| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00531/И |
| Дугаар | 181/ШШ2016/01054 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2016/01054
|
2016 оны 10 сарын 25 өдөр |
Дугаар 181/ШШ2016/01054 |
Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Богджавзандамбын гудамж 17-5, 205 тоотод байрлах, Жи Эс Би Капитал ББСБ /РД:5416078/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 6 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, 29 настай, Дэлгэрбаян овогт Уранмандахын Галбадрах /РД:ЙЮ87022177/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 16 030 377 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.Галбадрах нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийн зээлийг 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдэхээр зээлийн хорооны шийдвэр гарч, 16 000 000 төгрөгийг бэлнээр авсан.
У.Галбадрах нь манай байгууллагын зээлийн эдийн засагчаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр томилогдон ажилласан боловч Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журамд заасан зөрчил гарган 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 16/15 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. У.Галбадрах нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 297 500 төгрөгийг төлөх ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар ямар нэг төлөлт хийгдээгүй болно. Иймд түүний цалингаас 375 850 төгрөгийг суутгасан. У.Галбадрахаас зээлийн хүүгийн төлбөрт 406 227,90 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 15 624 150 төгрөг, нийт 16 030 377 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж У.Галбадрах миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 16 030 377 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан 48-60УБЕ улсын дугаартай Тоёота Спринтер маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх, мөн хариуцагчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг буцаан өгөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэлийн шаардлага болох 16 030 377 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, У.Галбадрахын зээлийн барьцаанд тавьсан 48-60УБЕ улсын дугаартай Тоёота Спринтер маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх, мөн түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг буцаан өгөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ нь хариуцагч У.Галбадрахад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 030 377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16 030 377/арван зургаан сая гучин мянга гурван зуун далан долоо/ төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан 48-60УБЕ улсын дугаартай Тоёота Спринтер маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх, мөн хариуцагч У.Галбадрахын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг буцаан өгөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч У.Галбадрах нь нэхэмжлэлийн шаардлага болох 16 030 377 /арван зургаан сая гучин мянга гурван зуун далан долоо/ төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ нь хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан 48-60УБЕ улсын дугаартай Тоёота Спринтер маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх, мөн хариуцагч У.Галбадрахын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг буцаан өгөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238102 төгрөгийн тал хувь 119051 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас, хариуцагч У.Галбадрахаас улсын тэмдэгтийн хураамжид 119051 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО