Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2016/01066

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 25 өдөр

 

Дугаар 181/ШШ2016/01066

 

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Ичинхорлоо би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 байрны 35 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, 25 настай, эрэгтэй, Сондог овогт Лувсандоржийн Тэлмэн /РД:УУ91092012/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Олимпийн гудамж, ДБ төв, Эгнэгт Индастри ХХК /РД:5935369/-д холбогдох

3 900 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа:

Л.Тэлмэн нь Эгнэгт Индастри ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид төслийн менежерээр ажиллаж эхэлсэн.

Ажил олгогчоос 2015 оны 10, 11, 12 дугаар сарын цалин өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Иймд ажилласан хугацааны цалин 2 600 000 төгрөг, алданги 1 300 000 төгрөг, нийт 3 900 000 төгрөгийг Эгнэгт Индастри ХХК-иас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 3 900 000 төгрөгний 1 780 000 төгрөгнөөс татгалзаж Л.Тэлмэнгийн Эгнэгт Индастри ХХК-д ажилласан 2015 оны 10,11 болон 12 дугаар сарын цалин хөлс болох нийт 2 120 000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Эгнэгт Индастри ХХК нөхөн төлөх, Л.Тэлмэн нь цаашид Эгнэгт Индастри ХХК-ийн эсрэг энэхүү гэрээнд заасан асуудлаар ямар нэгэн гомдол гаргахгүй байх, Л.Тэлмэнд дээрх цалинг нөхөн олгохдоо Л.Тэлмэнгийн ээж Б.Бадамцэцэгийн /Хаан банкны 5027009950 тоот/ дансанд шилжүүлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 3 900 000 төгрөгний 1 780 000 төгрөгнөөс татгалзаж Л.Тэлмэнгийн Эгнэгт Индастри ХХК-д ажилласан 2015 оны 10,11 болон 12 дугаар сарын цалин хөлс болох нийт 2 120 000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Эгнэгт Индастри ХХК нөхөн төлөх, Л.Тэлмэн нь цаашид Эгнэгт Индастри ХХК-ийн эсрэг энэхүү гэрээнд заасан асуудлаар ямар нэгэн гомдол гаргахгүй, Л.Тэлмэнд дээрх цалинг нөхөн олгохдоо Л.Тэлмэнгийн ээж Б.Бадамцэцэгийн /Хаан банкны 5027009950 тоот/ дансанд шилжүүлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Тэлмэн нь хариуцагч Эгнэгт Индастри ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1 780 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Эгнэгт Индастри ХХК нь Л.Тэлмэнгийн 2015 оны 10,11,12 дугаар сарын цалин хөлс болох нийт 2 120 000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний  өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд нөхөн төлөх, нэхэмжлэгч нь цаашид Эгнэгт Индастри ХХК-ийн эсрэг энэхүү гэрээнд заасан асуудлаар ямар нэгэн гомдол гаргахгүй байх, хариуцагч нь  Л.Тэлмэнд дээрх цалинг нөхөн олгохдоо Л.Тэлмэнгийн ээж Б.Бадамцэцэгийн /Хаан банкны 5027009950 тоот/ дансанд шилжүүлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч нь 1 780 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Эгнэгт Индастри ХХК нь Л.Тэлмэнгийн 2015 оны 10,11,12 дугаар сарын цалин хөлс болох нийт 2 120 000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний  өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Л.Тэлмэнгийн ээж Б.Бадамцэцэгийн /Хаан банкны 5027009950 тоот/ дансанд шилжүүлэх, нэхэмжлэгч нь цаашид Эгнэгт Индастри ХХК-ийн эсрэг энэхүү гэрээнд заасан асуудлаар ямар нэгэн гомдол гаргахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98150 төгрөгийн тал хувь 49075 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас, хариуцагч Эгнэгт Индастри ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 49075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

 

                          

 

ШҮҮГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО