Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/00999

 

 

  

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

 

 

 

Дугаар 181/ШШ2016/00999

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

            Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг блуй Скай 46А байрны 8 тоотод оршин суух, 39 настай, эмэгтэй, РК:РЮ77092209, Бөх овогт Гүнчин-Ишийн Нарангаравын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 анхны болон хоёр дах дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5382 дугаартай шүүгчийн захирамжаар Худалдаа хөгжлийн банкинд 261 838 250 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн.

Дээрх шийдвэрийг биелүүлэх зорилгоор миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор, Зайсантойруу 46А байрны 8 тоотод байрлах 156 м.кв талбай бүхий орон сууцыг дуудлага худалдаагаар оруулах тухай шийдвэр гарган уг ажиллагааг явуулахдаа надаас үнийн санал аваагүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хандан гомдол гаргасан.

Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу гараагүй байхад буюу 2016 оны 6 дугаар сарын 10-нд хоёр дах дуудлага худалдаа явуулсан.

Анхны дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтоох, анхны дуудлага худалдаагаар талууд тохиролцоогүй доод үнийн 50 хувиар тооцон хоёр дахь дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн байх тул анхны болон хоёр дах дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ хийсэн.

Нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүхийн шийдвэр биелүүлэх алба нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 11 дүгээр сард дахин явуулахаар тохиролцож, санал болгох хурлаас өмнө төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлнө гэж эвлэрлийн гэрээ хийсэн болно гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүхийн шийдвэр биелүүлэх алба нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 11 дүгээр сард дахин явуулахаар тохиролцож, санал болгох хурлаас өмнө төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлнө гэж эвлэрлийн гэрээ хийсэн гэв.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Нарангарав нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж “нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүхийн шийдвэр биелүүлэх алба нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 11 дүгээр сард дахин явуулахаар тохиролцож, санал болгох хурлаас өмнө төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлнө” гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  зохигчдын эвлэрлийг батлах үндэстэй.

 

            ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т   заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Г.Нарангарав нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Шүүхийн шийдвэр биелүүлэх алба нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 11 дүгээр сард дахин явуулахаар тохиролцож, санал болгох хурлаас өмнө төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                  

 

ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО