдийг гаргасан байна. Энэхүү зөрчлийг илрүүлсэн гэсэн бичиг баримт нь 5 сарын 25-нд надад ирсэн. Би 6 сарын 5-нд буюу 10 хоногийн дотор сахилгын шийтгэлийг ногдуулж ажилласан. Иймд сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Бд авсан сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2017/00315 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Чимэд овогт Маамын М.Б /ЗИ69091008/-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, 6,7,8 дугаар сарын цалинг 10 хувиар бууруулсан зөрүү болох 213.369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16165 төгрөг, нийт 229.534 төгрөгийг хариуцагч Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтохоос гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож,Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар хариуцагч Р.Мөнхтогтохоос 2017 он 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшил 320.053 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож,Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар М.Бд олгох 6,7,8 дугаар сарын цалинг 10 хувиар бууруулсан зөрүү болох 213.369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16.165 төгрөг,2017 он 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшил 320053 төгрөг, нийт 549.587 төгрөгнөөс нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувиар суутгаж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтоход үүрэг болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.602 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас 87.337 төгрөг гаргуулж 75.602 төгрөгийг нэхэмжлэгч М.Бд, 11.735 төгрөгийг төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218/МА2017/00022 дугаар магадлалаарДундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2017/00315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлсөн 75602 төгрөгийгорон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож, хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар хяналтын гомдолдоо: Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017.10.13-ны өдрийн 218/МА2017/00022 дугаартай магадлалаараа Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017.08.28-ний өдрийн 139/ШШ2017/00315 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай магадлал гаргасныг эс зөвшөөрч хяналтын журмаар дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгч М.Б нь сарын үндсэн цалинг 10% 3 сарын хугацаатай бууруулах сахилгын арга хэмжээ авсанг эс зөвшөөрч Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны 06-р сарын 05-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 6 сарын цалингаас хасагдсан 71,123 төгрөг,1-р улирлын урамшуулалд олгогдох мөнгийг нөхөн гаргуулж Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыгСайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтоход холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгч М.Бд авсан сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж маргасанбайна. М.Б нь сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд шууд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-дэх заалтыг зөрчсөн байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.3- дахь заалтыг зөрчжээ.Мөн үр дүнгийн гэрээний урамшуулал нэхэмжилсэн шаардлагад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нотлох баримт байхгүй байхад ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болохыг дурьдах нь зүйтэй.Иймд Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг буцааж “...хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана” гэсэн хуулийн шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж үзэж магадлал гаргасанд гомдолтой байна. 2. Нэхэмжлэгч цэцэрлэгийн эрхлэгч М.Бд Сайнцагаан сумын Засаг даргын зүгээс Б/14 тоот захирамж гарган сахилгын шийтгэл ногдуулсан асуудал буюу нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана” гэсэн хуулийн шаардлагыг хангуулах боломжгүй.Учир нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын Газар болон Аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага байдаггүй, мөн Аймгийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулиар цэцэрлэгийн эрхлэгчийг зөвхөн томилох болон огцруулах шийдвэр гаргадаг, бусад бүх эрхээ Сумын засаг даргад шилжүүлсэн байдаг зэргээс шалтгаалан дээрхи асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй байсан. 3. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.3д заасныг Анхан шатны шүүх зөрчсөн гэх боловч уг заалтад: “...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж зааснаас харвал энэ журмыг хэрэглэх боломжгүй байвал шууд шүүхэд хандаж нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх нээлттэй байсанг давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт дүгнэлт хийхдээ өрөөсгөл хандсан байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байх тул Дундговь аймгийн Эрүү,Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.10.13-ны өдрийн 218/МА2017/00022 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017.08.28-ний өдрийн 139/ШШ2017/00315 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч М.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгуулж, үндэслэлгүйгээр цалингаас суутгасан 213 369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16 165 төгрөг, 1-р улирлын үр дүнгийн урамшуулалд олгогдох 320 053 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг хариуцагч Д А С С З Дхолбогдуулан гаргажээ.
Анхан шатны шүүх ...сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, хариуцагчаас нийт 229 534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ...2017 оны 1-р улирлын үр дүнгийн урамшуулал 320 053 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгоно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т ...заавал урьдчилан шийдвэрлүүлэх журмыг заагаагүй тул ажилтан шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчихгүйбайна. Нөгөө талаар тухайн байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаг эсэх нь тодорхой бус байхад шүүх үндэслэл муутай дүгнэлтийг хйижээ. Нэхэмжлэлийн агуулга нь сахилгын шийтгэл ногдуулсныг буруу гэж үзсэн агуулгатай болохоос гадна хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага гэх ойлголтод хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх аль аль нь багтдаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн129 дүгээр зүйлийн 129.1-т заасан журам хамаарахгүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх ажил олгогчийн тушаал үндэслэлгүй талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийжээ.
Ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 тоот захирамжаар Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Бд сарын үндсэн цалинг 10 хувиар, 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-5/
Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сард Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгт шалгалт явуулахдаа 2016-2017 оны хичээлийн жилийн хүүхэд хамгаалах бодлогын төлөвлөгөөгүй, ил тод байрлуулаагүй, багш, ажилчидтай ёс зүйн гэрээ байгуулаагүй, эцэг, эх, асран хамгаалагч нарт байгууллагын бодлого хамгааллын бодлогыг сурталчилж байгаагүй гэх зөрчлүүдийг илрүүлсэн ба 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шалгалтын тайланг гаргажээ.
2017 оны 03 дугаар сард зөрчлийг илрүүлсэн боловч 3 сарын дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 05-нд сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дараа шийтгэл ногдуулна...” гэх зохицуулалтыг зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна. Харин шалгалтын тайланд ажлын хэсгийг бүх гишүүд гарын үсгээ зураагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16-д заасан “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэсэн заалт зөрчигдсөн талаарх шүүхийн дүгнэлт ажилтны зөрчлийг тогтооход хэрэглэх ёстой хэм хэмжээ биш бөгөөд энэ талаарх дүгнэлт үндэслэлмуутай байна. /хх-9-11/
Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-д Төрийн өмчийн сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн ажлыг үнэлж, дүгнэх журамд заасан шалгуурын биелэлт 70-аас доош хувьтай үнэлэгдсэн тохиолдолд тухайн албан хаагчид үр дүнгийн урамшил олгохгүй гэж заасан байна. Хэргийн оролцогчоос ажилтны ажлыг үнэлж, дүгнэсэн баримт байхгүй байхад 2017 оны 1-р улирлын үр дүнгийн урамшуулал 320053 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй бөгөөд ажлыг дүгнэсний дараа уг шаардлагыг гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.
Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 176 дугаарзүйлийн 176.2.3-т заасныгудирдлагаболгон ТОГТООХ НЬ:
1. Дундговь аймгийн Эрүү, Иргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхийн2017 оны10 дугаарсарын13-ныөдрийн218/МА2017/00022 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2017/00315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “...87337 гэснийг 7536...” гэж, “...11 735 гэснийг 79 801...” гэж өөрчилж,шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтыншатнышүүхэдгомдолгаргахдааулсынтэмдэгтийнхураамжид 2017оны11 дүгээрсарын 07-ныөдөртөлсөн87 337 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА