Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 212

 

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт*******ын*******,******* овогт*******ын******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******ы*******, овогт*******ын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар, шүүгдэгч овогт*******ынд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч******* овогт*******ы*******, овогт*******ын нарыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч овогт*******ыныг бүлэглэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч******* овогт*******ыг Мөнхсайханыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч овогт*******ынг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч******* овогт*******ы*******,******* овогт*******ын Мөнхсайхан нарыг тус тус хоёр жил хоёр сарын / 02 жил 02 сар / хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар зааснаар шүүгдэгч овогтой*******ын,******* овогтой*******ын Мөнхсайхан нарыг тус тус арван хоёр / 12 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Э.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар хоёр жил хоёр сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар арван хоёр жилийн хугацаагаар оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг арван дөрвөн жил хоёр сарын / 14 жил 02 сар / хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 -т зааснаар шүүгдэгч Б.Нямдаваад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Батцэнгэлд оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Алтан-Уулд оногдуулсан арван хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э.Мөнхсайханд оногдуулсан арван дөрвөн жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Батцэнгэл, Б.Алтан-Уул, Э.Мөнхсайхан нарын гурван сар гурав / 03 сар 03 хоног/ хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч Б.Ариунсайхан, Б.Батжаргал нар нь гурван сар гурав хоног цагдан хоригдсон болохыг, шүүгдэгч Б.Батцэнгэл, Б.Нямдаваа, Б.Алтан-Уул, Э.Мөнхсайхан нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавиг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан хохирогч нарын трико хоёр ширхэг, дотоож хоёр ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Нямдаваагийн эзэмшлийн хонгор хул зүсмийн хязаалан үрээ, шарга зүсмийн гүү, хээр зүсмийн гурван морь,*******ын эзэмшлийн халтар зүсмийн нэг морь, шүүгдэгч Б.Батцэнгэлийн эзэмшлийн хул морь, хээр зүсмийн хоёр морь, Б.Алтан-Уулын эзэмшлийн алаг зүсмийн хязаалан үрээ, хээр зүсмийн шүдлэн байдас, шүүгдэгч Э.Мөнхсайханы эзэмшлийн цагаан зүсмийн нас гүйцсэн гурван эм ямаа, нэг эр ямаа, шүүгдэгч Э.Ариунсайханы эзэмшлийн хээр зүсмийн морь зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх малыг эзэмшигч нарт нь хэрэгцээний дагуу тус тус буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Батцэнгэл, Б.Алтан-Уул, Э.Мөнхсайхан, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ариунсайхан, Б.Батжаргал нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Батцэнгэл, Б.Алтан-Уул, Э.Мөнхсайхан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ариунсайхан, Б.Батжаргал авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД Б.САРАНТУЯА Д.БАТЦЭНГЭЛ