Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2016/01206

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 09 өдөр         Дугаар 181/ШШ2016/01206       Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан  дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам 53, Ордос Минкай ХХК /РД:5486963/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-8, БНБУлсын элчин сайдын яамны байранд байрлах Алтайн хүдэр ХХК /РД:5095549/-д холбогдох

тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 247 403 727,9 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Алтайн хүдэр ХХК-нь манай комданийтай 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 163 тоот Ачаа тээвэрлэлтийн гэрээ хийж манай компани 18 ширхэг чирэгч толгой, 19 ширхэг чиргүүл бүхий Nord benz үлйдвэрийн ND2534, 2538 маркийн хүнд даацын тээврийн хэрэгслээр Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Алтайн хүдэр ХХК-ийн Таян нуурын уурхайгаас төмрийн хүдэр тээвэрлэн Бургастайн боомтод хүргэж байсан. Гэтэл Алтайн хүдэр ХХК-нь санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдал үүссэн үндэслэлээр 2 сарын дараа ачаа тээвэрлэлтийг бүрэн зогсоож манай компанийн машинуудыг ажилгүй зогсоосон. Гэрээний хугацаанд ажлын байраар хангаж тээвэрлэлтийн хөлсийг цаг тухайд нь төлж барагдуулах үүргээ зөрчин 247 403 727,9 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж “Алтайн хүдэр ХХК-нь Benz S350 маркийн 09-59УНИ улсын дугаартай, WDD2211561А364744 арлын дугаартай 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий суудлын автомашиныг 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгт тооцон Ордос Минкай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч GERILE-ийн нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэх, 70 000 000/далан сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ордос Минкай ХХК-д төлөх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77 403 727/далан долоон сая дөрвөн зуун гурван төгрөг долоон зуун хорин долоо/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах”-аар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ

Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:Нэхэмжлэлийн шаардлага болох 247 403 727,9 төгрөгийг “Алтайн хүдэр ХХК-нь Benz S350 маркийн 09-59УНИ улсын дугаартай, WDD2211561А364744 арлын дугаартай 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий суудлын автомашиныг 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгт тооцон Ордос Минкай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч GERILE-ийн нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэх, 70 000 000/далан сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ордос Минкай ХХК-д төлөх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77 403 727/далан долоон сая дөрвөн зуун гурван төгрөг долоон зуун хорин долоо/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах”-аар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ордос Минкай ХХК нь хариуцагч Алтайн хүдэр ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 247 403 727,9  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 247 403 727,9 /хоёр зуун дөчин долоон сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун хорин долоо/  төгрөгийг  “Алтайн хүдэр ХХК-нь Benz S350 маркийн 09-59УНИ улсын дугаартай, WDD2211561А364744 арлын дугаартай 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий суудлын автомашиныг 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгт тооцон Ордос Минкай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч GERILE-ийн нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэх, 70 000 000/далан сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ордос Минкай ХХК-д төлөх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77 403 727/далан долоон сая дөрвөн зуун гурван төгрөг долоон зуун хорин долоо/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах”-аар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Алтайн хүдэр ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 247 403 727,9  / хоёр зуун дөчин долоон сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун хорин долоо / төгрөгийг “Алтайн хүдэр ХХК-нь Benz S350 маркийн 09-59УНИ улсын дугаартай, WDD2211561А364744 арлын дугаартай 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий суудлын автомашиныг 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгт тооцон Ордос Минкай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч GERILE-ийн нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэх, 70 000 000/далан сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ордос Минкай ХХК-д төлөх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77 403 727/далан долоон сая дөрвөн зуун гурван төгрөг долоон зуун хорин долоо/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах”-аар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 394 970 төгрөгийн тал хувь 697485 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 данснаас, хариуцагч Алтайн хүдэр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 697485 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

   4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

                          

 

ШҮҮГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО