Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2016/01224

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2016/01224

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

  Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 30 дугаар байр, 32 тоотод оршин суух Төмөр овогт Батдондогийн Цэвээн /РД:ЧБ53111316/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Далай цамхаг, 9 давхарт байрлах ТОБ групп ХХК /РД:2108402/-д холбогдох

Цалин, амралтын олговорт 8 460 766 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Цэвээн миний бие ТОБ групп ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цахилгааны инженерээр ажилласан ба энэ хугацаанд компаний зүгээс цалин хөлс олгоогүй болно. Иймд дээрх хугацаанд ажилласан цалин, амралтын олговор болох 8 460 766 төгрөгийг ТОБ групп ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж ТОБ групп ХХК-ийн захирал С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадоржтой харилцан тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 15-наас 2015 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх олгогдоогүй цалин, амралтын олговор 8 460 766 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор олгохоор Эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай компанид инженер ажилтай Б.Цэвээн нь 8 460 766 төгрөгийн цалин аваагүй байгаа нь үнэн болно.

Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж Б.Цэвээний 2015 оны 4 дүгээр сарын 15-наас 2015 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх олгогдоогүй цалин, амралтын олговор 8 460 766 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор олгохоор харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Цэвээн нь хариуцагч ТОБ групп ХХК-д холбогдуулан цалин, амралтын олговор 8 460 766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8 460 766 /найман сая дөрвөн зуун жаран мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Хариуцагч ТОБ групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох болох 8 460 766 /найман сая дөрвөн зуун жаран мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150322 төгрөгийн тал хувь 75161 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас, хариуцагч ТОБ групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 75161 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО