| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/01053/И |
| Дугаар | 181/ШШ2016/01222 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2016/01222
|
2016 оны 11 сарын 14 өдөр |
Дугаар 181/ШШ2016/01222 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Х.Хнэхэмжлэлтэй ,
Хариуцагч:Б.О-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Х, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Миний бие Б.О-тай 2011онд танилцан, хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин О.Г төрсөн.
Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас салж 2014 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон.
Иймд охин О.Г-д эцэг Б.О-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2011 онд Х.Х-тай танилцан хамтран амьдарч байх хугацаанд охинтой болсон нь үнэн. Охин О.Х-д хүүхдийн тэтгэлэг төлнө. Би өвчтэй ээжийгээ асардаг, өөр нэг хүүхэд хардаг тул миний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж намайг шүүх хуралдаанд орлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хангах үндэстэй.
Б.О, Х.Хнар нь 2011 оноос хамтран амьдарч байх хугацаандаа 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин О.Г-г төрүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Х нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
о.Г нь эрүүл бойжиж байгаа болох нь тус хорооны өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, тус хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул тэтгэлэгийг хуульд зааснаар тогтоох үндэстэй.
Хариуцагч Б.О нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан охин О.Г-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Б.О-с сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО