Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 732

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 19-37 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, РД:ОО81090170, Борлууд овогт Рэнцэнгийн Жамсран,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 19-37 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, РД:ОО81113082, Булгадар миеэ овогт Орхийн Янжиндулам нарт холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 42.173.009,15 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө, бусад эд хөрөнгө, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрөө төлөхдөө 1250012001 тоот зээлийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 125002154 тоот зээлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээл төлөхийг шаардаж уулзахад мал мах борлохгүй байгаа учир зээлээ төлж чадахгүй байгаа гээд өнөөдрийг хүртэл 8 сар зээлийн төлөлт хийгээгүй байгаа болно. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй өмнө нь зээл төлөх талаар удаа дараа шаардан гэрээр нь очиж уулзаж, зээл төлөх бүхийл нөхцөл бололцоогоор банкны зүгээс ханган ажилласан боловч зээл төлөх ямар ч сэтгэлгээгүй, банкны зээлийг төлөхөөс зайлсхийж байна. 2015 оны 10 дугаар сарын 27-ны төлбөрөөс хойш дахин зээлийн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасан Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй, 3.2.4-д заасан Банкнаас зээлийн хяналт хийх бүхий л бололцоог хагаж, шаардсан мэдээ мэдээллийг гаргаж өгнө, 3.2.5-д заасан Өрхийн орлогын эх үүсвэр, өөрийн болон өрхийн гишүүдийн ажил эрхлэлтийн байдал өөрчлөгдөх, бизнесийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, өөр зээлдүүлэгчээс давхар зээл авах тохиолдолд банкинд урьдчилан 10 өдрийн өмнө мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авна гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлдэгч нараас 42.173.009,15 төгрөг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгө, бараа материал, орлогын эх үүсвэрээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Р.Жамсран, О.Янжиндулам нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Р.Жамсран, О.Янжиндулам бид Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид Хас банкны нэхэмжилсэн 42.173.009,15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв мөнгөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг шүүх хуралдаан орохгүйгээр шийдвэрлэж өгнө” гэжээ.

   Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Р.Жамсрангийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Р.Жамсран, О.Янжиндулам нараас  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 42.173.009,15 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө, бусад эд хөрөнгө, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Жамсран, О.Янжиндулам нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 42.173.009,15 төгрөгийг барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Р.Жамсран, О.Янжиндулам нар нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 42.173.009,15 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368.815 төгрөг төлсөн ба тал хувь болох 184.408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 184.408 төгрөг, хариуцагч Р.Жамсран, О.Янжиндулам нараас 184.408 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 42.173.009,15 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Жамсран, О.Янжиндулам нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 368.815 төгрөгөөс 184.408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 184.408 төгрөг, хариуцагч Р.Жамсран, О.Янжиндулам нараас 184.408 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Р.Жамсран, О.Янжиндулам нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР