Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00387

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийнИргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны09дүгээрсарын20-ныөдрийн101/ШШ2017/02888дугааршийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2357 дугаар магадлалтай,

Ц.Эын нэхэмжлэлтэй

Э.Эт холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 2 046 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, АОС-ын 52а тоот өөрийн эзэмшлийн амины орон сууцны 2 давхар барилгыг Э.Эт хувийн сууц хөлслөх 119 дугаартай гэрээ байгуулан хөлслүүлсэн. Миний байрыг гэрээгээр хөлслөн тоорт үйлдвэрлэлийг 2 давхарт нь 2017 оны 1 дүгээр сарын 07-оос 2017 оны 4 дүгээр сарын 01 хүртэл явуулж байгаад дотны найздаа даатгаж орхилоо гээд алга болсон. Найз н.Дэлгэрмаа нь 2017 оны 4 дүгээр сарын 18-нд байрнаас гарсан. Түүнийг байрнаас гарахыг шаардаж, үйлдвэрлэл явуулж байгаа хэсэгт орж үзэхэд хананд тортны крем нялж үсэргэсэн байдалтай тосон толбо үүсгэж халтардсан, кремны тос нь хананд нэвчиж хусахад арилахгүйгээр зузаан байсан. Мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө зөөж оруулах явцдаа коридорын ханыг гүн зурж, гэмтээсэн 2 давхрын жижиг өрөөний хана хөгцөрсөн байсан. н.Дэлгэрмаад эдгээр байдлыг үзүүлэхэд ихэд гайхаж, надад хамаагүй, надаас өмнө үүссэн би хариуцахгүй, ердөө 16 хоног л ажиллуулсан гэж байсан. Шинээр барьж ашиглалтад оруулсан байранд 68 хоног тортны үйлдвэрлэл явуулаад гарсан, энэ тухай Э.Эт Дэлгэрмаагаар хэлүүлэхэд тийм болох ёсгүй, юун сүртэй юм бэ угаагаад л болоо ш дээ гэж хэлсэн, ах дүү нараа ирүүлж үзүүлээч гэхэд хариу өгөөгүй, энэ үед Эрдэнчимэг Солонгос улсад байна гэж дам хүнээс сонссон. Тортны крем нэвчиж халтартсан, хөгцөрсөн 100 м2 ханыг бетон гартал хусаж бохирдлыг арилган 2 давхар замаск татах ажлын хөлсөнд 800 000 төгрөг төлж, 696 800 төгрөгийн үнэтэй барилгын засварын материал авсан болно. Э.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байрыг буруу эзэмшиж ашигласнаас үүссэн хохирлыг бүрэн барагдуулна гэсэн гэрээний заалтаа биелүүлэхгүй, учруулсан хохирлоо ухамсарлахгүй байгаа тул хохирол болох 2046 800 төгрөгийг Э.Эээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болоншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э.Э торт, нарийн боовны үйлдвэрлэл явуулахаар харилцан тохиролцож, 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 он хүртэл 1 жилийн хугацаатай хувийн сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын газраас сар бүр ирж, шинжилгээ дүгнэлт хийдэг байсан учраас байрыг бохирдуулах боломж байхгүй. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байхад Ц.Э байрнаас гарах шаардлага тавьсан байдаг.Одоо тус байранд засвар хийж фитнесс орсон байгаа. Хуулийн дагуу хөлслүүлэгч хөлслөгчийгбайрнаас гаргаж, гэрээ цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдээгүй. Шахуу гарахыг шаардсан байдаг. Мөн байрны засварын асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээнд хөлслүүлэгч хариуцна гэсэн зохицуулалт байгаа. Иймд байрны засварын мөнгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02888 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219дүгээрзүйлийн 219.1дэх хэсэгтзаасныг тус тус баримтлан Э.Эээс 2046800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56дугаар зүйлийн56.1, 60дугаар зүйлийн60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47699 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2357 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 09 дүгээр сарын 20-ныөдрийн101/ШШ2017/02888 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 686 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2357 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянасан Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа: 1. ...хариуцагч Э.Э нь Д.Дэлгэрмааг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэхдээ: ... гэрч хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг мэдэж байгаа, хэрхэн хамааралтай болох нь тодорхойгүй гэж дүгнэн хангахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч Ц.Э тус захирамжийг гарахаас өмнө тайлбар гаргахдаа ...Э.Э нь үйлдвэрлэл явуулж байгаад найз Дэлгэрмаад үлдээсэн, би маргааш өдөр нь Дэлгэрмаатай уулзаж дотогшоо ороход ...тортны крем хананд наалдсан ...байсныг Дэлгэрмаа мэднэ... гэжээ. Хариуцагчийн хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан тухайн нөхцөл байдлыг мэдэж байгаа гэх этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43-р зүйлийн 43.2-т зааснаар гэрчээр асуух боломжтой байхад хүсэлтийг хангаагүй нь буруу гэжээ. Дэлгэрмаагийн хувьд түрээсийн байртай холбоотой асуудлыг мэдэхгүй, хэд хоног гадагшаа эмчилгээнд явах хоорондоо найзыгаа гуйж түр үйлдвэрээ хариуцуулж үлдээсэн ба анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй нь зөв болсон гэж үзээд гомдол гаргаагүй юм. Өөрөөр хэлбэл Дэлгэрмаа нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэхгүй бөгөөд шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна. Тиймээс ач холбогдол бүхий зүйл мэдэхгүй хүнээс заавал гэрчийн мэдүүлэг авна гэсэн хуулийн заалт байхгүй тул гэрч Дэлгэрмааг асуулгах үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн үйл ажиллагаанаас байрыг муутгасантай холбоотойгоор сэргээн засварласан гэх тайлбараа гэрэл зургаар үзүүлж баримт ирүүлсэн байхад шүүх “орон сууц муутгасныг шууд нотлохгүй, эргэлзээгүй үнэн зөв гэх үндэслэл тогтоогдохгүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй гэжээ.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж иргэний хэрэг үүсээд олон хоног сар өнгөрсөөр энэ хугацаанд нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргээ хэрэгжүүлж шүүхэд гэрэл зураг болон бусад баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг нь тал бүрээс нь шинжлэн судалсан. Нотлох баримтуудтай танилцахад хэзээний ямар баримт болох нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангаагүй байсан ба анхан шатны шүүх байгаа баримтанд нь тулгуурлан үнэлж шийдвэр гаргасан. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний талаарх дүгнэлт ойлгомжгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 2357 дугаартай Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Э хариуцагч Э.Эээс түрээсийн зүйлд учруулсан  хохирол 2 046 800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхийн эрх зүйн зарим дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг  хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх “...Дэлгэрмааг гэрчээр асуулгахыг хүссэн...“ хариуцагч Э.Эийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-дзаасан зохицуулалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн нь талуудын зарчимд нийцээгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан ...хувийн сууц хөлслөх гэрээ, зарлагын баримт, засварын ажил хийсэн тодорхойлолт, фото зургууд, дансны хуулга зэрэг баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Магадлалд заасан дээрх үндэслэлээс гадна анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, маргааны зүйлийг бүрэн тодорхойлж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ. Тодруулбал:

1.Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон боловч “...уг гэрээгээр 1, 2 давхрын өрөөг түрээслүүлэхээр тохирсон бөгөөд хариуцагч нь 1 давхараа болиод 2 давхарыг түрээслэхээр болсон, ингэхдээ гэрээ байгуулаагүй, амаар тохирсон,...байрыг ашиглаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байрнаас гарсан, ..гэрээг өөрөө цуцалсан...” гэсэн тайлбар гаргаснаас үзвэл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах эсэх, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний гол нөхцөл, гэрээ хүчин төгөлдөр эсэх зэрэг ач холбогдол бүхий асуудлааршүүх бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч өөрөө гэрээг цуцалж, байраа чөлөөлсөн гэсэн бол хариуцагч Э.Э нь “...түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, ...гэтэл үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгч Ц.Э нь байрнаас гарах шаардлага тавьсан..., гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдээгүй, шахуу гарахыг шаардсан байдаг...” гэж мэтгэлцснээс үзвэл зохигчид гэрээг цуцалсанд хэн буруутай, гэрээг цуцлах хууль болон гэрээнд заасан журмыг зөрчсөн эсэх талаар маргасан, шүүх зохигчдын маргасан уг асуудлаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сарын 10-наас мөн оны 4 дүгээр сарын 18 хүртэл хугацаанд байрыг ашигласан талаар маргаагүй юм.

Харин энэ хугацаанд эд хөрөнгийг ердийн ашиглалтаас илүү, муутгаж, гэмтээсэн гэх нэхэмжлэлд заасан хохирол бодитой учирсан эсэх, нэхэмжлэгчийн гаргасан баримт буюу засвар хийсэн байдал, засварын хөлс, хэмжээг баримтаар үгүйсгэх нь хариуцагчийн үүрэг болно. 

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримт, нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 176 дугаарзүйлийн 176.2.1 дэххэсэгтзаасныгудирдлагаболгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхийн2017 оны11 дүгээрсарын15-ныөдрийн2357 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчхяналтыншатнышүүхэдгомдолгаргахдааулсынтэмдэгтийнхураамжид 2017оны12 дугаар сарын12-ныөдөртөлсөн47 700 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                        П.ЗОЛЗАЯА