| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0224/Э |
| Дугаар | 228 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 228
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Хохирогч: Д.У, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүгдэгч: Д.Т, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003550272 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2018 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан, Д.Т,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 36Б гудамжинд 2019 оны 04 сарын 30-ны шөнө 23 цагийн үед Д.Уыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 сарын 30-ны өдөр найзуудынхаа хамт пиво уучхаад гэртээ байхад 23 цагийн үед хуучин найз охин Т надтай уулзмаар байна гэхээр нь гараад уулзтал Т нь ирээд намайг алгадаж аваад үснээс зулгаахаар нь түлхтэл газар унасан. Тэгтэл машинаас нэг залуу гарч ирээд намайг хэд хэдэн удаа цохиж авахаар нь гэрээс авч гарч ирсэн хутгаараа хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/
Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байсан чинь шөнө 23-00 цагийн орчимд манай хашааны хаалгыг хүн нүдсэн. Тухайн үед би архи уучихсан байсан. Тэгэхэд манай ээжийн ах Д.Б манайд байсан. Ээж ажил дээрээ ээлжтэй хонож байсан юм. Тэгээд би хашааны гадаа гарахад танихгүй согтуу хүн “наад хашаа руу чинь орно” гээд би оруулахгүй гээд маргасан.Тэгэхээр нь би буцаад гэртээ орсон. Тэгтэл ахиад хашааны хаалга нүдээд орж ирэх гээд байхаар нь би айлгаадахъя гээд гэрт байсан эвхдэг хутга аваад гарсан. Хашааны гадаа гарахад тэр ах намайг барьж авахаар нь мөр рүү нь хутгаараа 2 удаа хатгасан. Тэгээд би гэр рүүгээ гүйж орсон. Тэгж байтал цагдаа ирээд намайг бариад авч явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Д.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр баг 4-25 тоотод байх манай гэрт манай найз Заяа, Э бид нар юм ярьж байхад тэр үед Заяа миний хуучин үерхэж байсан бандитай уулзмаар байна би уулзаж бүхнийг дуусгах хэрэгтэй байна гэж хэлээд уйлаад гуйгаад байхаар нь Хөх толгойн голоор өгсөж нэлээд яваад блокон хашаатай гэрийн ойролцоо очсон. Энэ үед Заяа машинаас бууж явсан. Бид нар байж байхад хоёр залуу нэг ахимаг настай ах гурав машин дээр хүрч ирээд цагаан цамц өмссөн залуу нь миний талын хаалга онгойлгож яасан хөгшөөн асуудал байна уу гэж асуусан тэр үед Заяа ирж наадах чинь хамаагүй гэж хэлээд тэр залууг цааш түлхэж миний машины хаалга хаасан тэр үед тэр залуу Заяаг заамдаж барьж авах шиг болсон энэ үед би найз Эрхэмээтэй машинаас буутал тэр цагаан цамцтай залуу яах гэж байгаа юм бэ гэж хэлээд түлхсэн би хойшоо хоёр алхаж буцааж тэр цагаан цамцтай залууг цохиод авсан. Тэр үед тэр залуу миний мөр орчимд нэлээд хүчтэй цохисон тэгээд би тэр залууг барих гэхэд дахин цохисон энэ үед миний гараас цус гарсан энэ үед Э наад хоёр чинь хоёулаа хутга барьсан байна зугтаарай гэсэн тэгээд би зугтаасан тэгж байгаад миний машины түлхүүрийг авах гэж байснаа болиод явах хооронд би машиндаа сууж тэндээс явсан. Тэр үед хойноос чулуу шидээд байсан тэгээд би гэртээ очиж цусаа тогтоож байхад эмнэлгийн машин ирж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 14-16 /,
... Харанхуй шөнө байсан болохоор би юугаар зүсэж надад хохирол учруулсан талаар хараагүй хутгаар зүссэн байх хутгална гэж хэлээд дайраад байсан миний зүүн гар нуруунд зүссэн өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цагаан цамцтай залуу хутгалсан гэж бодож байгаа. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний машины араас хэн чулуу шидсэнийг хараагүй машины зөв талын урд салхин шил, зөв талын хойд хаалганы цонхны шил, зөв талын хаалга чулуугаар цохиж гэмтэл учруулсан байсан. Намайг машинтай хөдпөх зодоон хийсэн хоёр залуу, Заяа, мөн настай ах эгч хоёр байсан. Би гомдолтой байна. Надад учирсан хохирлоо барагдуулмаар байна бие мах бодид болон сэтгэл санааны хохирол учруулсан хохирлоо нэхэмжилмээр байна... гэх мэдүүлэг / хх-ийн 88-91 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У мэдүүлэхдээ:Би хохиролд нэг сая гурван зуун мянга дөрвөн зуун төгрөг нэхэмжилж байна гэв.
5. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…2019 оны 04 сарын 30-ны өдөр Баянхонгор сумын 2-366-18 тоотод байхад Т, Б нар жоохон согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд байж байтал Тын найз охин Заяа ирсэн. Би Т, Б нартай хамт гарахад Т нь юм уусан бололтой Тыг алгадаж авч харагдсан. Т машины хаалга онгойлгоход жолооч нь машинаас гарч ирээд Тын толгой нүүр рүү нь гараараа цохиж зодоход Б араас нь очиход тэр залуу машинаа асаагаад явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /
6. Гэрч Ж.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор сумын 2 дугаар баг 366 дугаар гудамжнаас Д.Уын машин хөдлөх үед Д.Тын найз Б чулуу авч шидсэн өөр хүн чулуу авч шидээгүй тэнд би Т, Б нартай байсан Тын ах эгч хоёр нь хашааны үүдэн дээр нэлээд цаана зайтай зогсож байсан. Д.Т эхлээд Уын машин дээр очиж машины хаалга онгойлгож Утай хэрүүл хийгээд байсан тэгээд би Тыг хойш татсан тэр үед найз Б ирж намайг алгадсан. Тэгээд би уйлж доош хараад сууж байхад У Т нар хоорондоо барилцаж аваад зогсож байгаа харагдсан Э хутгатай байна гэж хэлээд машин тойроод гүйж байсан тэгтэл У хутгалуулж гараас цус гарсан тэгээд тэр хоёр машиндаа суугаад явж байгаа харагдсан араас нь Б чулуу авч шидээд байсан Т шид шид сайн шид гэж хэлээд чулуу шидэх гэхээр нь би шидүүлэхгүй байсан тэгээд Т Б нар гэртээ орж би ганцаараа үлдсэн тэгээд тэндээс би явсан. Намайг Б алгадсан Т үснээс зулгаасан өөр цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 24-28/
7. Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Д.Ттай нийлж хоёр том пиво уусан тэгээд Баянхонгор сумын 2 дугаар баг 36а-18 тоотод байх гэртээ ирсэн тэр үед Тын утсаар найз охин болох Заяа залгасан тэгээд гарч ирсэн чинь ирээгүй байсан тэгээд танай урд гудамжны үзүүр дээр ирсэн байна гараад ир гэж хэлсэн тэгээд гэрээс гарч яваад очиход Заяа гарч ирчихсэн байсан юм. Тэгээд Т тэр хоёр маргалдаж Заяа нь үснээс нь зулгаагаад байхад Т Заяаг түлхсэн тэр үед жолооч нэг залуу хоёр бууж ирсэн. Тэр хоёр залууг би танихгүй жолооч залуу бууж ирээд манай найз Тыг цохиж аваад тэр хоёр барилцаж аваад зууралцаад байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/
... Би тухайн үед салгах гэж очиход хамт байсан залуу намайг түлхэж холдуулсан тэгээд Б ах тэр хоёрыг болиулах гэж очиход тэр хоёрыг салгаж хүчрээгүй тэр үед жолооч залуу Тыг хутгалсан гэж хэлж байсан тэр үед жолооч залуугийн нөгөөх хамт байсан залуу машин асааж тэр хоёр залуу явсан. Машин явахад хэн нэгэн машин руу чиглүүлж чулуу шидсэн талаар би мэдээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 145-146/
8. Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай хүү Б, Т нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ унтаж-байхад Т гэх Тын найз охин ирээд гараад ир гэж утсаар залгаж хэлсэн. Тэр үед Т эхэлж гарсан тэрний дараа манай хүү Б араас нь гараад Т машины хаалга онгойлгож юм яриад байгаа харагдсан тэгж байхад нь найз охин болох Т нь Тыг холдуулсан тэрний дараа Б, Т Т хоёр дээр очсон. Тэгж байхад цагаан өнгийн машин дотроос нэг залуу гарч ирээд Ттай барилцаж авсан энэ үед машин дотроос нэг залуу гарч ирсэн тэр залуу бол Т, Б нартай ойртоогүй эхэлж гарч ирсэн залуу Т хоёр барилцаж байгаа харагдсан энэ үед манай хүү Б салгах гэж байгаа харагдсан. Тэр үед би очиж Т, Б нарыг салгахад машин хөдлөөд явсан тухайн үед би Т, Б Заяа гурваас зайтай Бтэй хамт хашааны хаалга орчим зогсож байсан тэр гурав машинтай ойрхон зогсож байсан. Машин явахад хэн нэгэн машин руу чиглүүлж чулуу шидсэнийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Т нэг залуутай барилцаж байгаа харагдсан өөрөөр зодоон цохион хийсэн зүйл байхгүй..” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34 /
9. Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөдөөнөөс ирж хамаатны дүү
Тгаас мотоцикль тавих газар байна уу гэж асуухад би найзындаа байж
байна та энд ирээд тавьчих гэж хэлсэн тэгээд би байгаа газрыг заалгаж очоод
хашаанд нь мотоциклио тавиад цай хоол идээд сууж байхад Заяа найз нь гэх залуу хоёр хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд явах гэсэн би айлын эзэнгүй гэрт ганцаараа яаж яах уу гэж хэлээд хамт явцгаасан тэгээд нэг гудамжинд ирээд Т би сууж уулзчихаад ирье гэж хэлээд яваад өгсөн тэгээд би найз гэж У гэхзапуу бид хоёр байж байхад нэг цагаан цамц өмссөн залуу хүрч ирээд жолооч Ууганбаяртай яасан бэ ямар асуудал байна гэж хэлсэн ямар ч асуудал байхгүй гэж хэлээд хаалга хаасан энэ үед Ттай маргалдаж байснаа намхан хар залуу алгадаад авсан тэр үед би арай хэтэрч байна бууж салгая гэж хэлээд буух гэсэн тэгтэл хаалга түгжээтэй байсан тэгээд түгжээг гаргаад буух гэхэд цагаан цамцтай залуугийн гарт хутга харагдсан тэгээд бууж ирээд Уыг хутгалуулсаныг үзэгдээд зугтаасан би тэдэнтэй ойртоогүй тэгж байгаад арай гэж машиндаа сууж явах тэд чулуу шидээд байсан тэр үед У цус гараад байна гэсэн тэр үед дээгүүр нь жоохон юмаар боож шууд гэрт нь ирж түргэн дуудсан тэгтэл удалгүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
... Би тухайн өдөр хөдөөнөөс ирээд Ж.Т руу залгаад мототикль тавих газар байна уу" гэхэд “манай найзынх байгаа” гээд намайг Д.У гэдэг тэр залуутай машинаар нь ирээд тосож авсан. Тэгээд тэр залуугийнх нь хашаанд очиж мотоциклио тавьсан Тэгээд гэрт нь хоол идчих байж байтал Т Д.У 2 гараад хүнтэй уулзаадахая” гээд гарах гэхээр нь би танихгүй айлд яаж ганцаараа байхав гээд дагаад гарсан Д.Уыг нь би танихгүй Тэгээд Д.У Ж Түвшинжаргал нарт хамт машиных нь ард суугаад явсан чинь Хөх толгойн хойно айлд очсон Ж.Т буусан. Би машиных нь арын суудал дээр сууж байсан Т жаахан уучихсан юм шиг байсан. Д.У нь эрүүл байх шиг байсан. тэгээл сууж байтал хашаанаас 2 залуу араас нь нэг хөгшин ах гарч ирсэн тЭгээд нэг залуугийн Тэмка гэж дууддаг залуу нь Ттай уулзаад байсан...Харж байхад Т нь Тэмка гэдэгтэйгээ хэрэлдээд байж байтал машины хажууд бүгдээрээ ирээд Тэмка нь хаалга онгойлгосон ч, Т нь хаалга буцаагаад хаасан... Тэгээд Д.У дээр машины очиход Д.У хутгалуучихлаа гээд мөрөө бариад байсан. Намайг машинаас буухад Д.У хойшоо ухраад алхаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 94-96/
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн:
1. Д.Уын биед нуруу, зүүн бугалгад шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 41-42/ болон хавтаст хэргийн 03-04 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 08-10 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 62-63 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн эмнэлт үзүүлсэн гэрэл зураг, хавтаст хэргийн 64-65 дугаар хуудсанд авагдсан бэлэн мөнгөний төлбөрийн баримт, хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймаг Прокурорын газрын албан тоот, хавтаст хэргийн 114-117 дугаар хуудсанд авагдсан арилжааны банкнуудын тодорхойлолт, хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэний лавлагаа, хавтаст хэргийн 126-127 хохирогчийн замын зардалын баримт, шүүгдэгчийн замын зардал төлсөн баримт, хавтаст хэргийн 128 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хууль зүйн туслалцаа авах гэрээ, авагдсан хавтаст хэргийн 136 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн толгойн рентген зураг, хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн гар утсанд ирсэн мессежний зураг, хавтаст хэргийн 124-130 дугаар хуудсанд авагдсан хохирол нэхэмжилсэн баримт, хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд авагдсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай прокурорын тогтоол, хохирогчийн өмгөөлөгөөс шинээр 3 хуудас материал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөм шинээр нэг хуудас материал гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 36Б гудамжинд 2019 оны 04 сарын 30-ны шөнө 23 цагийн үед Д.Уыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.У мэдүүлэг, гэрч Д.Б, Ж.Т, Д.Б Б.Э нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт, хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Тт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.У нь нэг сая гурван зуун мянга дөрвөн зуун төгрөг нэхэмжилсэн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн боловч шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж найман зуун жаран мянга дөрвөн зуун төгрөгийг шүүгдэгч Д.Таас гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9.4.25 тоотод оршин суух / ВЙ99052115 / регистрийн дугаартай Д.Ут олгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хохирогч нь өмгөөлөгч өвч өмгөөлүүлсэн зардал дөрвөн зуун мянгран төгрөгийг эмчилгээний хохирол гэж нэхэмжилсэн боловч хохирогчоос өмгөөлөгчид төлсөн гэх дөрвөн зуун мянган төгрөг нь хохирогчид эмчилгээний талаар шууд учирсан хохирол биш гэж шүүх үзлээ.
Мөн “Хонгор жаст” шатахуун түгээх газраас авсан дөчин мянган төгрөгийн бензинийг юунд зарцуулсан нь тодорхой биш тул уг дөчин мянган төгрөг нийт дөрвөн зуун дөчин мянган төгрөгийн зардлыг гаргуулахгүй байхаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Тын эзэмшлийн Huawei маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Тт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг ял шийтгүүлж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Тт гурван зуун / 300 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.Таас найман зуун жаран мянга дөрвөн зуун / 860400 / төгрөг хохирогч Б.Ут 2019 оны 09 дүгээр сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6.Шүүгдэгч Д.Т нь уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Тын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Тт буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ