| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2402000000076 |
| Дугаар | 2025/ХШТ/43 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ХШТ/43
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,
шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Б-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
шийтгэх тогтоолыг 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-аас оршуулгын зардалд 45,674,761 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалттай холбоотой хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлын “... хэргийн зүйлчлэлээс онц харгис хэрцгий шинжийг нотлогдоогүй үндэслэлээр ашигтайгаар шийдвэрлэх, сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр гаргуулсныг хүчингүй болгох ...” гэсэн хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ