Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2016/05326

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2016/05326

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1, өөрийн  байранд байрлах, “Монголын цахилгаан холбоо” ХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2073943/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам гудамж, 51 байр, 97а тоотод оршин суух, Тайж нар овогт Эрдэнэцэцэгийн Лхагвасүрэн /регистрийн дугаар ЧД70091607/-д холбогдох,

 

  181,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Лхагвасүрэн нь “Монголын цахилгаан холбоо” ХК-тай UB1047521 тоот гэрээ байгуулж 701519165 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2009 оны 12 дугаар сарын 08 өдрийн тооцоогоор 181,000 төгрөгний үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураараа төлөхгүй байна. Иймд Э.Лхагвасүрэнгээс холбооны үйлчилгээний хөлс 180,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Монголын цахилгаан холбоо” ХК нь Э.Лхагвасүрэнгээс 70151965 дугаарын телефон утас ашигласан төлбөр 181,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Э.Лхагвасүрэн нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул манай компани нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь Э.Лхагвасүрэнд холбогдуулан 181,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулууны шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,080 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан, хариуцагч Э.Лхагвасүрэнд холбогдох 181,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Б.УНДРАА