Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/01078

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 26 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/01078

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах Скайтел ХХК /РД:2576376/-ийн хүсэлттэй,

А.Алтантогосыг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

А.Алтантогос нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Business class үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91917624 дугаарын хэрэглэгч болсон.

А.Алтантогос нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 2014 оны 3, 4 дүгээр сарын ярианы төлбөр 247930 төгрөгийг төлөөгүй тул гэрээний дагуу үйлчилгээг зогсоосон. А.Алтантогос нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 7 гудамж, 37 тоотод амьдарч байсан, дээрх төлбөрийг төлүүлэхээр тухайн хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч одоо тухайн хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд түүний хаягийг торуулан оршин суугаа хаягаар нь дахин шүүхэд хандах шаардлагатай байх тул түүнийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 247 930 төгрөг нэхэмжлэх зорилгоор А.Алтантогосыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.

Скайтел ХХК-нь А.Алтантогостой 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гар үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ хийжээ.

Гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхэд А.Алтантогос нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ногоон талбай 7 гудамж, 37 тоот гэсэн хаягт оршин суудаггүй болох нь, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

тогтоох нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар А.Алтантогос/ РД:ФД75072602, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ногоон талбай 7 гудамж, 37 тоот, утас 99083789/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.Алтантогтосыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО