Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2016/01144

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 03 өдөр

 

Дугаар 181/ШШ2016/01144

 

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, 1дүгээр хороо, Экспресс Тауэр, 15 давхар, Монголын Рисшо косей-кай шашины байгууллага /РД:8000425/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө, 408 тоотод байрлах Мон-Агаар ХХК /РД:2110555/-д холбогдох хэргийг хянаад                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Манай Монголын Рисшо косей-кай шашины байгууллага нь Мон-Агаар ХХК-тай харилцан тохиролцож тус шашны байгууллагын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Экспресс Тауэрын 15 давхарт байрлах 26 м.кв талбай бүхий оффисын зариулалттай өрөөг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1 сарын 1 м.кв талбайг 40 000 төгрөгөөр тооцож түрээслэн ашиглуулах гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн.

Гэтэл 2014 оны 12 дугаар сараас гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө төлөхгүй хойшлуулсаар улмаар 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг талууд албан ёсоор дуусгавар болгож, түрээслэгч Мон-Агаар ХХК нь 9 360 000 төгрөгийн үлдэгдэл, 460 046 төгрөгийн ашиглалтын зардал, 10 хувийн торгууль болох 936 000 төгрөг, 0,01 хувийн алданги 93 598 төгрөг, нийт 10 849 644 төгрөгийг төлөөгүй байх тул Мон-Агаар ХХК-иас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч Мон-Агаар ХХК нь бидний нэхэмжилж буй 10 849 644 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 31-ний дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Монголын Рисшо косей-кай шашины байгууллагын нэхэмжилсэн 10 849 644 төгрөгийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.

Харин манай компани нь улсад зам барьсан бөгөөд замын ажилд хөрөнгө оруулалтаа зарцуулсан тул одоогийн байдлаар хөрөнгө, мөнгөний эх үүсвэр байхгүй байна.

МУ-ын Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэж, мөнгө орж ирсэн тохиолдолд шаардсан төлбөрийг төлөхөд бэлэн байна. Иймд тодорхой хугацаагаар эвлэрэх хүсэлтэй байна. Хариуцагчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 31-ний дотор төлөх хүсэлтэй байна гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Монголын Рисшо косей-кай шашины байгууллага нь хариуцагч Мон-Агаар ХХК-иас 10 849 644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Мон-Агаар ХХК нь нэхэмжлэгч Монголын Рисшо косей-кай шашины байгууллагын нэхэмжилсэн 10 849 644 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Монголын Рисшо косей-кай шашины байгууллагын нэхэмжилсэн 10 849 644 төгрөгийг хариуцагч Мон-Агаар ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 544 төгрөгийн тал хувь болох 94272 төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  94 272 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО