| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06701/И |
| Дугаар | 101/ШШ2016/05330 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05330
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05330 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, 100/1 байрны 12 давхарт байрлах, “Хүслийн өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам, 100 дугаар байрны 28 тоотод тоотод оршин суух, Өөлд овогт Мягмаржавын Одончимэг /регистрийн дугаар БЮ86021403/-т холбогдох,
168,984 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хүслийн өргөө” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам Зүүн сэлбэ Хүслийн өргөө хотхонд нийт 4 байр байдаг ба 240 гаруй оршин суугч амьдардаг. Хүслийн өргөө Сөх нь 2014 оны 3 дугаар сард албан ёсоор нийт гишүүдийн хуралдаанаар байгуулагдсан ба 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байна
Тус хотхоны 100 дугаар байрны 28 тоотод оршин суугч нь 2015 оны 7,8,9,10,11,12 сарын СӨХ-ны төлбөрөө төлөлгүй байх тул дээрх саруудын төлбөр нийт 168,984 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Одончимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мягмаржавын Одончимэг миний бие Баянзүрх дүүргийн Хүслийн өргөө 100-28 тоотод амьдардаг бөгөөд 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрт 168,984 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хүслийн өргөө” СӨХ нь хариуцагч М.Одончимэгт холбогдуулан 168,984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Одончимэгт нь нэхэмжлэлийн шаардлага болох 168,984 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА