Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 226

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэддорж,

Шүүгдэгч: Н.Э, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914 003700287 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хүлээн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Э

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэрүүн нэртэй 0,25 литрийн 3 ширхэг пиво Бат-Эрдэнэ, Шагай нарын хамт уусан бөгөөд орой 01 цагийн орчим гэртээ очоод эхнэртэйгээ банкны мөнгөнөөс болж маргалдсан маргааш нь банкны мөнгө өгөх ёстой байсан. Юм. Тэгээд би эхнэрээ санаандгүй цохисон. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан..” гэх мэдүүлэг /хх- 28-29/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Намайг цохиж авах гээд байхаар нь би орноос боссон тэгсэн Э гараад явсан тэгээд би араас нь цагдаад өгнө гэсэн чинь Э эргэж орж ирсэн тэгэхэд нь би Эыг өшиглөх гэсэн чадаагүй. Тэгсэн чинь Э нь миний нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон тэгээд би орон дээр ойчсон. Н.Э нь намайг өмнө нь зодож байгаагүй бөгөөд бид 2 хааяа маргалддаг ч тийм их олон маргалддаггүй байсан. Би тухайн үед нөхөртөө гомдсон бөгөөд тухайн үед намайг санаандгүй цохисон юм шиг байна лээ. Би уурандаа өргөдөл бичиж өгсөн. Бид 2 бага насны 3 хүүхэдтэй бөгөөд банкны зээлээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/

... Би Цагдаагийн байгууллагад хандаж байсан тэгээд танхайрсан гэдгээр Н.Эт арга хэмжээ авдаг байсан. Учир нь зарим тохиолдолд би Цагдаагийн байгууллагад худлаа хэлдэг байсан, учир нь зарим тохиолдолд Н.Эын бие муутай ээж нь надаас гуйдаг байсан тэгээд би одоог хүртэл тэвчиж амьдарч ирсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. /хх-н 32-34/

4. Арван найман насанд хүрээгүй гэрч Э.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 06 дугаар сарын 05- ны шөнө 01 цагийн орчим манай аав Э нь гэртээ согтуу орж ирсэн бөгөөд би тэр үед улсын шалгалт эхэлсэн байсан учир унтаагүй байсан. Аав орж ирээд ээжтэй маргалдах гээд байсан. Тэгсэн ээж гар гэж хөөсөн, аав гарахгүй байсан ээж аавыг өшиглөх гээд чадаагүй бөгөөд манай гэрлийн унтраалга их амархан унтарч асдаг тэгээд аав мөрөөрөө гэрэл унтраачихсан.тэгээд гэрлээ асаасан чинь ээжийн нүд хавдсан байсан. Тэгээд би Наран гэдэг эмээтэйгээ утсаар ярьж гэрт болж буй зүйлсийг хэлсэн тэгээд би аавд цагдаа дуудлаа гэсэн чинь манай аав гараад явсан... гэх мэдүүлэг /хх-н 39-40/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн:

1. Д.Оийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, чамархай, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ болон хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудас, хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Э нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.О мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч Э.Хишигсүрэн нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Эыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Эт оногдуулсан ялыг түүний орлогын байдлыг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Э нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч Н.Эын эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оын 08 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Эт буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Эт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Эыг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Н.Эт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Эт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Н.Эт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зйүлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.Эын эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оын 08 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Эт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ