| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07354/И |
| Дугаар | 101/ШШ2016/05331 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05331
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05331 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден Вилл, 103-1002 тоотод оршин суух, Ихэс овогт Сэсээрийн Алтайцэцэг /регистийн дугаар ДЭ78021502/-ийн нэхэмжлэлтэй,
“Энхмөнх од” ХХК-ийг болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох З.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Алтайцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Алтайцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Алтайцэцэг би 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Энхмөнх Од ХХК-ын захирал Зөвлхамын Мөнхбаатарт Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден Вилл, 103 дугаар байр, 10 давхар техникийн өрөөнөөс эхэлсэн орцны хана дагасан ус алдалт, ванны өрөөний дээврийн борооны ус зайлуулах хоолой даган ус алдаж байгаа асуудалуудыг харуулан дээврийн ус гоожилтыг засуулахаар хандсан. Энхмөнх Од ХХК нь “манайх сантехник болоод дээврийн ус гоожилтийн асуудал дээр мэргэшсэн гэх компани энэ асуудлыг байхгүй болгож өгнө” хэмээн амлан дээвэр болон техникийн өрөө болох лифтны дээд хэсэг дээр ажиллахаар тохиролцон нийт 3,552,000 төгрөгийн төлбөрийг надаас авч жилийн баталгаа өгсөн. Гэвч сарын дараа бороо орж эхлэхэд манай дээврийн болоод техникийн өрөөний ус гоожилтын асуудал яг хэвээрээ байсан төдийгүй мөн наасан хар цаас нь ирмэгээрээ ус гүйж хавж орсон байсан учраас компанийг дуудсан. Эдний хэлж байгаагаар, бид зөвхөн 2 давхар хар цаас наах үүрэгтэй, танай борооны хаялга хоолой болон завсраараа борооны ус гоожоод байна, бидэнд хамаагүй сантехникийн хүмүүсээр хийлгэ, орцруу ус алдаад байгаа шалтгаан нь танай техникийн өрөөний хөөсөнцөр хавтан дээрээ битүүмжлэл муутай учраас түүгээр ус ороод байна гэсэн тайлбар өгөөд ус хавж орсон хэсгийг наасан болоод явцгаасан.
Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээнд үр дүнгийн тоо хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж ойлгохоор заасан байна. Харин энэ компаний ажил гүйцэтгэлийн дараа, хар цаас наалтаараа салсан, мөн дээврийн асуудал хэвээр байгаа нь ажил гүйцэтгэгч доголдолтой зүйл хийж, ашиглах боломжгүй ажил үлдээсэн гэж үзэж байна. Иргэн миний зорилго бол дээврээс ус гоожилтыг зогсоохоор зөвхөн хар цаас наалгуулна гэсэн зорилго байгаагүй.
Анх үйлчлүүлэгчээ татан үнийн санал явуулахдаа эднийх манайх сантехник болоод дээврийн гоожилтоор мэргэшсэн компани гэсэн танилцуулга явуулсан. Харин дараа нь “борооны хаялага хоолойн асуудал бидэнд хамаагүй сантехникийн компани дууд, хөөсөнцөрийн битүүмжлэл алдагдсан байна, өөрсдөө хий” гэж байгаа нь авцалдахгүй байсан төдийгүй би энэ компанийг худал мэдээлэл хуурмаг ажлаар үйлчлүүлэгчээ хууран мэхэлсэн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Энхмөнх Од ХХК дуудсан цаг тухайд ирдэггүй хойрго хандаж байсан учраас Нийслэлийн мэргэжлийн хяналтад өргөдөл бичсээр 2015 оны 09 дүгээр сарын 22-нд байцаагч Эрдэнэсүрэн нь Энхмөнх Од ХХК захирал З.Мөнхбаатарыг байлцуулан дээврийг шалган амаар дүгнэн шаарлага тавьсан үүнд: Борооны хаялгын хоолойг хар цаасаар битүүмжилсэн байсан, налуу гаргахгүй хар цаасыг төвийлгөн наасан нь ус тогтож байна, яаралтай борооны ус зайлуулах янданг онгойлгож ус зайлуулах боломжтой болго гэсэн боловч Энхмөнх Од ХХК асуудалаа арилгана хийнэ гэж хойшлуулсаар борооны хаялага нь одоо хүртэл цаасаар таглаастай байгаа, 2016 оны зун борооны улирал эхлэхэд компани утасны дугааруудаа өөрчлөн, баталгаат шуудангаар явуулсан өргөдөлд хариу өгөхгүй алга болсон. Мөн 2016 оны 06 дугаар сард нийслэлийн мэргэжлийн хяналтанд дахин хандсанаар 2016 оны 06 дугаар сарын 22-нд байцаагч Эрдэнэсүрэн дээврийн байдалыг ирж харан дүгнэлтийг хийсэн.
Үүнд: Борооны ус зайлуулагчийн шүүлтүүрийн цоргыг ховхлон бетондож бөглөсөн, хар цаас наалтаараа ховхорсон, хар цаасанд ан цав гарсанаар хучилтын хэсгээр ус хавж орж байна, Дээврийн хар цаас наасан налуу нь 5 хувиар стандартаар зөрүүтэй, хаялгаруу орох ёстой усыг оруулахгүй тогтоон ирмэгийг төвийлгөсөн зэрэг дүгнэлт гаргасан.
Өнөөдрийн байдлаар манай дээврийн асуудал өмнөх жилүүдээс илүү даамжирч улам дордсоор байна. Иргэн миний бие Энхмөнх Од ХХК-ийг мэргэжлийн бус төвшинд ажиллан, үйлчлүүлэгчээ хууран мэхэлж мөнгө завшсан гэж үзэж байна. Ажлын доголдлыг арилгуулахаар даруй 2 дахь жилдээ хөөцөлдөж байна. Энэ компанийг би өөрийн зардалаар норм журмын дагуу шаардлага хангасан хэлбэрээр ажил дуусгах мэргэжилтэн байхгүй гэдэгийг энэ 2 жилд харлаа. Иймээс миний анх гаргасан 3 сая 552 мянган төгрөгийг гаргуулж өгнө үү.
Ингээд Энхмөнх Од ХХК-иас анх гаргасан 3,552,000 төгрөгөө авахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл 133.1.9 дэхь хэсэгт заасны дагуу Энхмөнх Од ХХК, захирал З.Мөнхбаатарыг иргэний журмаар эрэн сурвалжлуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Алтайцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Энхмөнх Од” ХХК-ийг буюу тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох З.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 24336 дугаар захирмжаар “Энхмөнх Од” ХХК-ийг буюу тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох З.Мөнхбаатарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
Шүүх, нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр, 55 тоот хаягаар хариуцагчийг дуудах ажиллагааг хийсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, одоо хариуцагч хуулийн этгээд, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд хаана оршин байгаа хаяг тодорхойгүй байгаа болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу “Энхмөнх Од” ХХК-ийг буюу тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох З.Мөнхбаатарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА