| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06108/И |
| Дугаар | 101/ШШ2016/05328 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05328
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05328 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 байрлах байрлах, “Мобиком Корпораци” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 16 дугаар хороолол, 66с байр, 125 тоотод оршин суух, Юншэбүү овогт Сүрэнхорлоогийн Отгон /регистрийн дугаар ШЗ71011665/-т холбогдох,
970,880.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүрэнхорлоогийн Отгон нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20161545 тоот гэрээ байгуулан 99868418 дугаарыг ашиглаж эхэлсэн. Хэрэглэгч нь энэхүү гэрээний 6.6-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2015 оны 11, 12 дугаар сарын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир гэрээний 5.4 заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон. Мөн Сүрэнхорлоогийн Отгон нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,750,000 төгрөгийн үнэтэй Iphone 5s 16 GB гар утсыг урьдчилгаа 455,000 төгрөг төлж, 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 906,000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн.
Иймд Сүрэнхорлоогийн Отгоноос 99868418 дугаарын төлбөрийн үлдэгдэл 64,880.58 төгрөг, Iphone 5s 16 GB гар утасны төлбөрийн үлдэгдэл 906,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэн өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Отгон нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сүрэнхорлоо овогтой Отгон миний бие Мобиком ХХК-ийн нэхэмжилсэн 970,880.58 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Х.Отгонд холбогдуулан 970,880.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Отгон нь нэхэмжлэлийн шаардлага болох 970,880.58 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА